Ш.Лхагвасүрэн: Нутагтаа их насны морь түрүүлгэсэн нь сэтгэлд үлдсэн наадмуудын нэг


Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, Орхон аймгийн шилдэг уяач Ш.Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан буянтай нөхөрлөх болсон үеэс тань яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Би Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Орхон аймгийн Жаргалант сумын суугуул хүн. Бага нас маань сумын төвд өнгөрсөн ч нутгийн ах нарын хурдан морийг унаж, уралддаг байсан маань моринд орох эхлэл болсон юм болов уу. Үүнээс гадна миний төрсөн ах аймгийн Алдарт уяач Ш.Бямбажав болон ойр тойрны найз нөхөд бүгд л уяач хүмүүс байдаг юм.
-Анхны бүхэн сэтгэлд тодхон үлдсэн байдаг. Хэзээ анхны айраг түрүүгээ хүртэж байв?
-1996 онд Сэлэнгэ сумынхаа наадамд таван насны долоон морьтой очиж уралдаад, гурван аман хүзүү, гурван айраг хүртэж байлаа. Ингэж л наадмын өм нээгдсэнээс хойш сум орон нутаг, бүсийн уралдаануудад амжилттай уралдаж байна. 1997 оны Орхон аймгийн анхны төвийн бүсийн даншиг наадамд газар газраас цугласан 630 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс миний хээр морь 29-д хурдалсан юм. Энэ бол багагүй амжилт гэж бодож байгаа.
-Сэтгэлд үлдсэн ямар наадам байдаг бэ?
-1998 оны баяр наадмаар Сэлэнгэ сумандаа их насны хээр морьтойгоо очин хол тасархай түрүүлгэж байлаа. Энэ хээр морь маань дээр дурдсан 29-д хурдалдаг адуу шүү дээ. Аргагүй хурдан хүлэг байсан ч харамсалтай нь одоо уралдахгүй байгаа. Ямартаа ч төрсөн нутгийнхаа баяр наадмын их насны түрүүг хүртсэн гэдэг утгаараа тэр наадам сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан наадам байдаг юм. Тэгээд ч уяач бүрт уясан хүлэг нь айраг түрүүнд орох шиг баяртай юм хаа байх билээ.
-Орхон аймгийн 2011 оны шилдэг уяач гэж байсан. Энэ онд аймгийн Алдарт уяачийн болзол хангаад байгаа гэл үү?
-2010 оны Орхон аймгийн баяр наадамд их насанд ам цагаан хонгор морь маань түрүүлэн, залгаад авто тээврийн байгууллага байгуулагдсаны 85 жилийн ойд амжилтаа бататгасан юм. Дараа жил нь Янзаган цоохор соёолонгоороо Орхон аймгийн баяр наадмаас айраг хүртэж байлаа. Мөн ондоо Архангай аймгийн Тамирын хурдад мөн л айргийн гуравт, Орхон аймагт болдог Мандал-Овооны тахилга наадамд ч ялгаагүй гурвалсан. За бас Тамирын хурдад их насны морь долоод давхисан юм. Энэ амжилтуудаараа Орхон аймгийн шилдэг уяач болсон.
Энэ жилийн хувьд Эрдэнэтийн Баян-Өндөр овооны тахилга наадамд хээр халзан адуугаа гуравлуулж, Булган аймгийн Хялганат суманд болсон модны үйлдвэрийн 40 жилийн ойд түрүүлгэсэн. Мөн Баян-Өндөр овооны тахилга наадамд хонгор соёолон айргийн гуравт, сумынхаа наадамд хүрэн соёолон маань мөн айргийн гуравт хурдлаад байна. Эдгээрээс гадна халтар морь, хул азарга маань их хурдан байгаа.
-Гал уяанд нэгдсэнээр ямар давуу талтай вэ, таныхаар?
-Одоогоос хоёр жилийн өмнө манай “Эрдэнэт хурд” гал байгуулагдаж байлаа. Моринд дуртай найз нөхөд, ах дүү нартайгаа ярилцаж суугаад санал нэгтэйгээр галаа байгуулж байв. Ингэж гал уяа болсноор морь уях агуу эрдмийг бие биенээсээ суралцах, туршлага солилцох сайхан боломж нээгддэг юм. Энэ дашрамд галынхандаа уясан хүлэг нь хурдан, унаач хүүхэд нь цовоо байж хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай хэмээн ерөөе.
-Таныг ч бас хурдан тууртын буян өнөд ивээж байг.
"Тод магнай" сэтгүүл №35


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна