Ж.Бэгзжав: Хар морь маань даагандаа аймаг, сумын таван наадамд түрүүлсэн


Увс аймгийн Тэс сумын уугуул, “Увсын хурд” МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Ж.Бэгзжавын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би 1964 онд Тэс сумын нутаг Өндөр мод хэмээх газар төрсөн. Сумандаа найман жилийн дунд сургууль төгсөөд Улаангомд ирж УБХТН-ийн авто курст суралцан жолооч, механик мэргэжил эзэмшээд, 1983-1986 онд Ардын армийн 256-р нэгтгэл 271 дүгээр авто ангид жолооч, байлдагчаар алба хаасан. Цэрэгт байхдаа мөн орос мэргэжилтний жолооч хийж байлаа.Тэгээд Ардын армийн 65 жилийн ой болж, 10 гаруй генералын гарын үсэгтэй сайшаалын бичигтэй халагдаж байлаа. Ийм сайшаалын бичигтэй цэрэг 65 жилийн хугацаанд 3 халагдсаны сүүлчийнх нь би юм. Албаа хаагаад иртэл 9-р автобааз, зам барилга ашиглалтын трест хоёр ажилд авах санал тавьж, би 9-р баазаас шинэ чиргүүлтэй хуучин машин авч ажлын гараагаа эхэлж байлаа. Тэндээ таван жил ажиллаад байгууллагынхаа Аварга болж, 2005 онд аймгийн 80 жилийн ойгоор Монгол улсын онц тээвэрчин цолоор шагнагдсан.
-Одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?
-1992-2002 он хүртэл хувиараа бизнес эрхэлж байгаад 2002 оноос “Шинэ эрин” ХХК байгуулж ажиллаж байна. Манай компани жимс, жимсгэний худалдаа, мод модон эдлэлийн үйлдвэр, авто машин засварын болон сэлбэгийн худалдаа эрхлэн жилдээ 60 гаруй сая төгрөгийн татвар улсад төлж байна. Үндсэн 10, түр 10 гаруй хүнийг ажлын байраар хангадаг.
-2010 оны шилдэг татвар төлөгч юм байна шүү дээ?
-Тиймээ, 2010 онд аймгийн шилдэг татвар төлөгч компаниар шалгарсан. Мөн 2014 оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их татвар төлсөн байгууллагаар шалгарсан. Түүнчлэн би өөрөө 2006 онд Худалдаа үйлдвэрлэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
-Яриагаа хурдан морь сонирхон уях болсон үеийн түүхээр үргэлжлүүлье?
-Хүүхэд байхдаа хурдан морь унаж байлаа. Манай аав Т.Жамсран Тэс сумандаа 17 жил нэгдлийн адуу малласан хүн. Адуучин байхдаа нэгдлийн адуунаас хурдан морь уяж байсан бөгөөд Нэгдлийн улаан хэмээн олноо алдаршсан хурдан морь нь аймаг, сумандаа олон айраг түрүү авч байсан юм. Мөн хатирдаг улаан, хурдан хээр, хул, халтар морьдоо уяж аймаг, сумаас олон айраг түрүү авч аймгийн Алдарт уяач цол хүртсэн хүн. Аав маань аймгийн наадмаас 10 гаруй, сумын баяраас 30 гаруй айраг түрүү хүртсэн. Тэс сум аймгийн төвөөс хол учир тэр бүр морио аймагт уралдуулж чаддаггүй байсан юм билээ.
Харин миний хувьд 1981 онд аавын Нэгдэл улааныг унаж сумын өдөрлөгт түрүүлээд тэр жилдээ аймгийн 50 жилийн ойгоор 12-оор давхиулсан. Мөн хул морийг нь унаж Майн нэгний баярт түрүүлгэж байлаа. Унаачийн тухайд нэг иймэрхүү амжилттай. Харин уяачийнхаа гарааг 1999 оноос эхэлж 2000 онд хар даагаа аймгийн наадам болон Өргөн ширэгт болсон Улаангом сум, Түргэн, Сагил сумдын баяр, Хархираа багийн өдөрлөг зэрэг таван уралдаанд түрүүлгэсэн юм.
-Хар үрээ тэр жил их хурдан байжээ дээ?
-Тиймээ. Түүнээсээ хойш соёолон хүртлээ аймгийн баярт айрагдсан. Мөн 2007 оны хаврын бооцоот уралдаанд хар морь, Гоё хүрэн хоёроо уралдуулахад хар морь маань аман хүзүүнд, Гоё хүрэн маань дөрвөөр давхиж байлаа.
-Хурдан хар морь тань хаанахын адуу вэ?
-Миний Гоё хүрэн, хурдан хар хоёр аавын маань унаган адуунууд. Ёстой нөгөө жинхэнэ Тэсийн голын унага даа.
-Өвгөдөөс өвлөгдсөн адуугаа сайжруулан чанаржуулах үүрэг өөрт тань оногдож буй байх?
-Би аавынхаа адууны эхийн талын угшлыг хадгалахыг хичээдэг. Аавын адууны угшлын 40 гаруй хурдан буян надад бий.
-Азаргаар цус сэлбэдэг гэсэн үг үү?
-Тиймээ. Анх 2005 онд Зүүнговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Баяндалайгаас аймгийн баяр наадамд 10-аар давхисан хүрэн шүдлэн үрээ авч азарга тавьсан. Дараа нь Тэс сумын харьяат Намнангийн Баттогтохоос зээрд халзан азарга авсан. Одоо ч бий. Түүний дараа Тэс сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Гончигоос аймгийн баяр наадамд гурав түрүүлж, нэг айрагдаж, Зүүнговь сумын харьяат Манлай уяач Б.Далайгийн цолны мялаалга наадамд аман хүзүүдсэн хүрэн соёолонг худалдаж авч азарга тавьсан.
-Аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадамд хэрхэн бэлтгэж байна вэ?
-Энэ жилийн наадамд хүрэн азарга, түүний төл халтар даага хоёроо уяж байна. Түүнчлэн төрөлх нутгийнхаа түүхт 90 жилийн ойд хоёр сая төгрөгийн хандив өргөсөн. Баяр наадам сайхан болох байхаа.
-Тэгэлгүй яахав. Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа. Гурван том баяр давхацсан энэ жилийн наадам сайхан болох байх аа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Увсчууддаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна