Малын их эмч Г.Алтайхүү: Адуугаа улирал, тарга тэвээрэгт нь тохируулж зөв эдлэх хэрэгтэй


Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, малын их эмч Г.Алтайхүү гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Орон нутагтаа морин спорт хөгжихөд хувь нэмрээ оруулсан морины зүтгэлтэн хэмээн өөрийг тань тодорхойлсон. Тэр нь хэзээнээс эхлэлтэй вэ?
-Багын л моринд дуртай хүүхэд байсан даа. Арван жилийн долоо, наймдугаар анги хүртлээ хурдан морь унасан байх. 1963 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр дүүргээд Сонгино суманд ирж ажилласнаас хойш 51 жил болж байна. Манай сумын мал эмнэлэг 1923 онд байгуулагдсан. Цэцэн-Уул сум байгуулагдаагүй, сумдыг харьяалсан санитарч байсан гэдэг юм билээ. 1940 хэдэн оны үед малын бага эмчтэй болж, би 1963 онд анхны их эмчээр төгсөж ирсэн. Тэгээд улсын эмнэлэгт ажиллаж байгаад сүүлдээ хувийн мал эмнэлэгтэй болсон. Сүүлийн үед хөдөлмөрчид морь уях сонирхол ихтэй болж. Түүнийгээ дагаад хурдан морьдоо эрүүл саруул байлгахаас эхлээд уяаг зөв тааруулах зэрэгт мэргэжлийн эмчийн туслалцааг авч байна. Мөн энд тэндээс авчирсан болон өөрсдийн унаган адуунуудаа эрүүлжүүлэх, цагаан хорхойг нь цэвэрлэх, тамир тэнхээ оруулах гээд уяачид маань зөвлөгөө тусламж их авна аа. Дээр нь би малын их эмчээр ирснээс хойш 50 хэдэн жил морины комиссоор ажиллалаа.
-Хагас зуун жил морины комисст ажилласан мэргэжлийн эмч хүн олон хүлгийн амийг аварсан байх.Тэр талаараа яриач?
-Адууны сойлго таараагүйгээс өлдөх, цатгалдах, дэлүүтэх, хөлд нь цус буух, шөрмөсөө цохих мэтчилэнгийн эмгэгүүд уралдааны үед их гарна. Хэдийгээр би шинжлэх ухааны үндэстэй ном үзэж, хичээл заалгаж байсан ч хурдан морины гэмтэл согогт ардын уламжлалт эмчилгээг түлхүү хэрэглэдэг. Олон зуун жилийн туршид хэрэглэгдсээр ирсэн учраас сөрөг нөлөө багатай, үр дүнтэй эмчилгээ л дээ.
-Ер нь хурдан моринд түгээмэл тохиолддог ямар эмгэгүүд байна. Түүнээс уяачид хэрхэн сэргийлж болох вэ?
-Уналга эдэлгээнээс болж байгаа юм л даа. Хаврын туранхай адууны эдэлгээ, услалт таарахгүйгээс болоод хурдан моринд гэм суух нь бий. Жишээлбэл, хаврын туранхай, тамир тэнхээ муутай адууг ширүүхэн шиг унаж хөлөргөчихөөд хүйтэн усаар усалчих юм бол усан жилбэн гүйдэг. Эсвэл намрын тарган цатгалан адууг ширүүхэн шиг унаад уяж сойхгүй бол гэнэтхэн бөгсөө ороогоод босч чадахаа байчихдаг. Үүнд ямар нэг эмчилгээ байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд уяачид адуугаа улирал, тарга тэвээрэгт нь тохируулж зөв эдлэх хэрэгтэй. Хавар, намрын эдэлгээг тохируулаагүйгээс болж эмгэг суусан үрээг хавар шууд хөнгөлчихөөр соёнго суух нь бий. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал засаалаас болж үрэвсэл үүсээд тэр орчимдоо хавдах юм уу, дөрвөн мөч нь мэдээгүй болж сарвайтал хөших. Цаашлаад хүзүү, толгой нь хөшиж, нүдний салст бүрхүүл нь гэмтэх зэрэг хүндрэл гардаг. Энэ нь даамжирвал амь насанд нь аюултай.
-Эмчилгээ байхгүй гэсэн үг үү?
-Хөнгөн үед нь эмчилгээ хийгээд, нүдийг хааж байгаа салст бүрхүүлийг мэс заслын аргаар авч, антибиотикоор үрэвслийг нь намдаадаг. 7-8 хоноод хүндэрчихсэн хойноо бол эмчилгээ авдаггүй.
-Орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф хэр өндөр вэ. Малчид тэр болгон хамрагдах боломжтой юу?
-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний үнэ тариф манай аймгийн хэмжээнд маш бага байгаа. Хувийн мал эмнэлгүүд одоо байгаа тарифаар үйлчилгээгээ явуулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл урьдчилан сэргийлэх үзлэг тарилгыг бог мал 100, бод мал 200-хан төгрөгөөр бодож төсөвлөсөн байдаг. Гэтэл бид чинь эм, тариагаа худалдаж авна. Унаа машиндаа бензин шатахуун хийнэ. Ажил үйлчилгээндээ хүн авч ажиллуулна. Ялангуяа эмийг их хэмжээгээр авдаг. Би Улаанбаатарт самгантайгаа эмчилгээ хийлгээд буцахдаа “Монгол этнит” гэдэг байгууллагаас сая гаруй төгрөгийн эм авч ирсэн. Аймгийн мал эмнэлгийн агентаас 150 литр малын цагаан хорхойны туулга авсан. Өөрийгөө магтах ч биш, жилийн жилд 100-гаас дээш литр туулга авч ганц Сонгино бус Баянхайрхан, Зүүнхангай, Сант, Цэцэн-Уул зэрэг сумын малчдад үйлчилгээ үзүүлдэг. Тийм ч учраас манай энүүгээр янз бүрийн өвчин эмгэг гарах нь гайгүй. Би хоёр баг хариуцдаг. Хоёр багийнхаа малд урьдчилан сэргийлэх арга хэмжээг захиалгын дагуу хийнэ. Эмээр үйлчлэх асуудлыг таван багтаа хийж байгаа.
-Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж чадаж байна уу?
-Би мэргэжилдээ дуртай. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл зүтгэж байна. Тэгээд улс миний хөдөлмөр зүтгэлийг бишгүй үнэлсээн, хөөрхий. 1986 онд аймгийн аварга мэргэжилтэн, 1987 онд улсын аварга мэргэжилтэн болж Иж планета-5 мотоциклиор шагнуулж байлаа. Мөн Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнагдсан. Ард түмний гавьяат эмч цолтой.
-Ярилцлагын төгсгөлд уяачдадаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сүүлийн үед уяачид зүүн талаас морьд олноор авчирч байна. Гэхдээ авч байгаа адууныхаа хурдан хурцыг нь л харна уу гэхээс эрүүл мэнд талд нь анхаарал хандуулдаггүй. Тиймээс болж өгвөл мэргэжлийн эмчид үзүүлж байгаад авах хэрэгтэй. Үгүй бол ирсэн даруйд нь үзлэгт хамруулж, хамгийн наад зах нь шимэгч хорхойнуудаас нь салгах хэрэгтэй байгаа юм.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна