Г.Төмөрмөнх: Гэнэт барьж авч уралдуулчихаад, тавьчихаад байвал морь сайн давхихгүй


Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, сумын Алдартуяач Г.Төмөрмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болов?
-Манайхан чинь удмаараа хурдан туурт буянгийнхаа хийморьт сүслэн яваа улс. Миний эцэг дээдсүүд бүгдээрээ уяачид явлаа. Тийм болохоор би удамт уяач болж байгаа юм. Морины дэл сүүл боогоод гуч гаруй жилийн нүүр үзэж байна. Хуучин цагт нэгдлийн адуу малладаг байлаа. Тэр үеэс эхлэн уяа сойлго тааруулах болсон юм даа.
Түрүүхэн үедээ нутагтаа л нааддаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд аймагтаа уралдах болсон. “Говьшанхын хурд” даншгаас эхлээд нутгийн том жижиг наадмуудыг алгасахгүй талдаа шүү. Энэ хугацаанд 80 гаруй айраг, түрүү авснаас өөрийн унаган адуугаар 60 шахмыг нь авсан байна. Ийнхүү гаргасан амжилтаараа сумын Алдарт уяач болж байлаа. Анхны л манлай нарын нэг байгаа юм. Би өөрийнхөө адуунаас гадна залуу уяач Баттогтох, Чойжилсүрэн, Идэрзориг нарын морьдыг уядаг юм.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв? Мэдээж хамгийн сайхан наадмуудын нэг байх даа?
-Нэгдэл нийгмийн үед одоо шиг олон наадахгүй шүү дээ. Жилдээ ганц л наадна. Зарим жил зуд турхан болбол уяхгүй өнжинө гээд одоотой харьцуулшгүй.
1983 онд анх шүдлэн хар үрээгээ уяж, сумандаа түрүүлгэж билээ. Анхны түрүү болохоор одоо ч дурсах тоолонд таатай санагддаг юм.
-Удамт уяач гэлээ. Энэ тухайгаа дэлгэрүүлээч?
-Тийм ээ. Миний хойд эцэг анчин Пүрэв гэж байлаа. Ан сайн хийдэг, морины уяа сайн тааруулдаг “адтай” хөгшин явсан юм. Энэ хүнээс их ч юм сурсан даа. Хожмоо уяач Гончигдоржийн хүргэн болсноор морины эрдэмд илүү шимтэх болсон. Ийм л буянтай хөгшдийн ачаар адуутай нөхөрлөсөн хүн дээ, би.
-Таны ид хурдалж байх үеийн адууны уяа сойлго их өөрчлөгдсөн байх даа?
-Тэгэлгүй яахав. Бидний үед чинь морийг олон давхар уядаггүй, бэлчээрийн цагаан өвсөөрөө л уядаг, наадам ч олон болдогггүй байлаа. Ер нь эдэлгээ их сайн хийдэг, унадаг байлаа. Одоо шиг хашаанд хашчихаад тэжээгээд байдаггүй байсан. Цаг үеэ дагаад хөгжихөөс ч яахав. Байнгын арчилгаа тордолгоонд байж л жилийн дөрвөн улиралд уралдуулдаг юм бишүү. Энэ мэтчилэн уяаны арга барил их өөрчлөгдөж байна.
-Гарын шавь нараа бэлтгэж байна уу?
-Уяаны ажилд тусалдаг хоёр, гурван хүүхэд бий. Дээр нь унаач багачууд байна. Миний унаач байгаад туслах уяач болсон хоёр ч хүү байна. Ойр зуурын ажилд маань туслаад бие биедээ дэмтэй, багш шавь бололцоод л явна даа. Хүүхдүүд наадамд хуваагдаад явчихна, морио сайхан давхиулаад амжилт гаргаад ирчихнэ гээд тус мундахгүй.
-Таны хурдан буянгуудаас хамгийн олон айраг түрүү авсан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Миний жижиг шарга халзан морь дааган цагаасаа эхлээд л айрагдсан унаган адуу маань байгаа юм. Тэр үед медаль гэж байсан биш, баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр л шагнуулдаг байлаа шүү дээ. Надад адуунд орохын амтыг шарга халзан л мэдрүүлсэн юм шүү дээ. Таван айраг, түрүүг эзэндээ авчирсан буянтай амьтан даа. Бас нэгдлийн үед уралдаж байсан хар үрээ байна. Миний амины унаган адуу байгаа юм.
Манай Шанхын адуу чинь тэсвэр хатуужилтай, хурдлах чадвар сайтай, олон зууны турш угшлаа алдаагүй. Тэр ч утгаараа Шанх угшлын адуугаар амжилтанд хүрсэн хүмүүс олон байдаг болов уу. Манай Ханбогд сум Шанхтай хил залгаа. Ханбогд бол Галба нутаг, тэгэхээр манай адуу чинь галба шанхын адуу болж таарч байгаа юм. Сүүлийн үед адууны хурдлах чадвар илт сайжирч байна. Энэ нь сайн цус сэлбэсэн, дээр нь арчилгаа тордолгоотой холбоотой. Бодоод үз дээ. 1980-аад оны үед 25 км замыг 45-50 км цагийн хурдтай туулдаг байсан бол одоо 60 болсон байна.
-Та адууныхаа цусыг хэр сэлбэж байна даа?
- Бид 1999 оны анхны “Говьшанхын хурд” болохоос жилийн өмнөөс л гаднаас адуу зөөсөн шүү дээ. Сумын Засаг дарга Буянтогтох сум орон нутгаас зохион байгуулж байгаад хэдэн уяачдаа аваад Төв аймгийн Сэргэлэн явж хэдэн адуу авчирлаа. Дараа нь Хэнтий аймгийн Баянхутаг, Дархан, Галшараас ч авлаа. Уржнан Дорнодын Матадаас барга адуу авсан. Хамгийн сүүлд энэ жил би Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Дарьгангаас 10 гаруй адуу авчирсан. Бас дүү нар Дорноговийн Өргөн, Хэнтийн Бор-Өндөрөөс адуу авчирсан гээд энэ тал дээр идэвхитэй ажиллаж байна. Авчирсан адуунуудын төл гараад эхэлсэн байна. За зарим нь ч нутаг орондоо идээшиж дасахгүй зутруухан л байна.
-Галбын говийн ямар ямар цуутай хүлгүүд байдаг вэ?
-Олон сайхан хурдан буян бий. Өнөө “Их бүрдийн домог” уран сайхны кинонд гардаг Догшинхарын унадаг хурдан том бор азарга чинь манай Галбын адуу байгаа юм. Тэрний угшил олон хурдан адуу байсаан. Гэхдээ дээхэн цагт адуу мал их уядаггүй байлаа. Цөөхөн хэдэн уяачид нь нутаг орондоо л наадна. Одоо бол нийтээрээ уяж байна, залуучууд ч моринд их орох болж дээ.
-Залуу уяачдадаа захиж юу хэлэхсэн бол?
-Адууг уяач хүн өөрөө эдлэх ёстой. Одоо ч машин, мотоцикль унаж давхиад л байдаг болж. Уурга барьсан морьтой хүн ховордож, адуугаа хүртэл мотоциклиор хөөгөөд ирж байна шүү дээ, тоогүй. Гэнэт барьж авч уралдуулчихаад, тавьчихаад байвал морь сайн давхихгүй л дээ. Бусдаар бол ярих юм алга даа. Бид чинь залуучуудаасаа суралцаж байна. Олон газраар ч явдаг болж, сонссон мэдсэн ч юм их болжээ.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2012 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна