Б.Эрдэнэцэцэг: 430 гаруй хүүхэд хурдан морь унасан


"Говьшанх-5" говийн бүсийн уралдааны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын талаар Өмнөговь аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэгээс тодруулга авлаа.
-Засгийн газрын тогтоолт говийн бүсийн уралдаан өнөө жил Өмнөговьд аймагт болсон. Уралдааны үеэр уралдаанч хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хамгаалах тал дээр танай байгуулага хэрхэн ажилласан бэ?
-Бид нэг баг болж ажилласан. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс аймгийн МСУХ, МХГ-тай хамтран гэрээ байгуулж нэг баг болж ажилласан.
-Танай байгууллагын төлөөлөл хэдэн хүн ажилласан бэ?
-Энэ уралдааны үеэр манай байгууллагын төлөөлөл 15 хүн ажилласан. Үүний тав нь оюутан сурагч байсныг онцлох нь зүйтэй байх. Бид уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, даатгал зэрэгт анхаарч ажилласан.
-Есөн насны морьдын уралдаанд нийт хичнээн хэдэн хүүхэд хурдан морь унасан бэ?
-Нийт 436 хүүхэд морь унасан. Тэд бүгд буюу 100 хувь гэнэтийн ослын даатгалд хамрагдсан. Бид уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, хамгаалалтын хувцас өвдгөвч, малгай, тохойвч, цээживч зэргийг иж бүрэн хангахад анхаарсан. Үүний үр дүнд бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй. Манай аймаг морин уралдааныхаа зардалд хүүхдийн бүртгэлийн хураамж, сургалт, орон нутгийн радиогийн сэрэмжлүүлэг зэргийг тусгаж өгсөн байдаг.Тиймдээ ч манай аймагт зохион байгуулагдсан аливаа уралдааны үеэр элдэв асуудал гардаггүй. Харин сая Дундговь, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймгуудаас ирсэн уяачдын морийг унах уралдаанч хүүхдүүд өвдгөвч, тохойвч дутуу асуудлууд гарсан.
-Есөн насны морьдын уралдаанд нийт 430 гаруй хүүхэд морь унасан гэсэн үг үү?
- Давхардсан тоогоор тийм. Нэг хүүхэд дунджаар 1-3 насны морь унасан байна лээ.
-Дээд тал нь хэдэн насны морь унасан байна вэ?
- 66 хүүхэд зургаан насны морь унасан байна лээ.
-Уралдаанч хүүхдийн хуульд заасан насыг хангах гэж бэрх асуудал бий?
-Бид уралдаанч хүүхдийн насанд анхаарал хандуулж, өндөр хяналт тавьсан.
-Унасан морио түрүүлгэж, айрагдуулсан уралдаанч хүүхдэд бай шагналын 20 хувийг олгох ёстой. Үүнд хяналт тавьж чадсан уу?
-Хурдан морины салбар комисстой хамтран ажиллаад шагнал урамшууллын 20 хувийг тусад нь олгуулсан. Бид уралдаан эхлэхэд эцэг эх, уяачидтай гэрээ байгуулдаг учраас энэ тал дээр ямар нэг асуудал гардаггүй.
-Сая есөн насны уралдааны үеэр хүүхэд мориноос унасан тохиолдол гарсан уу?
-Гараан дээр нэр хүүхэд унаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлгийн дүгнэлтээр ямар нэг бэртэл гэмтэл аваагүй нь тогтоогдсон.
-Өмнөговь аймагт жилд дунджаар хичнээн уралдаан зохион байгуулагддаг юм бэ?
-Аймгийн хэмжээнд жилд дунджаар 5-6 уралдаан зохион байгуулагдаж бид тэр бүхэнд хяналтаа тавин оролцдог юм. Манай аймаг сүүлийн хоёр жил хурдан морь унаач хүүхдийн чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөн олон талын ач холбогдолтой.
-Хүүхэд хөгжлийн төвийн хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнүүдээсээ цухас дурьдаач?
-Хүүхэд гэр бүлийн төлөө хэлтэс маань үйл ажиллагаагаа өргөжүүлж гэр бүлийн асуудалд анхаарах болсон. Өөрөөр гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн гэмт хэрэгт холбогдсон хохирогч хүүхдүүдийг хамгаалах тэдэнд зөвлөгөө өгөх зэргээр олон талын үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгийн хувьд сүүлийн хоёр жил НҮБ-ын хүн ам хөгжлийн сантай хамтран Ханбогд, Даланзадгад, Цогтцэций сумдад залуучуудын хөгжлийн төвийг байгуулан залуучуудын хөгжлийн асуудалд анхаарал хандуулж байгаа.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна