Залуу уяачийн гарын авлага "Уяачийн өврийн ном" худалдаанд гарлаа


Мориор дамжсан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Тод магнай” сэтгүүл долоо дахь хавартаа уншигч түмнээ учран золгож буй. Мэдээллийн өргөн агууламжтай тус сэтгүүл “Уяач зөвлөж байна”, “Эмч зөвлөж байна”, “Уяаны эрдэм” зэрэг танин мэдэхүйн тогтмол булангуудаараа дамжуулан залуу уяач, хурдан морь сонирхогчдодоо зориулсан зөвлөмж, зөвлөгөөг хүргэсээр ирсэн билээ. ММСУХ уяачдаа бүртгэлжүүлэх ажлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 20 жилийн ойгоор Монгол улсын хэмжээнд морь уях их хэрэгт шамдан, төр түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэдэг 100,000 гаруй уяач байдаг хэмээн зарласан билээ. Дээрх тоон үзүүлэлтийн талаас илүү буюу ихэнх нь эхлэн суралцагч залуу уяачид байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд “Тод магнай” сэтгүүл тэдгээр эрхмүүдэд зориулан онол, практик хосолсон анхны гарын авлагыг бэлтгэн гаргаж буй нь энэ юм.
Уншигч таны өмнө дэлгээстэй буй “Уяачийн өврийн ном” “Тод магнай” сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмж, зөвлөгөөний эмхэтгэл үргэлжлэл бөгөөд хурдан хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлэх үйлсэд 15 буюу түүнээс дээш жил хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасан Тод манлай, Манлай цолтой 11 уяач өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан зургаан насны морьдын болон зун, өвлийн уяаны онцлогийн талаар зөвлөжээ. Түүнчлэн малын их эмч нар адуунд давамгай тохиолддог өвчин эмгэгүүдийн үүсэх шалтгаан нөхцөл, илрэх шинж тэмдэг, эмчлэх хийгээд урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх зөвлөмжийг хүргэсэн байгаа. Уншигч та бүхэн энэхүү бүлгээс мал тэр дундаа адуунд давамгай тохиолддог халдварт, халдварт бус, догол гэсэн гурван төрлийн 20-иод эмгэгийн талаарх анхан шатны мэдээллийг авах боломжтой. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн байдаг гэдэгчлэн сайн уяач, сайн засалч байх хэрэгтэй гэдэг тул ийм зөвлөмжийг хүргэж буй юм.
Номын гуравдугаар бүлгээс ХААИС-ийн багш, эрдэмтэд үржил, селекци, эрлийзжүүлэг болон нэмэлт тэжээл арчилгаатай холбоотой сэдвээр хэрхэн зөвлөснийг унших боломжтой. Адууныхаа чанар чансааг сайжруулж, хурдлах чадварыг нэмэгдүүлэхээр зорьж, дор бүрнээ үржил селекцийн ажил хийж буй эрхэм уяачид, морь сонирхогчид та бүхэн энэ бүлгийг анхааралтай уншаарай хэмээн зөвлөх байна. Энэхүү өврийн номыг залуу уяач та бүхнээс ирсэн түгээмэл асуултанд тулгуурлан эмхтгэсэн учир өдөр тутмын гарын авлага болж чадна хэмээн итгэнэм. Уншигч та бүхэн "Уяачийн өврийн ном"-оо Редакцийн 9401-2992, 9406-2992, 94082992, 9509-2992 дугаарын утсанд холбогдох буюу
Нийслэлийнхэн:
Нарантуул захын замын эсрэг талын "Сорлог сүрэг" эмийн бөөний худалдааны төв
|1-р хорооллын 32-р байрны урд өргөтгөлд "Түмэн сувд сүрэг" малын эмийн сан
Хархорин захын гүүрнээс хойш явсан замын баруун талд 25-р байрны өргөтгөлд "Шандаст хүлэг" дэлгүүрээс /99894690, 96674690/
Хан-Уул дүүрэг, Хан-Уул таурын зүүн тал 27/а байрны 1 тоотод ирж авч болно. Харин
Орон нутгийнхан:
Эрдэнэтийн уяачид 9955-1301-Амарсайхан
Багануурын уяачид 8885-6958-Эрдэнэчимэг
Говьсүмбэрийн уяачид 9908-7761- Жамбаа
Дорноговийн уяачид-90700222-"Үлэмжийн чанар" номын дэлгүүрээс холбогдож аваарай.
Та бүхний уясан морьд хурдан, унасан хүүхэд нь золбоолог байж, зам цагаан мэнд сайхан наадах болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна