Дэлхийн усны өдөр


Дэлхийн усны өдөр, нийгмийн хариуцлага-2015
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулав
М-Си-Эс группээс байгаль орчинг хайрлан хамгаалахад анхаарч, үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбар, хүрээндээ түүнд учрах сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгах, энэ чиглэлийн олон улсын болон үндэсний стандартуудыг мөрдөхийн зэрэгцээ нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах далайцтай төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж ирлээ.
Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани усны асуудалд хариуцлагатай хандах сэтгэлгээг төлөвшүүлж, үйлдвэрлэж буй 1 литр бүтээгдэхүүн тутмын усны зарцуулалтыг бууруулах чиглэлийг тууштай барьж ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглаж болох нано технологиор бүтээгдсэн MBR шүүлтүүр бүхий хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг салбартаа анхлан барьж бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулав. Уг MBR шүүлтүүр нь хот төлөвлөлт, бохир ус цэвэршүүлэлт, инженерийн шугам сүлжээний шийдэлд шинээр нэвтэрсэн дэвшилтэт технологи тул “Siemens”, “Fujitsu”, “Kubota” зэрэг нэр хүндтэй компаниуд ашигладаг юм. Энэхүү хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулахад 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагджээ. Байгууламж бүрэн хүчин чадлаараа ашиглалтанд орсноор үйлдвэрийн хаягдал ус энэ төрлийн стандартыг бүрэн дүүрэн хангаж чадсан төдийгүй загас амьдрах хэмжээнд цэвэршүүлэлт хийгдэж байна. Цэвэршүүлэлт хийгдсэн саарал усыг Улаанбаатар хотын зам талбайг угаах, ногоон байгууламжуудыг услах болон ой, хээрийн түймэр, объектын гал унтраахад зориулж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст төлбөргүй тогтмол нийлүүлж байна. Үүний үр дүнд нийслэлийн 340 мянган метр квадрат ногоон байгууламжийн усалгаа, төв талбай, гол гудамжуудын автозамын угаалганд жилдээ зарцуулдаг 70 мянган тонн цэвэр усыг хэмнэж, хотын зүүн бүсийн гал түймрийг унтраахад ашигладаг 20-40 тонн цэвэр усыг саарал усаар орлуулах боломжтой болсон юм.
Түүнчлэн тус компани нь байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан шингэдэг “Biodegradable” хогны уутыг Монгол Улсдаа анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд 2009 оноос эхлэн жил бүр байгальд ээлтэй 20 мянган ширхэг уутыг байгалийн үзэсгэлэнт газрууд-Хан-Хэнтий, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудад аялж буй гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж хэвшжээ. М-Си-Эс Интернэйшнл компани нь Ухаа Худаг дахь салбарынхаа орчинг тохижуулж 540 ширхэг мод тарьж, 800 метр квадрат талбайг зүлэгжүүлж, нийт 2000 гаруй модны усалгаа, арчилгааг хийж, говь нутагт ногоон орчин бий болгохын төлөө зорьж ажиллажээ. Б.Сайхан





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна