Хурдан хүлгийг шинжихдээ

2015 оны 10-р сарын 08 -нд

“Уяач зөвлөж байна” булангийн өнгөрсөн сарын дугаарт Тод манлай уяач Ц.Дуламсүрэн саатаж, “Зуны уяа сойлго, дээд гурван насны морьдын уяа сойлгын онцлог” сэдвээр зөвлөгөө өгснийг эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ. Тод манлай залуу уяачид, морь сонирхогчдод адуугаа цаг ямагт ажиглаж байхыг аминчлан захисан. Адуу болгон өөр уяатай. Дээр нь тухайн жилийн онд оролт, зуншлага зэргээс хамаараад нэг адуунд жил бүр өөр өөр ажил хийгддэг талаар Тод манлайн зөвлөгөөнөөс мэдэж авсан байх.
Тод манлайн зөвлөгөөг дагаж, уяа морио ажиглахаар шийдсэн залуу уяачид, хурдан морины зүтгэлтнүүдэдээ мэдэхэд илүүдэхгүй хэд хэдэн төрлийн зөвлөгөөг өгөхөөр зэхлээ. Мэдээж та уяа морьдынхоо удам угшлыг сайтар судалсан байх. Удам угшлыг нь хөөж хурдлах магадлалтай хэмээн үзсэн адуугаа уяхаар зэхэж буй бол дор дурьдсан цөөн хэдэн энгийн шинжээр шинжээд үзээрэй.
Хурдан морийг таних олон шинж бий. Хамгийн эхлээд дэл, сүүл зэргийг ажиглан дүгнэж болно. Дэл, сүүл нь тунсаг, жигд, зөөлөн байх нь хурдан адууны шинж хэмээн үздэг. Дэл, сүүлээр шинжсэний дараа арьсаар нь шинжих гээд үз дээ. Нимгэн, хийгээд элбэг арьстай байвал махан бариагүй, хурдлах чадвар сайтай гэсэн үг. Эсрэгээрээ зузаан арьстай бол уналгаа, эдэлгээнд ашиглах нь зөв шийдэл болох бизээ. Ийнхүү дэл, сүүл, арьс буюу гадаад байдлыг шинжсэний дараа дотор эрхтний байдлыг толгой хэсгээс шинжих боломжтой. Жишээлбэл хоёр нүдний хоорондох зай хичнээн их байна, хамрын савхан яс төдий чинээ өргөн байдаг. Энэ нь амьсгалахад саадгүй буюу нөгөө талаараа хавирганы матаас сайтайг илтгэж буй юм.
Хурдан моринд нүд их чухал хэмээн уяачид ярьдаг. Нүдээр элгийг шинжиж, тунгалаг байвал эрүүл элэгтэй адуу хэмээн тооцож болно. Элэгний үйл ажиллагаа хэвийн байх нь адууны тамир тэнхээ хийгээд бусад олон зүйлд нөлөөлдөг.
Зузаан хөмсгийг зориг зүрхтэйн шинж хэмээн үзэх нь бий. Өөрөөр хэлбэл хөмсгөөр тухайн адууны сэтгэлийг мэдэх боломжтой. Нүдний дэлгэц том, зузаан хөмсөгтэй адууг “зоригтой адуу” хэмээн уяачид ихэд үнэлдэг. Ийм адууг баргийн ачааллыг даах бөгөөд, уяаны бага зэргийн алдааг тоодоггүй гэдэг. Харин эсрэгээрээ нарийн духтай, жартгар нүд, нимгэхэн зовхитой бол зүрх муутай хэмээн ойлгож болно.
Адууны шүд насыг илтгэхээс гадна мөн хурдлах чадварыг илтгэдэг. Ойрхон, жижигхэн шүдтэй адууг дээхэн үеийн уяачид тэгтлээ ойшоодоггүй хэр нь өргөн, дэрэвгэр шүдтэй адууг хурдан шинжтэй хэмээн үнэлдэг байжээ. Түүнчлэн адууны туурайгаар бярыг мэддэг хэмээдэг. Өөрөөр хэлбэл зузаан туурайтай, өсгий өндөртэй адууг бяртай, эсрэгээрээ бол бяр муутай хэмээн ойлгож болох нь.
Эдгээр энгийн шинжээр шинжиж, хурдлах чадвартай эсэхийг таньсан бол уяаны ажилдаа анхаарал хандуулах цаг нь болжээ.
Уяаны ажил эхлэхийн өмнө “адуу болгон өөр уяатай” гэдгийг дахин нэг санах нь зөв бизээ. Уяа моринд ажил хийхдээ дараах зүйлүүдийг анхаарахад илүүдэхгүй биз.
"Тод магнай" сэтгүүл №67

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна