Сумын Алдарт уяач П.Мягмаржав: Дархад цагаан адуу тэсвэр хатуужилтай, эдэлгээ сайтай


Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нэгдүгээр бригадын иргэн, сумын Алдарт уяач Пүрэвжавын Мягмаржавтай уулзаж ярилцсан юм. Тэрээр усан могой жилийн сар шинийн босгон дээр улсын сайн малчнаар шалгарч, хоймор нутгийнхаа алдрыг мандуулсан билээ.
-Усан могой жилийн босгон дээр улсын сайн малчнаар шалгарсан юм байна. Баяр хүргэе?
-Энэ жил төрийн дээд шагнал хүртэж миний хувьд сэтгэл их өндөр байгаа.
-Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ амсах сайхан байлгүй яахав?
-Би малч удамтай хүн. Аав ээж хоёр насаараа мал малласан. Аав маань аймгийн аварга малчин болж байсан. Тийм сайхан хөдөлмөрч хүмүүсийн дэргэд байсных ажлаас хойш сууж чаддаггүй. Тиймдээ ч 18 настайдаа аймгийн залуу аварга малчин болж байлаа. 1987 онд аймгийн аварга малчин, дараа нь аймгийн хошой аварга, 2009 онд аймгийн сайн малчин, 2013 онд улсын сайн малчин болж төрийн дээд шагнал хүртлээ дээ.
-Голдуу ямар мал маллаж байв?
-Манайх одоо 1700-1800 орчим малтай. Үүнээс 170-180-аад нь адуу, 260 гаруй нь үхэр. Адууныхаа хажуугаар сарлаг тэжээж болох нь уу гэж туршсан болж байна. Энэ жил илүү тарган сайхан орлоо. Ер нь олон жилийн туршлагаас харахад эцэг малыг аль болох эртнээс тэжээж тэнхрүүлж байх хэрэгтэй юм шиг байна. Тэгж байж төл нь эрүүл цовоо байна шүү дээ.Хар нялхаасаа мал дагасан ч жил ирэх тусам улам бүр дадлагажиж юм сурдаг юм байна.
-Сайн малчин байхын тулд нэлээдгүй чармайх хэрэгтэй болно биз?
-Өө тэгэлгүй яахав. Хүмүүс ч хөдөөгийн хэцүү хатуугаас халшраад төв суурин бараадах нь их юм даа. Би тэгж чаддаггүй юм. Ер нь жилийн дөрвөн улиралд би хэдэн адуу, машинтайгаа хээр хоноод л явдаг. Тэгж байж л малыг өсгөнө шүү дээ. Манай адуучин “ Мийгаа ахтай машинд хонох ядаргаатай юм. Худлаа унтаад” гэдэг. Яагаад гэхээр би 30 минут болоод л сэрчихдэг зуршилтай. Насаараа малын хажууд явсан болохоор 30 минут унтаад л “хөөе” гээд сэрчихдэг зуршилтай болсон. Тэгсэн хэр нь тэр хугацаандаа өөрийгөө бүрэн амраадаг.
-Их ажлын хажуугаар хэзээнээс эхлээд морь уядаг болсон юм бэ?
-Морь уяхын тухайд гэвэл аав маань уяач хүн байсан. Тиймээс би зургаан настайгаасаа эхлэн хурдан морь унаж, хорхойсох болсон доо. Манайхан Дархад цагаан адуутай. Аавын маань хурдан цэнхэр гэж цагаан морь байсныг нь унадаг байлаа. Тэгээд аавыгаа залгамжлаад морь уяж эхэлсэн. Манай унаган адуунууд хурдтай, аймаг сумын наадамд айрагдаж түрүүлж байсан ч их ажлынхаа хажуугаар тээршаалгүй чанарыг нь сайжруулахаар Сүхбаатар, Увс, Дорнод, Дорноговь аймгуудаас үрээ авчирч азарга тавьсан. Сүүлийн жилүүдэд бусдын жишгийг дагаад төвд морь оруулж ирэн тэжээж уралдуулж байна. Тэгэх нь илүү үр дүнтэй юм. Ойрын жил уясан морьд маань хурдалж, өнгөрсөн жил гэхэд л аймгийн наадмаас хоёр, сумын наадмаас зургаан шөвөг авсан. Жил ирэх тусам тэжээх морьд маань нэмэгдэж байгаа учраас яваандаа жүчээгээ томруулах бодолтой байгаа.
- Танай адууны суурь болсон Дархад цагаан адуу ямар онцлогтой вэ?. Хөвсгөл аймгийн баяр наадмын цувааг харахад бүгээн адуу илүүтэй хурдалж байсан гэдэг юм билээ?
-Дархад адуу цомбон туурайтай. Уул хад гээд бартаатай газар явах чадвар сайн. Бяр ихтэй. Өө хэлсэн хүнд жаахан цүдгэр гэдэстэй жижгэвтэр биетэй мал байдаг юм. Манайхан бол “цүдгэр цагаан” л гэж ярьдаг. Нэг үе давжаарсанаа одоо буцаад томорч байна. Эдэлгээ уналгаанд сайн. Хоёр том богц ганзагалачихсан байхад дажгүй л давхиад байдаг юм. Энэ тэсвэр хатуужилтай чанар дээр нь зүүн зүгийн хурдыг нэмчихвэл болоод явчих юм шиг санагддаг. Гэхдээ өөрийнхөө адууг чамлаж байгаа юм биш л дээ. Манай унаган хээр морь аймагт олон удаа шөвгөрсөн. Мөн ноднин 150 даага уралдахад манай унаган даага эхний 15-д ирж байна лээ. Тэгэхээр унаган адуу гайгүй л гэсэн үг биз дээ. Тэгж бодоод баярлаж л суулаа. /инээв/
-Уяач хүнд унаган адуугаараа наадах шиг бахдал юу байхав?
-Би чинь цагаан адуугаа л ярьж суудаг хүн. Өнгөрсөн жил аймаг, сумын наадмаас найман айраг хүртсэн гэсэн шүү дээ. Тэрний хоёр нь манай унаган адууны амжилт. Хүний морь гуйж уначихаад гангарч яваа хүн тэгтлээ харц дээгүүр явж чаддаггүй шиг. Авмал адуугаараа дагнаж наадсан уяач бахархах зүйл багатай л байна байх.
-Бүлээн хошуут малтай амьдралаа холбон түүнийхээ үр шимийг хүртэж яваа тантай ярилцах сайхан байлаа. Амжилт хүсье.
-Баярлалаа. Мал маллаж явсаныхаа буянаар та бүхэнтэй уулзаж, моринд дуртай монгол түмэнтэйгээ “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан уулзаж байна шүү дээ. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна