УВС АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ Л.ЖАМСРАН: СААРАЛ МОРИОРОО САЙХАН НААДЛАА

2016 оны 3-р сарын 09 -нд

Улс, бүсийн уралдаанаас нэг айраг, аймаг сумдын уралдаанаас дөрвөн түрүү, найман айраг хүртсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лүжээгийн Жамсрангийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Увс аймгаас улсын шилдэг уяачид баяр хүргэе. 2015 он таны хувьд амжилт бүтээл арвин жил байжээ дээ?
-Баярлалаа. 2015 онд амжилттай сайхан наадаж, улсын шилдэг уяач болсондоо баяртай байна.
-2015 онд хичнээн айраг, түрүү хүртсэн юм бэ?
-Хавар Увс аймгийн төвийн бүсийн уралдаанд саарал морио түрүүлгээд, зургаан сард Тэс сумын нутаг дахь Цагаан эргийн овооны тахилганд аман хүзүүдүүлсэн. Олон морь уралддаг чансаа өндөр наадам л даа. Тэнд мөн шүдлэн айрагдуулсан. Дараа нь Увс аймгийн 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд гурван насны морь мордуулж, саарал морио айргийн гурав, азаргаа 11, шүдлэн үрээгээ 20 гаргаж давхиулсан. 2015 онд том, жижиг наадмаас дөрвөн түрүү, найман айраг авсан байна лээ.
-Саарал морь хаанахын адуу вэ?
-Тэсийн голын унага. Хамаатныхаа ах Лхагваа гэдэг хүнээс шүдлэн үрээ авч байсан юм. Саарал морь соёолонгоосоо уягдаж хоёр айрагдаад, хавчигтаа өнжиж, долоон настай орон нутгийн чанартай нэг бэсрэг наадамд айрагдсан. Түүнээс хойш айраг, түрүү ер нь алдаагүй дээ.
-Энэ жил хэдэн настай юм бэ?
-11 настай. Саарал морь хоёр талын хурдтай адуу л даа. Лхагваа ахыг хэдэн адуугаа зарах гэж байгаа тухай сураг дуулаад очиж хоёр их морь, нэг гүү, нэг шүдлэн үрээ авч байсан юм.
-Бүсэд 11-р давхисан азарга нь...?
-Тэс сумын харьяат аймгийн Алдарт уяач Цээпил гэж хүний залуу Амартөр гээд ахаасаа авсан. Миний энэ азарга өнгөрсөн жил Тэс сумынхаа 90 жилийн ойд түрүүлсэн. Үүнээс өмнө би Тэс сумын 80 жилийн ойгоор бас азарга түрүүлгэсэн хүн. Тэгэхэд Сарт хээр азарга маань түрүүлж байлаа. Хээр азарга одоо 22 настай.
-Сарт хээр чинь танай өөрийн адуу юу?
-Увс аймгийн Зүүнговь сумаас Ийдэв гэдэг хүнээс манай өвөө авч байсан юм билээ. Манай өвөөг нутгийнхан нь “хар хөгшин” гэдэг юм. Хээр азарга соёолондоо Малчин сумын ойд айрагдаад түүнээс хойш нэг их уягдаагүй юм билээ. Тэгж байгаад манай өвөөгийн тахьдаг Цагаан эргийн овооны тахилгат гурваар давхихад нь би анх хараад “зарах болов уу” гэж өвөө, ах хоёртоо хэлж байсан юм. Эзэнд нь ч бас хэлсэн тодорхой хариу өгөөгүй. Тэгсэн тэр намар нь хээр азарга ижилтэйгээ хулгайд алдагдаад Ийдэв гуай өвөөд үзүүлсэн юм билээ. Тэгэхэд нь өвөө “намар 10 сард тэдний өдөр ирэх юм байна” гэж хэлсэн нь ёсоор болж хээр азарга Тувагаас ирж,эзэн нь баярласандаа юмуу тэр дор нь манайд авчирч өгсөн. Тэгээд би 2003 оны өвлөөс тэжээгээд, хавар нь Увс аймагт болсон бооцоот уралдаан болон зун нь Тэс сумын 80 жилийн ойд тус тус түрүүлгэсэн. Одоо Сарт хээрийн маань үр төлүүд их сайхан давхиж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна