Аймгийн Алдарт уяач Н.Дагвадорж: Нэгдлийн Тожин намайг олны танил болгосон


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Дагвадоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг алдарт Нэгдлийн Тожингийн уяа сойлгыг тааруулдаг байсан гэж сонссон. Эндээс яриагаа эхэлье?
-Тийм ээ, нэгдлийн Тожинг дааганаас нь уяж гурав түрүүлгэж байлаа. Тэр үед 100 дааганы болзолт уралдаан болж, эр бүхэн нэг даага сургаж уралдах болдог юм байна. Нэгдлийн мал их, хүн ховор үед нэгдлийн адууг унаж номхруулах нэг арга л даа. Уралдааны түрүү дааганд даага, аман хүзүүнд эр хонь, дараагийнханд эм хонь, эр ямаа гэхчилэн айргийн таваа байлж байсан. Би тэр уралдаанд хув Шарын цоохор гэж азарганы төл, хуучин Ширээтийн адууны удам хурдан азарганы төл даагыг барьж уясан нь нэгдлийн Тожин байгаа юм. Даагандаа сумын наадамд түрүүлснээс хойш гурван жил дараалан түрүү магнайд хурдалсан. Ингэж гурван удаа түрүүлгээд би Баянтэрэм сум буюу одоогийн Мөнххаан сум руу ерөнхий ня-богоор наадмын дараа явах боллоо. Өнөө адуу маань бригадын данстай адуу байсан ч хойд бригадад аварга адуучин хожмоо Хөдөлмөрийн баатар болсон Шаравын мэдэлд очсон. Шарав баатар уяад нэг айрагдсан байдаг юм.
-Та сураг ажиг тавьдаг л байсан байх нь ээ. Хэд хүрсэн юм ?
-Тэгэлгүй яахав. Сураг ажиг тавьдаг л байлаа. Сүүлд 1975 онд байхаа хэдэн сум нийлсэн томоохон уралдаанд түрүүлсэн. Тэгэхэд манай ураг Зундуй гэж өвгөн уясан юм. Тэр сүүлийнх нь амжилт байсан байх шүү. Тэрнээс хойш нэг их уралдаагүй. Хөөрхий дөө, бас нэг их ч наслаагүй ээ.
-Нэгдэлийн Тожингийн үр төл гэж байдаг уу?
-Төл бараг байхгүй ээ. Төл их муутай адуу байсан. Над дээр байхад нь би хувийнхаа хэдэн адуунд тавьчихдаг л байлаа. Дараа нь Шаравт очоод ч хурдалсан төл гараагүй. Харин өөрөө үнэхээр айхтар хурдан адуу л даа. Ухаа халзан зүстэй. Бөгсөн дээгүүрээ тожин цоохор, яг л будаа цацчихсан юм шиг. Тэрнээс би өөрөө ч айхтар сайн уяач байсангүй, одоог бодвол. Харин одоо бол овоо юм ярина шүү.
-Дарьгангын адуу хурдтай байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Үнэндээ хуучин цагт нэг их хурдан байгаагүй юм шүү дээ. Хурдыг нь мэддэггүй ч байсан юмуу. Галшар, Ширээтийн цагааны удмын ганц нэг адуу хурдалдаг л байж. Тэгвэл өнөөдөр тэдний удам л хурдалж байна. Би дээр хэлсэн дээ. Нэгдэлийн тожингийн дээд тал нь Ширээтийн цагааны удамтай болохыг. Бас Ширээтийн цагааны удмын Дарьгангын Дүүдэн хар гэж байлаа. Хэчнээн ч түрүүлэв дээ. Гарсан төл болгон л давхидаг. Нэг жилийн наадмаар айргийн тавд миний уясан Нэгдлийн Тожин, бусад дөрөв нь Дүүдэнгийн харын төлүүд орж байлаа. Үнэхээр айхтар хурдан адуу байсан юм. Зарим нь хойд зүгийн л гэх юм билээ. Харин нөгөө хэсэг нь Галшарынх, Ширээтийн цагааны удамтай адуу гэлцдэг юм. Өдгөө харж байхнээ жаахан л хурдлаад эхэлбэл Галшар, Ширээтийн цагаан гэх болж. Гэхдээ жил ирэх тусам уяачдын ур чадвар өсөж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Мэргэжлийн талдаа орчихлоо шүү дээ.
-Та уяа эвлүүлээд хэчнээн жил болж байна вэ?
-1969 оноос сумын баяр наадамд морь уяж эхэлсэн. Түүнээс хойш энэ 40 гаруй жилийн хугацаанд сумын наадмаас түрүү олныг л авлаа. Харин аймгийн наадмаас хоёр түрүү, гурав дөрвөн айрагтай. Эхэндээ ч сумандаа л нааддаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд аймагт “хүч” үздэг болоод байгаа шүү. Морины хорхой тасардаггүй. Нас 70 гарч байгаа ч уяанаас холдох дургүй хүн дээ. Гэхдээ нас яваад өөрөө морио уяж чадахгүй юм. Хүүхдүүд уяж байгаа ч санаанд хүртэл биш байна.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач билээ?
-2004 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. Энэ далимд сонирхуулахад би чинь бас Дарьганга, Халзан сумдын Алдарт уяач цолтой.
-Хүүхдүүд таныг залгамжлан морь уяж байна уу?
-Би 10 хүүхэдтэй. Морь уядаг мэргэшсэн хүн бараг алга. Гэхдээ хүүхдүүд уяж л байна. Миний нэг ач хүү одоо уяж байгаа, сонирхогчдын түвшингийнх. Гэхдээ жилдээ айраг, түрүү өнжөөхгүй л байна. Яваандаа мэргэжлийнх болох биз дээ.
-Дагвадорж Алдартын нэртэй ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Нэгдлийн Тожин намайг морь сонирхогчдын танил болгосон юм шүү дээ. Түүнээс гадна Андын Гэнэнгийн хурдан хүрэн азарганы төл бор адуу надад байсан. Нэгдлийн Тожингоос нэг ах. Бор адууг мөн л дааган цагаас нь уяж, даага, шүдлэн, хязаалан, соёолонд нь 4 жилийн хугацаанд хоёр түрүүлгэж, хоёр айрагдуулсан. Өвлийн шинэ соёолонгийн уралдаанд бас нэг айрагдуулсан. Гэвч би хойд нутагт шилжих болоод өндөр Ваанчин гэж хүнд худалдчихсан юм. Түүнд очоод том наадамд түрүүлсэн гэж байсан. Бор адууны төл одоо ч надад бий. Бас Жамъянгийн хүрэн азарганы төл хүрэн азарга байлаа. Одоо хүрэн азарганы төл, хар азарганыхаа төлөөр наадаж байна. Дарьгангын Гүрдагвын Нямцэрэнгийн хар адуу ноднин хотод түрүүлж, Дорнодод аман хүзүүлээд, энд аймгийн 70 жилд ирж түрүүлсэн дээ. Бас тэдний хамаатны нэг хүүгийн халзан адуу сая хойшоо нэг их үнэтэй зарагдлаа даа. Энэ адууны удам надад бий. Тэд миний хамаатнууд байгаа юм. Энэ мэт олон сайхан хурдан буян надад заяажээ. Миний хурдан морьдын тухай Дарьгангын Жамъяншаравын 1969 онд бичсэн ном, Дарьгангын Шунугийн Чулуунбаатар, Жигжидсүрэн нарын бичсэн номонд орсон байдаг юм. Хөвсгөл аймагт амьдардаг хүргэндээ өгсөн адуу тэр жил Жаргалан сумын ойд түрүүлээд, аймгийнхаа ойд айрагдсан гэсэн. Энэ мэтчилэн миний адууны удам хурдалсаар л байна.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Та урт насалж удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна