Уяач Д.Жамъян: Нэг түрүү, хоёр айраг хүртсэн сайхан наадлаа


АХ-94 жилийн ойн баяр наадамд эрлийз дээд ангилалд халиун азаргаа түрүүлгэсэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, залуу уяач Д.Жамъяны баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Халиун азарга амжилтаа ахиулан төрий н наадмын түрүү хүлгээр тодорлоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Халиун азарга маань улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн наадамд аман хүзүүдсэн. Энэ жилийн хувьд хоёр уралдаад нэг түрүүлж, нэг аман хүзүүдлээ.
-Амжилттай сайхан нааджээ. Хангайн бүсийн наадмыг зорьсон сурагтай байсан. Тэнд хэдэн насны морь мордуулж, ямар амжилттай наадсан бэ?
-Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд соёолон аман хүзүүдэж, их насны морь 11-ээр давхисан. Энэ жил миний хувьд азарга, их нас, соёолон, шүдлэн уяж, нэг түрүү, хоёр аман хүзүү хүртэн амжилттай сайхан наадлаа.
-Шүдлэн үрээ тань хэдээр давхисан бэ?
-Шүдлэн үрээ хасагдчихсан. Их олон шүдлэн хасагдсан шүү дээ. Тэрэн дунд миний үрээ орчихсон байсан. Миний хувьд сүүлийн хоёр жил өөрийнхөө нэртэй морьдыг төрийн наадамд мордуулж байгаа. Түүнээс өмнө ах нарынхаа уясан морьдыг харах гэж ирдэг байсан. Шүдлэнгийн уралдаантай холбогдуулаад өөрийнхөө бодлыг хуваалцахад ялгах нэрийн дор олон хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй байх. Холоос зорьж ирээд монгол үрээгээ хасуучихлаа гэсэн уяачид олон байна лээ. Тиймээс цааш цаашдаа энэ байдал дээрээ дүгнэлт хийх байлгүй дээ.
-Халиун азарга сунгаануудад хэр байсан бэ?
-Сунгаан дээр ер нь өнгөнд уралдаж байсан. Тийм болохоор айрагдчих байх гэж бодож байсан.
-Ах дүү гурав урамтай сайхан уралдан, нэг жилийн төрийн их баяр цэнгэл наадмаас айраг , түрүү хүртэцгээлээ. Бас нэгэн шинэ амжилт байх шүү?
-Тиймээ, өнөө жил манайхан сайхан наадацгаасан. Ганбаа ахын маань соёолон түрүүлж, их морь айрагдаад, Шинжээ /Цэрэнжигмэд/ ахын халтар морь дөрвөөр давхиж, миний халиун азарга түрүүлсэн. Улсын наадмын дараа Шинжээ ахын халтар морь Булганы бүсэд, Ганбаа ахын шарга морь Өвөрхангайн бүсэд айрагдаж, миний халиун азарга, соёолон хоёр айрагдсан.
-Амжилтын буухиа үргэлжлэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №70


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна