Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

2015 оны 11-р сарын 18 -нд

Хурдан хүлгийн хийморийн адис шингэсэн шинэхэн дугаараа уншигч танаа өргөн барьж байна.
Шинэхэн дугаараас сорчлон дуулгадаг “редакцийн зурвас”-таа энэ удаа монгол уяачийн ур чадвар дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн баярт мэдээг онцлон хүргэж байна.
Өөрөөр хэлбэл монгол уяачийн шинжиж авсан, монгол уяачийн уясан хүлэг Дэлхийн Аваргын тэмцээнд түрүүлж, моринд хайртай монгол түмний магнайг тэнийлгэлээ. Энэ баярт үйл явдал өнгөрсөн сарын сүүлийн өдөр АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон бөгөөд шинэ сарын эхний өдрийг монгол түмэн хөл хөөрцөг болон угтсан юм.
Молор эрдэнээ дээдлэгч монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн тэр хийморилог эрхэм бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар юм.
Түүний Mongolian Saturdaу дуудлагат хээр морь АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо 10-р сарын 31-нд болсон Breeders cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зүлэгний спринт төрөлд түрүүлж, сая долларын шагнал хүртсэн юм. Mongolian Saturdaу –гийн уяа сойлгыг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат, арчилгаа маллагааг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Пүрэврагчаагийн Даваадорж нар хариуцдаг бөгөөд эцэг нь Any Given , харин эх нь Miss Hot Salsa дуудлагатай гэнэ лээ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн “Урт чихт” булангаас хүлээн авч уншаарай.
Сэтгүүлийн зочин хойморт хэвлэл мэдээлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй “нууц ноёнтон” уригдан оролцсон. Энэ хүн бол Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул олноо “Дааган” хэмээн алдаршсан Рэнцэнгийн Ганхуяг юм. Монгол төрийн наадмаас есөн түрүү, 15 айраг хүртсэн тэрээр 2000 онд Монгол Улсын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ. Барагтай бол ам нээгээд байдаггүй Манлайн ярилцлага уншигч таны сонирхлыг татах бизээ.
“Уралдаан” буланд АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадмын эрлийз ангилалд түрүүлж айрагдсан болон эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулж, уяач эздийнх нь баярыг сэтгэгдлийг нийтэлсэн байгаа. Шинэ цагийн монгол адууны шандсыг шалгадаг уг төрөлд хэний ямар хурдан хүлгүүд цахиур хагалан хурдалсаныг мэдэхийг хүсвэл сэтгүүлээ дуустал нь уншаарай.
Монгол хүний ур ухаан, авьяас билгийн гайхамшгийг мэдрүүлдэг “Монгол бардамнал”, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” булангийн зочид та бүхний хүсэн хүлээсэн хүмүүсийн нэг байж мэднэ.
Сар саатан эрхэм танаа хүрдэг сэтгүүлийн хуудас бүр уншууртай мэдээ мэдээллийг агуулсан гэдгийг сануулж энэ удаагийн зурвасаа өндөрлөе.
Сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлийн бирж, "Интерном" дэлгүүр болон редакцийн 95092992, 94012992 дугаарын утсанд холбогдож авна уу.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна