Аймгийн Алдарт уяач Я.Жамбалжамц: Уяж байгаа мориныхоо хөлийг хамгаалах нь хамгийн чухал


Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Жамбалжамц гуайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээ Аймгийн алдарт уяач цолыг авсан бэ? Ямар ямар хурдан хүлгүүд таныг аймгийн Алдарт уяач цол авахад хөтөлсөн бэ?
-2007 онд аймгийн алдарт цолыг хүртсэн. Аймагт 1995 онд хээр азаргаа түрүүлгэж байлаа. 2007 онд хээр хязаалангаа аймагт түрүүлгэж, Алтан овооны тахилгад таваар оруулсан юм. Ер нь аймагт миний адуу олон түрүү авсан. 1995 онд түрүүлдэг хээр азарганы хоёр дүү нь Сүхбаатар аймгийн адуу нийгэмлэгийн Гөлгөө гэдэг хүнд ирээд аймагт түрүүлж байсан. Суманд гучаад айраг, түрүү бий. Хээр азарганы төл хар азарга суманд 4 удаа айрагдаж, Сүхбаатарын 80 жилд хоёрт хурдалсан.
-Эзэндээ аймгийн алдарт уяач цол авчирсан сор болсон морьдын чинь угшил удам юу билээ?
-Ааваас өвлөсөн адуу байлаа. Дээр нь Асгатын жижиг зээрд адуу, Дарьгангын зээрд, Махбариадын улааны угшил, Лхамсүрэнгийн харын угшил, Сүх-Очирын адуу гээд гол төлөв нутгийнхаа адуугаар наадаж байсан. Сүхбаатар, Халзангаас л голдуу адуунууд авсан. Одоо ч манай дүү нар л морь уяж байна. Би бол хоёр охинтой хүн байгаа юм.
-Ааваасаа хурдан адуу өвлөсөн гэхээр морь уях эрдмийг ч ааваасаа өвлөсөн гэсэн үг үү?
-Тиймээ. Би аавыгаа залгамжилж морь уядаг болсон юм. Ааваасаа нэлээд юм авч үлдсэн дээ, тэр хүний хүчээр л өдий зэрэгтэй явна. Манай аав Жингээгийн Ядам гэж сумандаа 4-5 түрүүтэй, нэлээн олон айраг авсан, насаараа морь уясан хүн байлаа. 1989 оноос хойш, ааваасаа хойш бие дааж морь уясан. Уг нь манай аав Рэгдэл гэж хүний отгон хүү, тэгээд Жингээ гэдэг айлд өргөгдсөн юм билээ. Өөрийнх нь аав Рэгдэл морь уядаг хүн байсан гэдэг. Манай нагац нар ч бас морь уядаг байсан гэсэн. Миний хоёр дүү ч морь уядаг, сумын алдарт цолтой хүмүүс бий.
-Аавынхаа зааж сургаж байсан морь уях арга туршлагаас нь залуу уяачдад дуулгахгүй юу?
-Манай аав хөлсийг сайн онгойлгоод тамирыг нь сайн тааруулах нь чухал гэж хэлдэг байсан юм. Одооны морьдыг их тэжээж байна. Тэжээгээд тамир оруулсан бол тамирыг нь тааруулах хэрэгтэй. Уяж уралдуулж байгаа морьдынхоо хөлийг хамгаалах нь бас чухал зүйл байгаа юм.
-Таны адуунаас гадагшаа авсан хүн байна уу?
-Аймгийн Адуу нийгэмлэгийн Гөлгөө гэдэг хүнд хээр азарга өгсөн, тэр азарга аймагт нэлээн олон айрагдсан. Мөн сумынхаа Хатанбаатар гэдэг хүнд өгсөн, тэр бас сумандаа түрүү, айраг авсан. Түрүүн ярьсан хээр азарганы төл Сүхбаатарын 80 жилд аман хүзүүддэг хар азаргыг “Иточу”-гийн Энхбатад 2004 онд өгч байсан. Өөрөө гадагшаа явж уралдаж чадахгүй. Гадагшаа хол явсан нь л Алтан-Овоо, Дэлгэрхаан руу явж уралдаж байсан юм байна.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна