Аймгийн Алдарт уяач С.Доржням: Хүний өөрийн морь уяж 60 гаруй айраг, түрүү хүртсэн

2015 оны 10-р сарын 19 -нд

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Доржням гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Миний нутаг эрт цагаасаа хурдтай хэмээж байсан. Уугуул гарвал хаанах вэ?
-За би Дорноговь аймгийн Ихжаргалан сумын уугуул хүн. Дээхнэ үед манай Даланжаргалан сум чинь Ихжаргалан нэртэй байлаа. Манай нутгийн адуу хурдтай, уяачид нь сайн хэмээн сайшаагдаж явлаа шүү дээ. Манай нутагт Донойн Айлтгүй, Дэндэвийн Бүргэд гээд аймагтаа үнэлэгдсэн мундаг уяачид байсан. Донойн Айлтгүй гэдэг нь миний төрсөн ах. Цагийн хатуу хэлмэгдүүлэлтээс болоод би ээжийнхээ ээжээр буюу Сономдуламын Доржням гэж овоглох болсон юм.
-Тэгвэл таныг уяачийн замд хөтөлсөн хүн ах тань байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Миний хойд эцэг Жамъянсүрэн гэж бас морь мал сайн уядаг, адуу сайн таньдаг хүн байлаа. Тэр хүн 1957 онд Хэнтий аймгийн Галшар сумаас зээрд хязаалан авчирч азарга тавьсан нь манайд их хурд тарьсан. Түүний үр төлүүд их хурдалсан шүү. Би морь уядаг болоод Хэнтийн Буянт зэрэг хурдтай газраас үрээ, байдас авч адуугаа сайжруулсан. Бидний үед одоогийнхтой адил тэжээл бордоо гэж байх биш. Байгаль цаг агаарт нь зохицуулан унаж эдлэн, уяж хурдлуулдаг байлаа. Адуу эр хүнийг олон сайхан нөхөртэй болгодог буянтай мал. Би уяач болоод Баяжихын Цэвэг, Дэндэвийн Өлзийхутаг, Лутын Нарангэрэл зэрэг хүмүүстэй нөхөрлөн олон жил хамт морь уясан.
-Нарангэрэл Алдартын адуунаас авсан хэмээн таамаглаж байна?
-Бид хоёр багын найзууд. Хэн, хэн нь моринд дуртай болохоор хамт явж адуу мал бишгүй авч байлаа. Хүмүүс биднийг хурдан адуу таньдаг л гэдэг байсан. Тэр ч үнэний ортой л байх. Залуу хүн, танихгүй явахдаа Ангасай Банзрагчийн адууны угшилтай хоёр гүү аваад ирсэн байсан. Тэгж явсны хүчинд адуу маань сайжран хүний өөрийн морийг уяж 60 илүү айраг, түрүү хүртсэн байна лээ. Одоо ч нас яваад өөрөө гардан уяж чадахаа байсан. Гэхдээ ах Айлтгүйн хүү хамтран морьдоо уяж байна. Манайхны залуучууд морь уяхдаа дориун, айраг түрүү аваад л байдаг юм.
-Даланжаргалан сум Хэнтий аймгийн зарим сумтай хил залгадаг. Тэр утгаараа сумын наадам чамбай болно биз?
-Тэгэлгүй яахав. Тиймдээ ч манай сумын унаган адуунууд улс, бүсийн наадамд түрүүлж ,айрагдаж байна шүү дээ. Олон даншигт түрүүлсэн Соёмбо хүрэн азарганы эцэг манай эндхийн адуу. Бас Сувдан зээрд азарга манай эндхийн гаралтай адуу. Манай сум Хэнтий аймгийн Дархан сумтай залгадаг. Би Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх суманд олон адуу айрагдуулсан даа. Манай сумын наадамд Алтанширээ, Иххэт, цаашлаад Түвшинширээгийн уяачид ирнэ. Тэгэхэд манайхан нүүр бардам л нааддаг байсан. Нэгэн үе Арслан хүрэн, Аварга хүрэн гээд мундаг азарганууд уралдаж байлаа. Мөн 1950-1960-аад оны үед Галдаагийн шаргууд гэж хурдалж байсан гэдэг юм. Нэг үе манай адуу жаахан тааруу болсон ч моринд дуртай нутгийн залуусын буянаар буцаад сэргэж байна аа. Үүнд хөгшин ах нь их баяртай явдаг.
-Нутгийн нэрийг дуурсгасан хурдан буянгууд улам олноор төрөх болтугай. Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна