Аав маань аймгийн баяр наадмаас 50-иад айраг, түрүү авсан


Увс аймгийн Тэс сумын уугуул, “Увсын хурд” МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Ж.Александртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
-Намайг Жангарайн Александр гэдэг. Би 1967 оны морь жил Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1990 онд ХААДС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн. 1990-1992 онд Тэс сумын “Лениний зам” нэгдэлд түрээсийн хэсгийн ахлагч, 1993-1995 онд Тэс сумын Засаг даргын орлогч, санхүү тасгийн даргаар ажиллаж байгаад 1995-2003 он хүртэл хувиараа бизнес эрхэлсэн. Тэгээд 2003-2008 онд аймгийн МХГ-т махны экспорт хариуцсан байцаагчаар ажиллаж байгаад 2008-2012 онд Тэс сумын Засаг дарга, 2013 оноос аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байна.
-Морины хүн болсон нь хэзээни түүх вэ?
-Би багаасаа моринд сонирхолтой хүүхэд байсан. Манай аав Чүлтэмийн Жангарай гэж хурдан морь уядаг хүн байлаа. Аав маань 1960-2004 он хүртэл 40 гаруй жил тасралтгүй хурдан морь уясан. Манайх улаан, бор голдуу зүсмийн адуутай айл байлаа. Би сургууль соёл гэж явсаар аавынхаа хурдан морь уяхыг тийм сайн мэдэхгүй. Миний мэдэхээр аавын том улаан морь 1978, 1980, 1982 онуудад аймгийн баяр наадамд түрүүлж, аав маань 1996 онд Улсын тэргүүний уяач цолоор шагнагдаж байсан юмдаг. Аймгийн наадамд жил бүр дунджаар 2-3 насны морь уралдуулдаг байсан бөгөөд энэ хугацаандаа аймгаас 50 шахам айраг түрүү авсан байдаг. Ер нь Увсын уяачид миний аавын ямархан хэмжээний уяач байсныг хэлүүлтгүй мэднэ дээ.
-Аавын тань амжилт арвин юм байна. Харин та хэдийнээс бие дааж морь уяж эхэлсэн бэ?
-Би 1990 оноос хойш бие дааж морь уяж эхэлсэн. Миний бага бор морь аймгийн баяр наадамд соёолон хүртлээ дөрөв, их насандаа гурван удаа айрагдсан. Мөн хатирдаг бор морь маань аймгийн наадамд гурав айрагдсан. Эдгээр морьдынхоо амжилтаар 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Одоо дүү Ж.Батболд, Ж.Алтанцогт нартай хамтраад морио уяж байна. Манайхан 80 гаруй адуутай бөгөөд адууныхаа угшилыг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Би морь уяхын зэрэгцээ 1996 оноос эхлээд одоог хүртэл аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. 1996-2011 онд Улаангом сумын уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд манай аймгийн уяачдын морь уях сонирхол нэмэгдэж, адууныхаа угшил сайжруулах тал дээр их анхаарч байгаад би хувьдаа их талархаж явдаг.
-Таны хоёр бор морины угшил?
-Миний бага бор морь аавын маань адууны угшил. Харин хатирдаг бор морио би хүнээс худалдаж авсан юм. Эрлийз адуу л даа.
-Танайхан Тэсийн голын унага гэж их ярих юм?
-Тиймээ. Манай аймагт голдуу Тэс угшлын адууг үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Өндөрхангай сумдаар их тархсан адуу бол Тэс угшлын адуу байдаг. Тэс угшлын адууг үүлдэр болгох судалгааны ажил явагдаж байгаа.
-Удахгүй Увс аймгийн түүхт 90 жилийн ой болох гэж байна. Уяачдадаа хандаад юу гэж хэлэх вэ?
-Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр, баруун бүсийн “Их хурд” даншиг наадам, Монгол бөхийн баяр гэсэн гурван том баяр нэг дор болох гэж байна. Аймгийнхаа нийт уяачиддаа хандаад энэ наадамдаа морио сайн бэлдэж, сайхан баярлахыг хүсье.
-Адууны босоо цагаан хийморь ивээх болтугай.
-Баярлалаа. Сайхан баярлаарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна