Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа


Алтан наран дулаан илчээрээ төөнөж, айргийн амт нь чимчигнэн хамар цоргисон налгархан намрын мэндийг уншигч танаа дэвшүүлье. Монголын морин спортын сонин сайхнаас түүвэрлэн хүргэдэг “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар эрхэм таны өмнө дэлгэгдэж байна.
Сар саатан хүрдэг сэтгүүлийн энэ удаагийн зочин хойморт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Ганзоригийн Тэмүүлэн уригдлаа. Сүүлийн долоон жил төрийн наадмаас айраг, түрүү алдаагүй хийморилог эрхмийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
Адууныхаа удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаарч, торгон сүрэг бүрдүүлээд буй залуу уяачийн яриа уншигч таны таалалд нийцэх бизээ.
Холын сураг, ойрын чимээ дуулгадаг “Урт чихт” буланд Засгийн газрын тогтоолт зуны бүсийн наадмуудын нэгдсэн цуваа болон Түмэн эх Босоо хээр морины мялаалга наадмын сурвалжлага багтсан байгаа. Та бүхэн бүсийн наадмуудад хэний ямар хурдан хүлэг түрүүлж, айрагдан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгасныг мэдэхийг хүсвэл энэхүү буланг уншаарай.
“Тод магнай” сэтгүүл гарсан цагаасаа эхлэн төрийн наадамд түрүүлж айрагдсан, эхний аравт хурдалсан хүлгүүдийн удам, угшил, амжилтын товчооныг танилцуулж, уяач болоод унасан хүүхдийн баярын сэтгэгдлийг хуваалцдаг онцлогтой. Уншигч таны өмнө дэлгээстэй байгаа энэхүү сэтгүүл бол АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүүлж айрагдсан бага гурван насны морьдыг танилцуулдаг уламжлалт дугаарт юм.
Өнөө жилийн баяр наадамд эхний аравт хурдалсан бага насны хүлгүүдийн удам угшил танд сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв”, өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэгчдийг дэмжих зорилготой “Монгол бардамнал” буланд энэ удаа тун сонирхолтой зочид уригдсан шүү. Хийсэн зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж чаддаг уран бүтээлчидтэй уулзах таатай байсныг дурьдах нь зүйтэй байх. Эрхэм уншигч та бүхэн эдгээр буланг заавал уншаарай.
Аз хийморь нь цалгисан аавын хөвгүүд саатдаг “Хийморилог зочин” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Базаргарьд уригдан оролцлоо.Төрийнхөө наадамд унаган хээр үрээгээ айрагдуулсан энэ эрхмийг олон хурдан халзан морьдтой гэдгээр уншигчид андахгүй бизээ. Айрагтай, адуутай нутгийн хүү юу өгүүлээ бол...
Шинэхэн сэтгүүлийнхээ үүцийг задалж, уншигч танаа дээжлэн хүргэдэг уламжлалт зурвасаа энэ хүрээд өндөрлөх ёстой мэт. Учир нь та бүхэн хэзээний дараа дараагийн хуудсуудад тэмүүлж буй бизээ.
Биднийг сонгож, бидэнтэй хамт байдаг эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.
Сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлийн бирж, "Интерном" дэлгүүр болон редакцийн 95092992, 94012992 дугаарын утсанд холбогдож авна уу.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна