Дархад цагаан адуу


Энэ омгийн адуу нь дээр үеэс Хөвсгөл Соёны 2300-2500 метрт өргөгдсөн, өвөл 40-60 см цас унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг тайгын эрс тэс нөхцөл бүхий бүс нутагт дан бэлчээр ашиглан өсч үржиж иржээ.
Дархад адуу тэсвэр хатуужлаар сайн, чадал тэнхээ ихтэй, уналга эдэлгээ сайн даадаг. Бие чийрэг, бат бэх, ул туурай сайн мал юм. Дархад адууны зүс голдуу цагаан цайвар, борлог байдаг. Дархад адуу нь цээж өргөн, бие урт, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, өтгөн дэл сүүлтэй, уналга ачлага, тээврийн зориулалтаар ашиглахад тохиромжтой юм. Үржлийн азарганы мундааны өндөр 129-132 см, биеийн ташуу урт 137-139 см, цээжний бүслүүр 167-172 см, шилбэний тойрог 19-21 см, амьдын жин 340 кг, гүүний мундааны өндөр 127-129 см, биеийн ташуу урт 134-136 см, цээжний бүслүүр 160-163 см, шилбэний тойрог 18.5-19.5 см, амьдын жин 360 кг байдаг. Дархад адууны өөр нэг онцлог нь сүүний гарцаар бусад омгийн адуунаас илүү байдаг. Тухайлбал монгол гүүний нэг удаагийн саам 300-350 мл бол Дархад гүүнийх 500-800 мл байдаг аж. Ийнхүү эрс тэс уур амьсгалтай нүүдэлчин монголчуудын гарын аяыг дааж ирсэн Дархад адууны үржлийн цөм сүрэг Хөвсгөл аймгийн Хатгал, Улаан-Уул, Ренчинлхүмбэ суманд байгаа бөгөөд тоо толгойг нь олшруулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Ингээд эрхэм уншигч та бүхэнд Дархад адууны тэвчээр хатуужлыг илэрхийлсэн нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Өнгөрсөн зууны эхээр барууны эрдэмтэн, газар зүйчид дэлхийн туйл руу хамаг анхаарлаа хандуулж байлаа. Чухам хэн нь Өмнөд туйл буюу Антарктидад түрүүлж очин улсынхаа далбааг хатгахаа үзэх гэж ил далд өрсөлдөж байв. Газрын зураг дээр цагаан толбоор тэмдэглэгдсэн тивийг нээхээр "Терра Нова" хөлөг онгоцны ахмад Роберт Фалкон Скоттоор ахлуулсан Английн шинжилгээний ангийнхан 1911 онд аялалд гарахаар зэхжээ. Гэтэл тэдэнтэй эн зэрэгцэн Норвегийн иргэн Руаль Амундсен "Фрам" нэртэй хөлөг онгоцоор Өмнөд туйлыг зорихоор болоод байж. Тэрээр энэ аяллыг хийхээр нууцаар бэлтгэж байсан учир хэрэгтэй гэсэн бүхий л зүйлсээ арвин нөөцөлчихсөн байсан гэнэ. Харин Роберт Скотт туйлд түрүүлж очихын тулд цаг хожих зорилгоор моторт чарга, хүйтэнд тэсвэртэй монгол морьд, цасны нохойг сонгожээ.Тухайн үед Английн шинжилгээний багийнхан яагаад туйл руу хүрэхэд морь, тэр дундаа монгол морь сонгосныг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг. Шинжилгээний багийнхан хойд Сибирь, Буриад, Якутаас морьд сонгохоор удтал ярилцсан ч эцэст нь монгол адуугаар туйл руу явахаар шийдсэн байна.
Монголын тайгын цагаан адуу нь ямар ч гүн хунгарласан цасыг цавчиж өвс олж идэж чаддаг, цасан шуурган дунд зүг чигээ алддаггүй, хүний бэлхүүсээр татсан цасыг ч ядах юмгүй яраад гарчихдаг чадалтай амьтан.Байгалийн шалгарлыг даван туулсан тэсвэртэй энэ адууны үр удам нь одоо ч Монголд, Хөвсгөл аймагт бий. Дархадын цагаан адуу тайгын идэр есийн тачигнасан жавраар цас цавчиж, нүүр нүдгүй балбасан шуургыг сөрөн давхидаг тийм шандастай. Энэ адууны хүч зоригийг магтсан ардын дуу ч байдаг билээ. Харилцаа холбоо, мэдээлэл гэж хөгжөөгүй байсан тэр үед барууны оронд монгол адууны хүч чадлын тухай бишрэм түүх хэдийнэ хүрчихсэн байсны нэг жишээ нь англичууд мөсөн туйлын аялалдаа манай морьдыг сонгосон явдал юм. Англичууд Монголоос аваачсан арваад тооны адуугаа тусгай жүчээнд байлгаж, хүнд хэцүү аялалд гарахад бүх талаар нь бэлтгэсэн гэдэг. Ингээд аялалдаа гарцгаажээ. Норвегийн аялагчдын аялал амжилттай болж 1911 оны арванхоёрдугаар сард хүссэн газартаа хүрч улсынхаа далбааг мандуулжээ. Харин хоол хүнс хомс, моторт чарганы шатахуун, керосин дутмаг зэргээс улбаалж Скоттын багийн аялал эхнээсээ л хүнд хүчир байжээ. Гэсэн ч багийнхан зорилгоо биелүүлж туйлд хүрэв. Өрсөлдөгч Амундсений багийнхан нь тэднээс сарын өмнө энд ирээд явсан байжээ. Энэ талаар Скотт Амундсений үлдээсэн захидлаас уншсан байдаг. Зуун жилийн тэртээ монгол морь газарзүйн шинэ нээлтэд оролцож, Өмнөд туйл руу хүн төрөлхтнийг хүргэх жим гаргасан түүх ийм буй.
"Тод магнай" сэтгүүл №45

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.52
Монгол адуу үнэхээр гайхалтай тэсвэр тэвчээртэй туулах чадвар сайтай омогшиж яримаар домог шиг адуу шүү
Reply