Говьсүмбэр аймгийн улсын шилдэг уяач Г.Адъяасүрэн: Улсын бүсээс хоёр түрүү, нэг айраг, аймаг, сумын чанартай уралдаанаас 21 түрүү, 21 айраг хүртлээ

2016 оны 3-р сарын 04 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Адъяасүрэн. 2015 оны Говьсүмбэр аймгийн улсын шилдэг уяачаар шалгарсан түүний баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Улиран одогч хонин жилдээ одтой сайхан наадаж, улсын шилдэг уяачаар шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт уяачдадаа гарч буй бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзий бэлгэтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Миний бие улиран одогч хонин жилдээ улс, бүсийн чанартай уралдаанаас хоёр түрүү, нэг айраг, аймаг, сумын чанартай уралдаанаас 21 түрүү, 21 айраг хүртэн улсын шилдэг уяачаар шалгарлаа. Баяртай байна.
-Улсын цолонд тун дөхөж байгаа байх шүү.
-Дөхөж байгаа. ЗГ-ын тогтоолтой наадмаас таван түрүү, дөрвөн айрагтай байгаа. Орон нутгаас тодорхойлж өгдөггүй бололтой. Энэ жилийн хувьдл гэхэд “Боржигон” наадамд шүдлэн, соёолон түрүүлгэж, “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд үрээ айрагдууллаа. Ер нь надад Өмнөговь аймаг их ээлтэй байдаг юм. Өмнө нь “Говьшанхын хурд-3” уралдаанд соёолон түрүүлгэж байсан.
-Унаган адуугаараа л уралдаад байна уу?
-Тэгэлгүй яахав. Дандаа өөрийн унаган адуугаараа наадаж байна.Олон жилийн хөдөлмөрөө зориулан бий болгосон хурдан адуу маань зөвхөн өөрт бус өрөөл бусдад очоод ч гэсэн сайхан давхиж байна. Жишээлбэл Шинэбаатарт зарсан хонгор халзан үрээ маань хоёр даншигт түрүүллээ. Энэ мэтчилэн яриад байвал олон олон.
-Өвөө, ач хүү хоёр нэг өдөр улсын шилдгүүд боллоо?
-Тэглээ. Энэ ач хүү маань өнөө жил Говьсүмбэр аймгийн шилдэг уралдаанчаар шалгарсан. Аав нь миний хоёр дахь хүү, аймгийн Алдарт уяач Нямхүү шүү дээ. Сүүлийн үед морь сайн уяж байгаа.
- Танай хүүхдүүд цөм морь уядаг байхаа?
-Тиймээ. Би таван хүүтэй. Тавуулаа хурдан морь унаж уралдаж өссөн хүүхдүүд. Одоо хүүхдүүд нь залгаад унаж байна. Энэ зун манай хоёр ач морьдоо унаж уралдсан. Зарим улс өөрийнхөө хүүхдээр морио унуулсангүй гэдэг. Нас нь тохирохгүй болоод л унуулахгүй байгаа болохоос биш цөм л унуулж байгаа шүү дээ. Ер нь тэгээд харж байхад хурдан морь унаж өссөн хүүхэд Монгол ахуйгаа дээдэлдэг, хэрсүү амьдралын ухаантай, бусдаас арай өөр шүү.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна