Аймгийн Алдарт уяач Д.Вандан: Аймгийн 40 жилийн ойгоор онцгой сайн наадсан


Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Вандан гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Вандан гуай хувьд хэдий үеэс морь мал уях болсон бэ?
-Би хэтээсээ моринд их дуртай хүн. Багадаа морь унадаг байгаад овоо болоод морь уясан. Намайг 11-12 настай байхад аав маань хурдан хээр соёолон хээр авч өгөөд нөгөөдөхийг нь уяхгүй юу. Тэр нь дааганаасаа хойш урдаа юм оруулаагүй адуу. Надад ирэхээсээ өмнө Улаагчин суманд тавиад хол түрүүлж, хөлс нь хатаж байхад арын адуунууд нь ирж байсан гэдэг. Тэгээд би ааваасаа “авч өгөөч” гэж гуйсаар арваад хоногийн дараа өөрийн болгож байсан юм. Хойтон жил нь би өөрөө уяж өөрөө унаад найм дээр ирж байсан. Манай аав ч явуулчих л гэдэг хүн байсан. Би ганцаараа гарч тасраад үзүүр дээрээ суун наймалж байсан юм.
-Тухайн үед хурдан адуу ямар ханштай байв. Хээр соёолонгоо хэдээр авч байсан бэ?
-1500 төгрөгөөр. Дэлдэн Сандуйжав гэдгийн адуу л даа. Одоо тоог нь санахгүй байна. Ямар ч байсан их олон түрүүлж, айрагдсан адуу. Тэгээд 20 хүрч зодог тайлсан даа. Зодог тайлна гэдэг нь улсын баярт сүүлийн удаа уралдуулахыг хэлж байгаа юм. Тэр үед Эрдэнэхайрханы бас нэг хүн хурдан морио зодог тайлуулна гээд Хар нуурын эхэн дээр хоёр хөгшин морио барьчихаад, цаанаас түрүүчийн таван морь ирэнгүүт нийлүүлээд тавьчихаарай гэхгүй юу. Тэгээд нийлүүлсэн миний хээр морь ганцаараа ирсэн. Сайн адуу гэдэг аргагүй яс сайтай байдаг юм билээ. Лав 25-26 хүрсэн шүү.
-Хурдан хээрийнхээ дараа ямар адуугаар наадсан бэ?
-Манай аавын хурдан халиунууд байна. Бүгд нэг гүүний унаганууд. Би аймгийн 40 жилийн ойгоор очоод хээрийгээ долоогоор давхиулж, хулгар халиунаа түрүүлгэсэн. Уг нь хээрийгээ түрүүлнэ л гэж бодож байтал 360 гаруй адуунаас наймд давхисан. Нэг халиун даага гурвалж, 3-4 адуу таваар давхиж байлаа. Тэр үед манай дүү морь унадаг. Их сайн ч унана. Тэгсэн сайн үрээ морьдтой хоёр хүн ирээд “би унуулна, би унуулна” гэж дүүг булаацалдаад. Аав харж байснаа өөрийнхөө халиун үрээний эмээлийг хуулаад тавьчих гэсэн. 40 жилээр авч явсан адуунуудаас түүнээс бусад нь айрагдсан даа. Гэхдээ эмээлийг нь авсан халиун үрээ Эрдэнэхайрханд таваар давхисаан.
-40 жилийн ойгоор үнэхээр сайхан нааджээ?
-Тэгсээн. Дараа нь одоогоос арав гаруй жилийн өмнө очиж аймгийн наадамд нэг даага айрагдуулж байлаа.
Нутаг усандаа Хулгар гэж алдаршсан сайхан уяач байлаа. Би ер нь тэр хүнийг л дагаж морь уях дөр суусан юм шүү. Би нойр ихтэй л дээ. Нэг унтахаараа таг унтчихна. Тэгэхэд тэр хүн л сэрээж адуу малдаа яв гэнэ шүү дээ. Бидний үед үүрээр мордоод одтой шахуу морио бариад уячихдаг. Тэгээд өдрийн хоёр үсэргэдэг байлаа. Одооны уяа тэс өөр болж дээ.
-Уяачийн хийморь өсч, өм нээгдсэн он жилүүд байдаг. Таны хувьд тэр нь хэзээ вэ?
-Нэг уяаны морьд нэг давхихаараа бүгдээрээ давхидаг. Би учрыг нь мэдэхгүй байна, түүнээс биш миний морьд аймагт тавьснаас хойш аман хүзүүдэхгүй байна гэж байгаагүй. Бодвол чиний хэлснээр өм нээгдсэн юм байлгүй дээ.
-Тэлмэнд Идэрийн голын унага, Алдархаанд Шарваа хээр, Шилүүстэй рүү Шаварт хөөврийн унага гэж ярих юм билээ. Яруу суманд ямар адуу яригддаг вэ?
-Яруу суманд Бугатын голын унага, Усан зүйлийн унага, Хаг нуурын унага гэж яригдана. Одоо ч нутгийн адуугаа тоохоо байгаад зүүн талын адуу л гэдэг болж дээ. Уг нь хурдан адуу хаа чиг л байдаг. Гол нь таньж хурдлуулах нь чухал гэдэгсэн.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна