Аймгийн Алдарт уяач Ё.Ууганбаяр: Хар азарга маань завсаргүй тав айрагдсан


Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ё.Ууганбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Морь уях төрийн хэрэгт хэзээнээс шамдах болсон бэ?
-Би айлын ганц өргөмөл хүү. Хэдийгээр аав маань морь мал уядаггүй Их-Уул, Цагаанхайрхан сумдад малын зоо техникчээр ажиллаж байсан ч би багын адуунд дуртай хүүхэд байсан. Ямар сайндаа морины сүүл шууж наадам хэсмээр санагдаад хурдан хүлэгтэй хувь заяагаа холбоё хэмээн Чүлтэмсүрэн гэж найзтайгаа хамтран бор халтар морио уяж байхав.
-Тэгвэл анх удаа асарын өмнө цоллуулсан баярт мөч хэзээ байсан бэ?
-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат Далай гэж хүнээс шарга морь, Сайнбаяр гэдэг хүнээс хар азарга авсан юм. Хар азарга 1999 оноос эхлээд Их-Уул сумандаа тасралтгүй таван жил айрагдсан. Харин шарга морь нь 2004 онд сумандаа аман хүзүүдсэн. Тэр жил хар азарга маань бас айрагдаад би гэдэг хүн сумынхаа наадамд хоёр дээд нас айрагдуулж байлаа. Одоо хар азарганыхаа төлүүдээр наадаж байна. Хар азарганы маань төл миний өөрийн унаган хээр гүүнээс гарсан хоёр хээр морь маань ид хурдан байгаа.
-Хээр морьд тэгээд яаж давхиж байна?
-Том хээр морь маань шүдлэнгээс нь эхэлж уягдан сумын наадамд байнга айрагдаж байгаа. Өнгөрсөн жил тойрсон зургаан овооны наадамд болон Гончигдамба Гарьдын мялаалга наадамд бүгдэд нь айрагдсан.Одоо 10 настай морь байна. Харин бага хээр нь соёолондоо сумынхаа наадамд айрагдсанаас хойш хоолоо тогтоохоо больчихоод байсан чинь энэ жилээс харин сайхан засагдаад хоёр ч овооны наадамд айрагдчихлаа.
-Шавь нар цөөнгүй бололтой. Өөрийг тань дагаж морь уядаг гэсэн хэд хэдэн хүнтэй уулзлаа?
-Шавь болоод сүйд болох ч юу байхав. Манай хүргэн дүү Отгоогийн хээр даага Гарьд Гончигдамбын мялаалга болон сумынхаа баярт аман хүзүүдэж, зуун дааганы уралдаанд түрүүлсэн. Дагвадорж ахын хүрэн азарга сүүлийн үед очсон наадмаасаа айраг алдахгүй байна. Энэ хоёртойгоо уяа нэгдээд ганц нэг мэддэг зүйлээ хэлж өгдөг юм. Мөн Пүрэвдаш, Баасандаш гэж хоёр хүү маань морины ажилд их тусалдаг. Хөвгүүдээ сайн уяач болох байх гэж найддаг шүү.
-Хөвгүүд морь уяж байгаа бол аав адууныхаа чанарыг сайжруулах тал дээр багагүй анхаарч байгаа биз?
- Манай аав Тэс угшлын адуугаар хэсэг сайжруулсан. Дээр нь би хар азарга авч тавиад гайгүй чанартай адуунуудтай болсон гэж боддог. Одоо ер нь унаган адуугаараа л наадаж байгаа шүү дээ.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
-2013 онд аймгийн Алдарт уяач болсон. Тэрнээсээ хойш гурван овооны наадмаас айраг хүртээд байна даа.
-Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Өнгөрсөн жил нутгийнхаа Гарьдын наадмаас хоёр айраг хүртэх л хамгийн сайхан байсан даа. Тэр наадамд хоёр аймгийн 10 гаруй сумын уяачид шигшмэл гэсэн морьдтойгоо ирсэн байсан юм.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна