Аймгийн Алдарт уяач Б.Ганбат: Хар азарга энэ жил их хурдан байсан

2015 оны 12-р сарын 02 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаас...
-АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд Ирмүүн хар азаргаа айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт уяачдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
-Хар азарга өнгөрсөн жил долоод давхиж байсан санагдана?
-Тэгсээн. Улсын наадмын дараа Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд таваар давхисан. Энэ жил төрийнхөө наадамд айрагдаад, давхар уяагаар Өмнөговь аймагт болсон “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
-Сунгаанд сайн байгаа дуулдсан?
-Тиймээ, хоёр гурван ч сунгаанд түрүүлсэн. Улсад ч гэсэн ганцаараа өнгөлж яваад километр дутуу байхад арын адуунуудадаа гүйцэгдээд тавласан шүү дээ.
-Энэ жилийн баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ? Хар азарганаас бусад нь яаж давхив?
-Чинбат ах бид хоёрын адуу Борнуурын Бямбацогт гэдэг залуу дээр байдаг. 1999 онд анх морь сонирхож эхэлж байхдаа л танилцаж байсан юм. Энэ жилээс Бямбацогт маань зөвлөх уяачаар ажиллаж байгаа. Чинбаа ахын нэртэй хоёр их насны морь мордуулсан нэг нь 16, нөгөө нь 21-ээр ирлээ. Бусад нь 30,40 дотор давхисан даа.
-Ингэхэд Монгол төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа вэ?
-2001 оноос хойш улсын наадамд морь уралдуулж байгаа. 2003 онд Төв аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн соёолонгоо “Говьшанхын хурд-2”-т түрүүлгэж байлаа. Тэр жил Архангай аймгийн 80 жилийн ой болж, хонгор морь гурваар давхисан. Ер нь тэр жил морьд хурдан, сайхан наадсан шүү.
-Анхны айраг, түрүү хүртсэн наадам нандин мартагдашгүй байдаг шүү дээ?
-Том наадмын хувьд 2003 онд болохоос түүнээс өмнө сумынхаа наадамд азарга, их морь түрүүлгэчихсэн байсан.
-Төв аймгийн МСУХ-ны дэд тэргүүний сонгуульт албатайг тань мэдэх юм байна. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа дуулгаач?
-“Цэцээ гүний хурд” уралдаанаа аймгийн статустай болголоо. Сумдаа гурван бүс болгож аймгийн чанартай уралдааныг зохион байгуулдаг болсон. Сумдын баяр наадмаас 100 гаруй айраг, түрүүтэй, тэгсэн хэр нь аймгийн баяр наадамд ирж уралдаж чаддаггүй уяачид олон байна. Тэднийгээ аймгийн Алдарт уяач цолонд хүргэхийн тулд бүсчилсэн уралдааныг зохион байгуулдаг болоод байгаа юм. Энэ мэтчилэн яриад байвал хийсэн ажил цөөнгүй бий.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна