“Царамын хүлэг” МСУХ-ны тэргүүн М.Лхагважав: Мориор гүйцэтгэх спортын бүхий л төрлийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа


Завхан аймгийн Отгон сумын “Царамын хүлэг” МСУХ-ны тэргүүн М.Лхагважавтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Царамын хүлэг” МСУХ-ны тэргүүнээр хэдэн жил ажиллаж байгаа вэ? Холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцуулаач?
-Манай сумын МСУХ 2007 онд байгуулагдсан ч 2013 оныг хүртэл тодорхой нэр ус, тамга тэмдэггүй явж ирсэн. Миний бие 2013 онд тэргүүнээр сонгогдоод холбоогоо “Царамын уул” хэмээн нэрийдэж, ТББ-ын бүртгэлд бүртгүүлж албан ёсны тамга тэмдэгтэй болгосон.Надаас өмнө Лхагважав, Батмэнд гэсэн хоёр ч хүн тэргүүнээр ажиллаж байсан.
-Шинэхэн тэргүүн албаа хүлээж аваад ямар ажил амжуулав?
-Ямартаа ч удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж, зургаан тэргүүлэгч, 40 гаруй гишүүнтэй албан ёсны төрийн бус байгуулага болсон. Бидний ажил аваад хийсэн хамгийн том арга хэмжээ бол АХ-ын 92 жилийн ой, сумын баяр наадам байлаа. Хурдан морины уралдаанаа сайхан дэг журамтай зохион байгуулж баг бүр нэг насны морьдын бай шагналыг хариуцсан. Ингэснээр урьд өмнө нь байгаагүй өндөр бай шагналтай наадам болж чадсан. Дараагийн авсан арга хэмжээ бол уяачдаа урамшуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх явдал байлаа. Энэ зорилтын хүрээнд оны шилдэг уяач, гал, унаач хүүхдийг шалгаруулан урамшуулсан. Энэ жилийн тухайд “Адуучин” тэмцээнийг зохион байгуулна. Ер нь дан ганц хурдан морь гэлтгүй мориор гүйцэтгэж болох спортын бүхий л хэлбэрийг хөгжүүлье гэсэн бодлого чиглэлтэй байгаа.
-Сумын хэмжээнд цол хэргэмтэй хичнээн уяач байгаа вэ?
-Аймгийн Алдарт уяач цолтой долоон хүн бий. Тэдний хамгийн залуу нь Батбаатар, хамгийн ахмад нь Авгаа гуай, Дугаа заан нар байна. Харин сумын Алдарт уяач цолтой 10 гаруй хүн бий. Энэ онд манай сумын 90 жилийн ой тохиож байгаа.Ойн арга хэмжээний хүрээнд өндөр настай уяачдынхаа амжилтыг нэг бүрчлэн бүртгэж сумын болон аймгийн Алдарт уяач цолыг нөхөн олгох ажлыг зохион байгуулах бодолтой байгаа. Мөн сумынхаа ойг тохиолдуулаад уралдааныхаа замыг засах, гарааны төхөөрөмжтэй болох, барианы газраа засах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа. Манай сумын хурдан морь уралдааны зам чулуу ихтэй байдаг юм. Тиймээс түүнийг өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан түүнэ дээ. Замаа аюулгүй болгохын зэрэгцээ хүүхдүүдээ 100 хувь даатгалд хамруулж, хамгаалтын хувцас хэрэгслээр бүрэн хангах ажлыг эртнээс зохион байгуулна гэж бодож байгаа. Уяачдадаа ч гэсэн наймаас доош настай хүүхдээр морь унуулахгүй шүү гэдгийг эртнээс анхааруулж байна.
-Сумдаа төлөөлж ирсэн уяачдыг харахад залуучууд голдуу юм. Нутгийн залуус морь сонирхох нь ихэсч байна уу?
-Тиймээ, шижигнэсэн сайхан залуучуудаар уяачдынхаа эгнээг тэлж байна. Ер нь залуучуудын энэхүү шинэ давалгааг хувьдаа их дэмжиж байгаа.
-Тэргүүн өөрөө морь уях уу?
-Би залуудаа морь уядаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжээд нэг үе жаахан хөндийрсөн ч хүү маань залган уяж эхэлсэн. Би өөрөө малын эмч мэргэжилтэй хүн. Хүү маань нутгийн хурд Шаварт хөөвөр угшлын болон зүүн зүгийн адуугаар наадаж байна. Адуугаа чанаржуулах үүднээс Сүхбаатар аймгаас хоёр үрээ авчирсны нэг нь суманд хоёр жил дараалан түрүүлсэн.
-Сэтгүүлийн хуудсаар дамжуулан сумынхандаа 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна?
-Баярлалаа. Ингээд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нутгийн зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, хүлэг морьдоо уяж сойн баяр наадамдаа өргөн дэлгэр оролцохыг урья. Мөн “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна