Аймгийн Алдарт уяач У.Соронзонболд: Зодог тайлсан Орлой хонгороо би маллаж байгаа

2016 оны 1-р сарын 22 -нд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Э.Соронзонболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Монгол улсын Алдарт уяач Б.Усны-Эхийн хурдан Орлой хонгор өнгөрсөн жил зодог тайлсан. Одоо та маллаж байна уу?
-Тийм ээ, энэ жил 25-тай ч бэлчээртээ толиотой сайхнаараа явж байна. Яс сайтай адууны шинж л дээ. Ямартаа л цаанаасаа төрчихсөн амьтан гэж манай хүргэчүүл, хөгшчүүл ярьдаг юм. Одоо ч заримдаа уяан дээр ирээд зогсдог юм. Аав, хонгор морь хоёр бахдам амжилтын эзэд. Залуу сайхан цагтаа түрүү магнайд хурдлан, тэр тоолонд аав маань уяач хүний баяр бахдалыг мэдэрдэг байсан. Тиймдээ ч аав хонгортоо их хайртай. Заримдаа аав дэл сүүл, цацгийг нь боогоод уячихдаг юм. Бие биенээ их л сайн ойлгодог шиг санагддаг. Адгуус ч гэлээ баярладаг байхаа. Адуу чинь ухаантай амьтан болохоор нэгэн цагт энэ уяан дээр зогсож байлаа гэж зөн совиноороо мэдэрдэг ч юм билүү.
-Адуу хөгшрөхөөрөө шүдгүй болчихдог гэж ярьдаг даа?
-Тийм шүү. Гэхдээ тухайн адуунаасаа л болдог юм. 18,19 хүрээд зарим шүд нь муудаад ясан шүдэндээ орчихож байгаа юм. Харин хонгор морь эргэж цөгцөлсөн адуу байхгүй юу. Ухаандаа цөгц нь дуусаад, эргэж цөгцөлсөн гэсэн үг.
-Ойр зууртаа унах уу?
-Унана. Өвөлдөө сайхан галыг нь гаргаад тавьчихдаг юм. Зундаа ойр зуур хүүхдүүд унана. Хэргээ бүтээчихсэн амьтныг олон жил тамлаад яахав гэж боддог. Хамгийн сүүлд 2006 онд Асгатын 80 жилд мордуулж, айргийн дөрвөөр ирээд зодог тайлсан. Өнгөрсөн зун аймгийнхаа 70 жилийн ойгоор мордуулаад ёслоод буулгасан.
-Таны хувьд хэзээнээс бие даан морь уяж байна вэ?
-Хөдөөгийн бид чинь бүгдээрээ л багадаа унаач байгаад хасагдаад ирэхийн үестээ туслах уяач, дараа нь бие даан морь уядаг. Миний хувьд ч ялгаагүй аавынхаа туслах уяач байгаад 2005 оноос гардан уяж байна. Аав маань ч нас дээр гараад морь малаа байнга эргэж чадахгүй болсон болохоор хүүгийн хувьд би л хийнэ шүү дээ. Аавыг их морь хурдлуулж байх үед нь тэжээл гэж байсангүй. Цагаан өвсөөрөө л уралдчихдаг байлаа. Одоо шиг олон ч нааддаггүй байлаа. Өвөл, хавартаа нэг уралдвал уралдана. Тэгээд л зун нь уралддаг байсан болохоор морийг ер нь л нимгэлж уядаг байсан байгаа юм.
Харин сүүлийн үед бид өвөл, хавартаа жаахан тэжээл өгөөд уралдуулж байна. Тэжээлийн адуу бярдуулж л уралдаж байгаа юм. Уяаны арга барил ч өдөр шөнө хоёр шиг болчихлоо. Дээхэн өвс ургамал нь шимтэй, мал нь ч тарга тэвээрэг сайн авдаг байж. Одоо өөр болсон болохоор тэжээхээс ч өөр аргагүй юм.
-Та бол удам дагасан уяач. Тийм болохоор өвөг дээдсээс өвлөн ирсэн адуугаа сайжруулах, хурдлуулах тал дээр хэр анхаарал тавьж байна вэ?
-Буурлын буянг арвижуулж, сайжруулъя гэж бодолгүй яахав. Хамгийн гол нь адуу удамшдаг амьтан. Тэгэхээр удам угсааг нь сайжруулж, цусыг нь сэлбэх ажлыг хийж байх ёстой. Тиймдээ хурдан удмын адуутай найз нөхөд, нутаг орныхноосоо гүү, байдас солилцдог. Би гол нь гүүндээ их анхаарал тавьдаг. Адуу ер нь эх талаа илүү дагадаг. Аав минь ч “сайн гүүнээс л сайн адуу гарна” гэж хэлдэг юм. Манайхан даллаганы сав гэж ярьдаг шүү дээ.
Адууны буянгаар их олон сайхан хүмүүстэй найзалж нөхөрлөж яваадаа баярладаг. Тод манлай уяач Эрдэнэчулуун, Манлай уяач Сандуйжав гээд л. Сандуйжав Тод Манлай уржнан надаас нэг морь аваад оронд нь тогоруу цустай азарга өгсөн. Түүний аав Гарамжав гуай жинхэнэ тойруулгын адуу малладаг байсан болохоор “тогоруу халтрын цустай адуу надад өгөөрэй” гэж захьсан юм. Төлүүд нь гараад эхэлчихсэн байгаа. Энэ мэтчилэн адууныхаа цусыг сайжруулж л байна.
-Адууны наймаа хэр хийж байна даа?
-Ойр зууртаа хийнээ хийнэ. Манай адуунаас чинь Улсын наадам, Алтан-Овоонд ганц нэг адуу айрагдаж байлаа. Аавын минь нэртэй хээр адуу даагандаа улсын наадамд таваар орж байсан. Гэхдээ соёолон болдог жил нь хүнд өгчихсөн юм. Бас нэг хул даага байлаа. Хагалж уралдаагүй үрээ л дээ. Наадмын өмнөхөн Тод манлай уяач Даваахүү, Эрдэнэчулуун гуай гээд хэд хэдэн хүн манай уяагаар хүрээд ирээд “хул даагыг чинь авъя” гэнэ. Би ч улсын наадамд уралдуулна гээд 500 гаруй км замыг туулаад очсон болохоор орчихож магадгүй гэж горьдоод зарахгүй л гэчихлээ. Өнөө хэд жаахан шалж байгаад л явсан юм. Маргааш нь дахиад л ирлээ. Тэгсэн аав маань нэртэй зүстэй хүмүүст адуугаа өгчих. Буянтай улсад өгч байгаа болохоор, миний хүүгийн болоод нутаг усны нэр гарна шүү дээ гэхээр нь зарчихсан юм. Ингээд хул даага Улсын наадамд арваар орж, Архангайн наадамд айрагдаад, хойтон жил нь шүдлэн үрээ Алтан-Овооны тахилгат гурваар орсон юм. Дараа нь Эрдэнэчулуун Тод манлай “танай адууны удам мундаг өсч байгаа. Даага маань азарга болсон” гэж нэг таараад ярьсан. Гэхдээ сүүлийн 2-3 жил уралдсангүй. Сураг сонсохнээ хөл нь муудсан гэсэн. За тэгээд Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай тийшээ манайхны адуу гарсан. Очсон газар бүртээ л хурдан байгааг нь дуулаад баярладаг юм. Уржнан Булганаас хүн ирж нэг даага аваад явсан. Булган аймгийнхаа наадамд орсон гэнэ лээ. Бас ноднин хоёр даага Өвөрхангай руу явсан нь Бүрд сумынхаа наадамд айрагдсан байна лээ.
-Урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Монголын ард түмэн, уяачид, моринд дуртай хүмүүсийн унших дуртай сэтгүүл “Тод магнай”-н хамт олонд ажлын амжилт хүсье. Сэтгүүлийн энэхүү хуудсаар дамжуулан Монголынхоо нийт уяачдад, тэр дундаа Сүхбаатар аймгийнхаа уяачид, моринд дуртай найз нөхдөдөө өнөө жилд морь нь хурдан, унаач нь цовоо байж унага болгон нь босоо төрөх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна