"Дүнжингаравын хурд-2016" уралдааны хурдан азарганууд


Гарсан жилийнхээ өнгийг тольддог “Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаан өчигдөр Цагаан хөтөлд боллоо. Адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст 253 хурдан хүлэг бүртгүүлснээс 23 нь үүлдэрлэг байдлаар хасагдаж, 230 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. Хурд, хүчээрээ шигшигдсэн 230 хурдан хүлгийг гарсан цагаас өнгөлсөн ах дүү хээрүүд түрүү, аман хүзүүнд хурдалж, үзэгчдийн цөсийг хөөргөсөн бол уралдааны урьд өдөр наймаалцсан гэх Янзага зээрд азарга гурвалж, харин айргийн дөрөвт Тод манлай уяач Л.Цандэлэгийн бор хурдалж уясан эзнийхээ амжилтын өмийг нээлээ. Азарганы уралдааны айргийн тавд Манлай уяач Н.Хүрлээгийн бор азарга хурдалж унаган эзэн, уясан уяач, хурсан олноо баясгасан. Бор азарга хэдхэн хоногийн өмнө болсон “Жавхлант шаргын хурд” уралдаанд айрагдсан бөгөөд МУ-ын Алдарт уяач П.Энхмөнхийн унаган адуу гэгддэг билээ. Өнгөрсөн жилийн түрүү энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг Магнай халиун азарга хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалж, наадамчин олны тааврыг эвдсэн. Халиун азарганы уралдаанч хүү солигдон, гараа алдсанаас ийнхүү айрагт багтаагүй гэх.
Азарганы уралдааны даамлаар хурандаа Б.Ганбаатар, дэд даамлаар Хэнтий аймгийн "Сэцэн ханы хурд" МСУХ -ны тэргүүн Т.Батжаргал нар ажилласан бөгөөд гараан дээр гурван хүүхэд мориноос унаж,уралдааны явцад нэг азарганы хөл бэртсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мориноос унасан хүүхдүүд эмнэлгийн үзлэгээр ямар нэг бэртэл гэмтэлгүй нь тогтоогдсон тул эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Ингээд уншигч танаа азарганы уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. Уралдааны холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болноо. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр. Уралдаанч 17 настай Мягмардоржийн Ёсоп
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын хээр. Уралдаанч 14 настай М.Түвдэнням
3.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн зээрд. Уралдаанч 15 настай Чогдонгийн Бямбажав
4.Завхан аймгийн Улиастай сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Лхагваагийн Цандэлэгийн хар бор. Уралдаанч 11 настай Батбилэгийн Буяндэлгэр
5.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн ягаан буурал. Уралдаанч 14 настай Цэрэндондовын Отгонбаатар
6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун. Уралдаанч 10 настай Ц.Давааням
7.Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөнхбатын Цэрэндамбын сартай хээр. Уралдаанч 14 настай Жаргалын Дашзэвэг
8.Булган аймгийн Хангал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Энхбатын хул. Уралдаанч 13 настай Тайвангийн Сэргэлэн
9.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын бор. Уралдаанч 12 настай Баттогтохын Мөнх-Оргил
10.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзоригын шар хээр. Уралдаанч 12 настай Мөнхзоригын Мөнхбат
А.Мягмарсүрэн









0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна