МУ-ын Алдарт уяач Н.Хаянхярваа: Жигээ угшилтай бор азарга маань олон жил намайг баярлуулсан

2015 оны 12-р сарын 18 -нд

Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Н.Хаянхярваа гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын намтрын товчооноос яриагаа эхэлье? Хэдэн онд хаана төрсөн бэ?
-Би 1934 онд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Утаа-Өндөр хэмээх газар төрсөн. Есөн настай сумын бага сургуульд элсэн орж, 12 настай байхдаа аймгийн дунд сургуулийн тавдугаар ангид орж байсан санагдана. Тэгээд 1950 онд эцэг маань Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар очиж манайх тийшээ нүүсэн дээ.
-Таны эцгийг мөн морь мал уядаг байсан гэх юм билээ?
-Тиймээ. Миний эцгийг Гончигийн Наваан гэдэг. Мал маллахын зэрэгцээ жин тээж, морь уядаг байсан жирийн сайхан монгол эр.
Жин тээгээд урагшаа Жанчхүүгийн даваагаар давж Бээжин орж байсан гэдэг юм. Би моринд дуртай шиг эцэг маань тэмээнд их дуртай хүн байсан.Тэргэнд сайн, сайхан атыг хоёр тэмээгээр авч байсан удаатай. Аавыг амьд сэрүүн ахуйд манайх олон тэмээтэй айл байлаа. Харин одоо бол тэмээнээс бусад бүх мал байна.
-Уяач аавын хүү хурдан хүлгийн нуруун дээр гийнгоо аялж яваа байлгүй.Тэр үеийнхээ дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач?
-Би 9-10 настайгаасаа эхлээд 13-14 хүртлээ хурдны морь унасан. Манай эцгийн өөрийн унаган ухаа морь, Галшарын Монхор Халтарын угшилтай хээр азарга хоёр нь нэлээд хурдалсан. Хээр азарга нь өөрөө хурднаас гадна үр төл сайтай адуу байсан. Манай эцэг эхэн үедээ ухаа голдуу зүсмийн адуутай байсан бол сүүлдээ хээр азарганы үр төл хээр зүсмийн голдуу адуутай болсон.
-Алдарт эцгийн адууг уяж морь уях эрдэмд суралцаа байлгүй?
-Тэгэлгүй яахав. Мориноос хасагдсан цагаас эхлээд 80 хүртлээ мориноос салсангүй дээ. Одоо миний бага хүү Гантулга намайг залган морь уяж байна. Хөдөө мал дээрээ байдаг юм.
-Таныг Жигээ адуутай гэж байсан. Ер нь ямар удам угшлын адуугаар наадаж байсан бэ?
- Баянхутаг сумын харьяат Жигээ Дамбадаржаагийн адууны бор азаргыг 13 настай жаахан хүүхэд байхдаа авч байлаа. Дөнгөж л морь уяж эхэлж байсан үе л дээ. Тэр бор азарга их хурдан адуу байсан. Анх азарга, их морь, даага гээд гурван насны морь уяж уяачийнхаа гарааг эхэлж байлаа.
-Азарга нь Жигээ адууны улаан азарга. Харин их морь, даага нь?
-Манай эцгийн адууны улаан бор морь байсан юм. Даага нь ч ялгаагүй манай эцгийн адууны үрээ. Наадам болсон чинь саарал даага нь аман хүзүүдэж, улаан азарга нь таваар давхиж, бор морь нь зургаад орсон. Түүнээс хойш дандаа аймагт наадсан даа.
-Улаан азарганыхаа амжилтын талаар жаахан дэлгэрүүлээч?
-1987 онд АХ-ын 66 жилийн ойгоор соёолон азарга аман хүзүүдэж, 1988 онд хавчиг азарга айргийн дөрөвт, 1989 онд долоотой азарга дахин аман хүзүүдсэн. 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн баярт очиж зургаад давхиж, 1991 онд аймгийн наадамд аман хүзүүдээд 1994 онд Бэрхийн 40 жилийн ойд түрүүлсэн. Үүнээс гадна овоо тахилгын болон сумдын наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан. Би чинь аймгийн баяр наадмаас таван түрүү, 13 айрагтай.
-Хурдан бор мориороо олон жил амжилттай наадсан гэж дуулсан. Бор мориныхоо талаар ярьж өгөөч?
-Надад хоёр улаан морь байсан. Галшар сумын харьяат “хамар” хэмээх Лувсангийн хурдан цагаан азарганы угшилтай улаан морь 1974 онд аймгийн наадамд аман хүзүүнд хурдалж, дараа нь ахиад хоёр ч удаа айрагдсан. Суманд бол дөрвөн удаа айрагдсан адуу. Чиний яриад байгаа бол Өвөрхангай руу зарагдсан улаан морь юм шиг байна. Аймагт гурав айрагдсан гээд сая ярьсан улаан морины дүү нь байгаа юм. Дааган цагаасаа эхлээд хурдалсан адуу. 1997 онд даагандаа аймгийн наадамд таваар, 1998 онд шүдлэндээ гурваар, 1999 онд хязааландаа дөрвөөр давхиж, 2000 онд соёолондоо аймгийн наадамд км шахуу хол тасарч түрүүлсэн. Тэр жилээ Галшарт болсон Өвгөн ноёны наадамд дөрвөөр давхиж байсан. Тэгээд хавчиг долоотой болдог жил нь Өвөрхангайгаас машинтай улс ирээд 2-3 хоног гуйсаар байгаад аваад явсан. Очоод гурван жил дараалан айрагдуулсан гэнэ лээ. Тэрнээс дуулсан уу сүүлд Өвөрхангайн Батдорж гэдэг хүн ирээд соёолон бор үрээ аваад явсан. Бас Булганы Сүндэв гэдэг хүн надаас гурван медальтай бор үрээ аваад явсан. Очоод сайн давхиж байхад нь хулгайд алдчихсан гэнэ лээ.
-Унаган адуунууд нэр гарган хурдалдаг л юм байна. Алдартын урмыг тэтгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна?
-Цавьдар морь маань байна. 1975 онд аймгийн наадамд таваар давхиад, 1976 онд Батноров сумын “Соц зам” нэгдлийн 20 жилийн ойд түрүүлж, 1977 онд аймгийн наадамд аман хүзүүдсэн. 1980 онд болохоор аймагт дөрвөөр давхиад, Баянхутагт сумандаа түрүүлсэн.Намайг улсын цол авахад бас их хувь нэмрээ оруулсан адуу шүү. Энэ цавьдар морины дүү нь Бага цавьдар гээд цэгээндүү сүүлтэй сайхан адуу байлаа. 1995 онд аймгийн наадамд аман хүзүүдсэн. Бас нэг хонгор халзан морь байсан нь 1995 онд аймгийн наадамд таваар давхисан.
-Нэг жил хоёр морь айрагдуулж байжээ дээ?
-Тийм. Сайхан л юм билээ. 1977 оны аймгийн наадамд том цавьдарыгаа аман хүзүүдүүлж, бас нэг их морь таваар давхиулан, азарга айрагдуулж, нэг дор гурван айраг авч байлаа. Баяр хүргэх гэсэн уяачид манай майханд ирцгээгээд л сайхан байсан шүү.
-Хэнтий аймгаас төрсөн цөөхөн улсын цолтнуудын нэг нь та. Төрийн хишгийг түмэн олонтойгоо хуваалцаж баяраа тэмдэглэсэн хэмээн нутгийнхан тань ярих юм билээ?
-Тиймээ, би Батноров сумаасаа төрсөн анхны улсын цолтон.Анхны ч гэлтгүй одоогоор улсын цол авсан уяач алга. Санжаадорж тэргүүний үед хоёр ч удаа тодорхойлогдож байж, 2000 онд авсан. Тэгсэн нутгийнхан маань сумынхаа төвд том таван ханатай гэр барьж, хоёр, гурван ууц чаначихсан айраг цагаа дэлгээд маш сайхан хүлээж авсан. Тэгээд их насны морь уралдуулж, түрүүг нь манай сумын уяач авч байлаа.
-Нутаг нугынханд үнэ хүндтэй явахаас сайхан зүйл хаа байхав. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна