Их морийг ирлэгч аймгийн Алдарт Л.Мягмаржав

2015 оны 11-р сарын 10 -нд

“Адуутай нөхөрлөсөн эр болгоны зүрхэн чинадад төрийн наадамд их морь түрүүлгэх хүсэл байдаг” хэмээн Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий сэтгүүлийн зочноор уригдахдаа сэтгэлээ уудалсан удаатай. Нээрэн ч дээд гурван нас тэр тусмаа их морь гэдэг уяачийн жинхэнэ эрдмийг шалгадаг хэмээдэг. Тийнхүү уяачийн ур ухаанаа гайхуулж, их мориор олон жил тогтмол амжилттай наадсан нэгэн эрхмийг онцолж Цогт-Овоочуудыг төлөөлүүллээ
1986 оны сумынхаа баяр наадамд буурал морио түрүүлгэн уяачийн гараагаа эхэлсэн Лувсанцэрэнгийн Мягмаржав 1974 оноос хойш мал малласан нэгэн. 1987 оны Цогт-Овоо сумын наадамдаа тэрээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын гаралтай бор морио түрүүлгэн, нутгийн их морины түрүүг хоёр жил дараалан хүртсэн хийморилог эрээр нэрлэгдсэн юм. Бор морь дараа жил нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн 1000 ботгоны уралдаанд дахин түрүүлж, 2001 онд багийн өдөрлөгт мөн алтан жолоо өргүүлсэн билээ. Л.Мягмаржавын нэрийг дуурсган хурдалсан өөр нэгэн их насны морь бол 1999 онд сумын 40 жилийн ой, 2000 онд Цогт-Цэций сумын баяр наадам, 2003 оны Цогт-Овоо сумын баяр наадам, Баяндалай сумын 80 жилийн ой, Хүрмэн сумын 80 жилийн ой, 2004 оны Цогт-Цэций сумын баяр наадамд тус тус түрүүлэн уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлсэн хурдан хээр морь нь юм. Ийнхүү уралдсан болгондоо дархан түрүүлдэг хээр морь Манлай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач О.Аюушийн адууны угшилтай хүлэг юм билээ. Хурданг нь мэдэх одоогийн эзэн нь 1999 онд Дундговь Өлзийт сумын уугуул, улсын аварга малчин Отгоноос 30 бог, нэг тугалтай үнээ, нэг мориор худалдан авч байжээ. Тухайн үедээ үнэтэйд тооцогдох наймаа багагүй шүүмжлэл дагуулсан ч Л.Мягмаржав адуу таних нүдтэй, алсын хараатай нэгэн байсныг гэрчилж буй юм. Ийнхүү их морины уяаг гаргууд сайн тааруулдаг Л.Мягмаржав аймаг, бүс, сумын зургаан түрүү, таван айргийн амжилтаар 2009 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бөгөөд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул МУ-ын Алдарт уяач Шаравжамцын бөгөн хүрэнгийн төл хээр азарга нь 2000 онд соёолондоо сумынхаа наадамд тавлаж, аймгийн Алдарт уяач Энхээгийн хүрэн азарганы төл хүрэн шүдлэн нь 2006 онд СГЗ Байгалжавын алдрыг тэмдэглэх наадамд түрүүлж байсан билээ.
"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна