Аймгийн Алдарт уяач Д.Дашдорж: Нутгийнхаа адууг сайжруулахаар 40 гаруй жилийн тэртээгээс адуу зөөсөн


Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарч төрийн нэрийн өмнөөс цоллогдсон 18 уяачийн хоёр нь Сайнцагаан сумынх. Өөрөөр хэлбэл энэ нутаг МУ-ын Алдарт уяач Банзрагчийн Шаравжамц, Шатарын Яринпил нарын хүй цөглөсөн газар билээ. Аймгийнхаа баяр наадмын 105 түрүү, 422 айргийг хүртэж байсан Сайнцагаанчууд удамт хүлгэд, эрдэмт уяачид олонтаа. Тэдний төлөөлөл болгож нутгийн адууны удам угшлыг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулж, түмэндээ хүндлэгдсэн Дэлэгийн хүү “буурал” Дашдоржийг онцоллоо.
-Хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Морь монгол хүний цусанд байдаг гэж үнэн юм билээ. Аав маань морь мал тэгтлээ сонирхож, уядаггүй байсан ч би гэдэг хүн техникум төгсөж ирээд л адуунаас салаагүй. Гэхдээ адуу маллаж байгаагүй ээ. Харин сумынхаа холбоонд 30 гаруй жил ажиллаад 2006 онд тэтгэвэрт гарсан. Захиргаадалтын үед морь уях хориотой, ялангуяа албан ажилтай хүн адуу мал хөөгөөд явбал зэм хүртэнэ. Тиймээс бага залуудаа төдийлөн сайн морь уяж байсангүй. Түүнийгээ дагаад гаргасан амжилт ч тийм их биш. Харин одооны моринд дуртай залуусын амны уншлага болсон хаа сайгүй өрнөж байгаа нутгийн адуугаа сайжруулах аяныг анх эхлүүлсэн ч байж магад. Би 1970-аад оны дунд үеэс нутгийн адууны чанар чансааг дээшлүүлэхээр энд тэндээс адуу цуглуулах болсон.
-Хаана хаанаас адуу авч байв?
-Эхлээд өөрийн аймгийнхаа Дэрэн, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өндөршил зэрэг хурдтай сумдаас адуу авч байснаа сүүлдээ Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудаас авчирдаг болсон. Гэхдээ хурд нь танигдаагүй битүү бага насны адуу л их авчирдаг байсан. Түүгээрээ өөрийн болон найз нөхдийн адууны цусыг мөн ч их сайжруулсан даа. Миний авчирсан адуунууд сайн давхисан ч бий, тааруу давхисан ч бий. Гол нь цусыг тодорхой хэмжээнд холдуулж сайжруулсан.
-Адуу авч байгаа хүн, тэр дундаа хурд хөөж байгаа хүн захын адууг авчихгүй байлгүй?
-Тэгэлгүй яахав. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Гомбо-Очирын саарлууд, Дондовын хурдан цэгээнүүд, Цагаандэлгэрийн Дашдоогийн Цэдэв, Өндөршилийн Агъяабямба, С.Төмөрбаатар, Д.Зандансүрэн, Ж.Ганбат зэрэг адуу сайтай хурдтай гэсэн айлуудаас бага адуу олныг авсан. Түүнчлэн Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Лхасүрэн, Галшар сумын уугуул Цэгмэдийн Минжүүр, Лувсангомбо, Бямбасүрэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул С.Арилд, Ч.Лхавгасүрэн, Д.Батжаргал, Холбооны Хүрэл, Сүхбаатар сумын Батцэрэн, Асгат сумын Ж.Баярсайхан, Халзан сумын М.Баярмагнай, Өлзийсайхан гээд хурдтай хийморьтой олон айлаас адуу авч байлаа.
-Сонирхоод асуухад авсан адуугаа тоолж байв уу?
-50 гаруй адуу авсан байдаг юм. Миний авчирсан адуунууд өөрсдөө сайн давхихаас гадна, үр төл нь мөн сайхан хурдалж, амжилттай наадаж байна.Үүнд нь би маш их баяртай явдаг. Гэмтэй юм шиг нуугдаж барин явж тэр холоос адуу цуглуулж байсны маань үр дүн гарч байна шүү дээ. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад сайхан хурдан буянгуудаа хайрласан хүмүүстээ
“та нөхдийн буянаар нутгийн адуу сайжирч амжилттай наадаж явна” хэмээн дуулгаад баярлаж явдгаа хэлмээр байна.
-Авчирсан адуунуудаас өөртөө үлдээж хурдлуулсан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Арилдаас авсан хүрэн үрээ маань байна. Би энэ тухай дурсах дуртай байдаг. Тэднийхийг 2005 оны зун Сүхбаатар, Хэнтийн нутгийн зааг Давсанбадрахын урд гол Таахайд зусч байхад нь адуу авахаар очлоо. Тэгсэн надад 2-3 удаа унасан эмнэг шахуу шүдлэн хүрэн үрээ өгөөд “очоод уяарай. Тэгээд давхиад ирсэнийх нь дараа надад цахилгаан бичээрэй” гэж байна. Тэгэхээр нь уяач нь би, унаач хүүхэд нь анх уралдааны морь унаж байгаа 5 настай. Уралдах наадам нь Төв аймгийн Баянцагаан сумынх. Уг үрээ маань эмнэг шахуу, наадмын хоног дөхсөн зэргийг бодоод “юу гэж цахилгаан бичих юм бэ? Дор давхилаа гэж бичих хэрэг үү” хэмээн тоглоомын аястай асуухад Арилд маань “ямар ч байсан цахилгаан бичээрэй” гэсэн юм.
- Баянцагааны наадмыг зорьж очиж наадаж байгаа хэрэг үү?
-Үгүй ээ, Баянцагааны нутагт отроор явж байсан юм. Нэг үе манай говьд газар гарахаа байгаад манайхан оторлож явах болсон.
-Хүрэн үрээ тэгээд яаж давхисан?
-Ирээд удалгүй уяанд оруултал давхилаас давхилын хооронд ахисаар Баянцагаан сумын наадамд их хол түрүүлж ирдэг юм байна. Тэгснээ яг үзэгчдийн урд ирээд хашлага модыг хуга дайраад үзэгчдийн дундуур орчихдог байгаа. Харин азаар нэг таньдаг залуу байж таараад хүмүүсийн дундаас хөтөлж гаргаад барианы зурхай руу хоёр тугны дундуур оруулж аман хүзүүдэж байлаа. Хүрэн үрээг тэгж будилж байгаад ороход арын үрээ нь нэлээд зайтай ирж байсан юмдаг.
-Эзэн нь барагцааг нь мэдэж байж л дээ?
-Манай Арилд адууныхаа удам угшил болон галбир хийцийг нь маш сайн мэддэг сайн шинжээч уяач хүн.
-Та тэгээд хэлсэн ёсоор нь цахилгаан бичсэн үү?
-Бичилгүй яахав. Амралтын өдөр таарсан ч холбооных нь хүнийг хайсаар байж олоод найздаа цахилгаан явуулж байлаа.
-Дашдорж Алдартын нэрийг гаргасан өөр ямар ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Би насаараа харилцаа холбооны салбарт ажилласан хүн. Нэг хурдан хээр морио байгууллагынхаа нэр дээр уралдуулж “Холбоо хээр” нэртэй болгосон. Холбоо хээр маань Дэрэн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Г.Батчулууны цолны мялаалга наадамд түрүүлж, Манлайд тоогдож л байлаа. Энэ мэтчилэн яриад байвал эр хүний хийморь сэргээн сайхан давхидаг байсан олон хурдан буян бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдийг үргэлж ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл №40






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна