Аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатар: Цаашдаа ялгалтан дээрээ анхаарахгүй бол холоос ирсэн бидэнд гомдолтой л байна


АХ-94 жилийн төрийн их баяр наадамд хонгор хязаалангаа айргийн тавд хурдлуулсан Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Сүхбаатарын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд таны хонгор халзан үрээ айргийн тавд хурдалсан. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Өнөө жил шүдлэн, хязаалан насны морьдтой очиж, хонгор халзан үрээгээ айргийн таваар давхиуллаа.
-Хязаалан айрагдаж, шүдлэн хэдээр давхисан бэ?
-Шүдлэнгээ хасуулчихсан.
-Нөгөө олон үрээн дунд байжээ дээ. Сэрвээний өндрөөр тэнцээгүй юм уу?
-Би учрыг нь ойлгохгүй байгаа юм. Цэвэр монгол адуу шүү дээ. Тийм өндөр биш. Уг нь шинэ цаийн адуугаа л ялгана гэж яриад байсан. Тэгсэн хэр нь цэвэр монгол адуу хасчих юм. Хүмүүсийн ярих нь үүлдэрлэг байдлаа ялгаж чадахгүй туршлага муутай залуус комисст нь байсан гэх юм билээ.
-Шүдлэнгээ хасуулсан хүмүүсийн зарим нь наадмын өмнөх сунгаануудад сайн байсан үрээнүүд албаар авч үлдлээ гэлцэж байсан. Таны үрээ сунгаануудад хэр байсан бэ?
-100-гаад шүдлэн уралдсан овооны тахилга наадамд түрүүлчихээд улсад очсон. Үнэн зөв ялгахгүй бол уяачийн бүтэн жилийн хөдөлмөр талаар болж байгаа юм шүү дээ. Цаашдаа энэ ялгалтан дээрээ анхаарахгүй бол холоос ирсэн бидэнд гомдолтой л байна.
-Холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах байхаа. Алдарт хонин жил гарсаар яаж наадав?
-Энэ жил сайн наадсаан. Хавар Өндөршил суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд шүдлэн үрээ айргийн гуравт давхиулсан. Улсад хязаалангаа айрагдууллаа. Улсаас ирээд Өмнөговийн бүсэд очиж халзан үрээгээ түрүүлгэлээ. Энэ бол томоохон наадмын амжилт. Бага сага овоо тахилгын наадамд бол олон адуу айрагдуулсаан.
-Хаанахын наадам хамгийн сайхан болов?
-Мэдээж жилдээ ганц төрийн наадам сайхан шүү дээ. Мөн Говьшанхын хурд их сайхан болсон. Ер нь тэгээд наадам болгон сайхан даа.
-Сүүлийн жилүүдэд унаган хүлгүүдээ улс, бүсийн наадмуудад тогтмол айрагдуулж буй. Адуу авах хүсэлт ирж байгаа биз?
-Өмнө нь нэг их наймаа арилжаа хийж байгаагүй ээ. Харин энэ жилээс ганц нэг гүү авах санал ирээд байгаа.
-Баярын сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үе удмаараа, өнө мөнх ивээгдэж явах болтугай. Амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.
А.Энхжил


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна