Сумын Алдарт уяач Д.Баясгалан: Өвөг дээдсээс өвлөн ирсэн Тонгоон угшлын адуугаараа нааддаг

2016 оны 2-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Баясгалангийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдийнээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон бэ?
-Миний аав Махбалын Дамдинсүрэн аймгийн Алдарт уяач хүн. Ёстой л морины төлөө төрсөн хүн байсан даа. Насаараа л адуутай ноцолдсон. Аавыг маань Дорнод, Сүхбаатар, Хэнтийнхэн шилбэ Дамдинсүрэн гэхээр анддаггүй юм. Тиймдээ ч ухаан орохын адууны захад өслөө, би. Багадаа хурдны морь унаж, жоохон томдоод ирэхдээ морины ажилд тусалдаг байлаа. Ингээд цэрэгт явж ирснээсээ хойш бие даан морь уях болсон. Тэр чинь 1983 он байгаа юм. Бид удмаараа адуучин улс. Аав маань моринд их сайн. Нэг их урт уурга барина, сайн ч уургална. Тэрийг нь харах бүрт өөрийн эрхгүй бахархан, бардамнах сэтгэл төрдөг байж билээ. Манайхнаас миний төрсөн ах Санхгаа бас аймгийн Алдарт уяач цолтой. Одоо жар орчим насны уяач байна даа.
-Удмаараа адуучин улс гэлээ. Ямар угшлын адуугаар нааддаг вэ?
-Манайхан Тонгоо угшлын адуутай. Тонгоон Жамъян гэж хүн манай эмээгийн /аавын ээжийн/ талын хүн байгаа юм. 78,79 оны үед аав маань Жамъян ахын ээж настай хөгшинтэй золгохоор явсан юм. Тэр үед Жамъян ах “сайн азаргатай бол” гээд нэг жижиг улаан үрээ бэлэглэснийг аав маань хөтлөөд ирж байлаа. Үнэхээр хурдан адуу байсан.
-Бэлэгний адуугаараа аав тань хэрхэн наадаж байв?
-Улаан үрээ сумандаа хавчиг азарга түрүүлж, долоотой аман хүзүүдэж байсан. Мөн Хөлөнбуйрын наадамд тавлаж, тухайн үедээ бараг бүсийн хэмжээний болсон хоршооллын уралдаанд аман хүзүүдсэн. Бүдүүн болсон хойноо сумандаа бас нэг айрагдсан. Жижиг наадмуудад олон ч удаа орж байсан. Төлүүд нь ч их хурдан гээч. Эр болгон нь хурдалсан. Аавын халиун адуу, улаан азарга гээд. Халиун нь Хөлөнбуйрт хязааландаа түрүүлж, гурван аймаг нийлсэн өвлийн бүсийн уралдаанд айргийн гурваар орсон. Бас шүдлэндээ нэг овооны наадамд түрүүлж байлаа. Харин аавын их улаан нь сумандаа хоёр, гурав түрүүлж, хоёр ч айрагдсан. Манай аймгийн жолооч Дондогжав их хурдан хээр адуутай хүн байсан. Энэ хээр нь аавын улаан азарганы төл байгаа юм. Бас л олон түрүүлж айрагдсан хурдан амьтан даа. Тонгоо адууны төлөөлөл гэвэл нэг иймэрхүү.
Аавын үед медаль гэж ховор байлаа шүү дээ. Жоохон хойно медаль өгдөг болсон юм. Тэр үеэс гэвэл аймаг, сумын наадмаас авсан 30, 40 гаруй медаль бий. Худалч хүнд аав маань хонины морь нь хүртэл давхидаг байлаа.
-Та тонгоон Жамъянг хэр мэдэх вэ?
-Мэднэ шүү. Намайг тав, зургаадугаар ангид байхад буурал толгойтой, түгдийсэн, 70 орчим насны жоохон бор өвгөн ирдэг байлаа. Уг нь Дансрангийн Жамъян юм шүү дээ. Тонгоон гэж хоч нь. Тухайн үед бригадын аж ахуйн дарга хийдэг байсан болохоор бичиг цаасны ажилтай суманд ирэхээрээ л манайд буудалладаг байлаа. За тэгээд аав тэр хоёр адууны тухай эцэс төгсгөлгүй амттай яриандаа орно доо. Гэхдээ хүүхэд байсан болохоор шимтэн сонсож байсангүй ээ. Харин улаан адуу нь анх гарч ирсэн түүхийг бол мэднэ шүү.
-Манай уншигчдад ярьж өгөөч?
-Тэр үед салхи шуурга, зуд турхан их болдог, хил ч их задгай байж. Хилийн адуучид заставын цэргүүдийн тусламжтайгаар салхиар ирсэн адууг Эрдэнэцагааны отряд дээр цуглуулж, эзэд нь эрээд ирвэл өгдөг байсан гэдэг. Харин эзэнгүй морьдыг нь гурван жил харж байгаад нутгийн гүн рүү оруулж зардаг байж л дээ. Тэр дунд саарал унагатай цагаан гүү Сүхбаатарт ирж л дээ. Тэгсэн Жамъян ахыг “албаны ажилтай хүн чи ав. Цалин дээрээс чинь суутгаад авчихъя” гээд хүчээр шахуу өгчихсөн байгаа юм. Тэр саарал унага нь өнөө нийгэм хонгорын эцэг. Ер нь манай аймгаас уралдсан адууны 40,50 хувь нь Тонгооны цустай адуунууд байдаг гэж дээр нэг хүн ярьж байсан. Үнэн байх шүү.
-Жамъянгийн хүүхдүүдээс уяа эвлүүлж байгаа хүн бий юу?
-Ганц хүүтэй айл байсан. Хүү Жамъянгийн Баяраа гэж насаараа жолооч хийж байгаад одоо тэтгэвэртээ гарсан өвгөн бий. Өвгөний адуунууд хүргэчүүл болох Батчулуун, Энхбат нарт нь байдаг байх шүү.
-Одоо таны нэрийг гарган хурдалж буй ямар ямар хүлгэд байна вэ?
-Надад нэг хүрэн үрээ бий. Суманд хоёр ч орчихоод байгаа юм. Дорнодод нэг аман хүзүүдэж, ноднин сумандаа долоолсон. Бас Эрдэнэ уулын тахилгат аман хүзүүдсэн. Эх тал нь Тонгооны угшилтай. Харин эцэг тал нь манай хүргэн Жанцангийн хурдан хүрэн азарганы удамтай. Харин сүүлийн хоёр жил сумандаа өнжчихөөд байгаа. Сумандаа гайгүй хурдлуулж байгаад хүмүүс авъя гээд ирэхээр нь өгчихдөг юм. Тод Манлай уяач Даваахүү гуайд 2009 онд хээр морио 12 саяар, 2010 онд хул морио хот руу Шаравын Мөнгөншагай гэж хүнд долоон саяар өгч байлаа. Бас “Азийн чоно”-ын Мөнхбатад соёолон хээр үрээ 2000 оны алдад өгсөн. Очоод арван хэдэн медальтай болсон гэж байсан. Дорнод руу ч хэд хэдэн адуу гарсан байгаа.
-Тийм үү. Танд байхдааа ямар ямар амжилт гаргасан адуунууд вэ?
- Хээр морь сумандаа түрүү магнайд хурдлан, аймагт хаврын бүсийн уралдаанд зургаалж, Хондор уулын их тахилгат түрүүлсэн. “Таван толгой транс”-ын Дагвадорж гэж хүн аваад Тод манлай уяа сойлгыг нь тааруулдаг юм. Харин хул морийг сумандаа нэг тавлуулаад л зарсан нь тэр. Мөнгөншагайд очоод Булганы нэг суманд гуравт орсон дуулдана лээ.
-Одоо юм дуулгахаар адуу олон байна уу?
-Одоо нэг зээрд соёолон үрээ байна. Нүцгэн зээрд гэж дэндүү гоё амьтан даа. Хойтон жилээс уяна. Бас нэг улаан даага байна. Миний төрсөн ах Баатарын аймагт орж байсан улаан азарга ч байна. Аавын улаан азарганаас ч байна. Овооны наадмуудад хэд хэд орсон жижиг бор азарга бас байлаа. Давхина гэж бодоод л уяад байгаа ш дээ. Ер нь Тонгоон угшлын дөч, тавиад адуутай.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Бүсийн наадмаас нэг, аймгаас нэг айрагтай. Харин сумандаа хоёр түрүү, дөрвөн айрагтай.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна