Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа


Хурдан морь сонирхогчдын гарын авлага болсон “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар хэвлэлтээс гарч уншигчдын гарт хүрлээ. 2016 оны анхны дугаарын зочин хойморт дэлхийн хэмжээний уралдаанд уясан хүлгээ түрүүлгэж, Монгол уяачийн хийморийг өргөсөн Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат уригдан оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн. Алдартын уядаг Тод манлайн хээр морь 3-р сард болох Дубайн цомын тэмцээнд урилгаар оролцох болсныг дуулгахад таатай байна. Та бүхэн Алдартын ярианаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Хол ойрын сонин сайхнаас дуулгадаг “Урт чихт” буланд ММСУХ-ны 20 жилийн ойн баярын цэнгүүн, 2015 оны чансаа өндөр уяачид, уралдаанч хүүхэд, хүлэг морьдын тухай мэдээлэл багтсан буй. Хэний ямар хүлэг хэдэн оноогоор хэддүгээрт бичигдсэнийг мэдэхийг хүсвэл 20-37 хуудсыг уншаарай.
Амжилт бүтээл арвин сайхан наадсан эрхмүүдийн тухалдаг “Хийморилог зочин” буланд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, НМСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэн уригдаж, 2015 оны баяр наадмууд болон хүлэг эрдэнэтэй холбогдсон түүхээ хүүрнэсэн. Түүний ярилцлага сэтгүүлийн 38-43 хуудсанд нийтлэгджээ.
Морь уях их хэрэгт шамдаж буй залуу уяачдад зориулсан “Уяач зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт МУ-ын Манлай уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш уригдан “ Соёолон насны морьдын уяа сойлгын онцлог” сэдвээр зөвлөгөө өглөө. Асуулт илгээсэн уншигчид хариултаа 44-47 хуудаснаас уншаарай.
“Цуутай хүлгийн аатай түүх” буланд улсын баяр наадамд дөрвөнтөө айрагдсан Завхан аймгийн Отгон сумын уугуул Жалбуугийн Гансүхийн хурдан ногоон морины түүх нийтлэгджээ. Олноо “Гүнтийн ногоон” хэмээн алдаршсан хурдан хүлгийн тухай мэдээлэл уншигч таны таалалд нийцэх бизээ.
“Нэрт уяачийн түүх” буланд Боржигоны нэрт уяачдын нэг хонгор Морьтын Цэнд агсаны талаарх дурсамж нийтлэгдсэн. Түүний нэртэй хурдан зээрд морь АХ-ын 33, 39 жилийн ой төрийн их баяр наадмуудад түрүүлж байсан бөгөөд Буянт-Ухаагийн дэнжид хамгийн хол түрүүлсэн хүлгээр одоо ч нэрлэгдсээр байгаа юм.
Сэтгүүлийн дараа дараагийн хуудаснаас та бүхэн “Төрийн түмэн эхүүдэд бараалхаж, Аварга малчинтай хөөрөлдсөн хоёр хоног”, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдааны дэлгэрэнгүй сурвалжлагыг хүлээн авч уншаарай.
Сар саатан уншигч танаа хүрдэг хурдан хүлгийн хийморийн адистай “Тод магнай” сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг тоймлоход ийм буюу. Та бүхэн сэтгүүлээ ном худалдаалах цэгүүд болон сэтгүүлийн редакциас худалдан авах боломжтой.
Холбоо барих утас: 9401-2992, 9408-2992
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна