Аймгийн Алдарт уяач Ш.Моонжи: Бидний үеийнхэн бор зүрхээрээ морь уяж байсан

2016 оны 3-р сарын 31 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шаравын Моонжи гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1942 онд Халзан сумын нутаг Шороот гэдэг газар мэндэлжээ.
-Удам дамжсан уяачдын нэг болов уу хэмээн тааварлаж байна. Танд уяаны эрдэм заасан багш тань хэн бэ?
-Зөв тааварлажээ. Миний эцэг Шарав, түүний дүү Донойн Шар нар морь уядаг хүмүүс байсан. Шар ах хурдан хээр азаргатай, би түүнийг нь багадаа унадаг байлаа. Ах маань хожим надад тэрхүү хурдан хүлгээ бэлэглэж, би одоог хүртэл үр төлөөр нь наадаж байна. 1966 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуу маллангаа морь уях болсон доо. Одоо үр хүүхдүүд маань намайг залган морь уяж байна.
-Товч бөгөөд тодорхой намтар байна шүү. Хэзээ анхны айргаа амсаж байв?
-Яг нарийн санахгүй байна. 1960-аад оны сүүлээр сумынхаа баяр наадамд хээр азарга, хээр шүдлэн айрагдуулж байсан. Бас нэг жилийн наадамд хээр даага аман хүзүүдэж, соёолон гурваар давхин хоёр гурван айраг авч байлаа. Манай суманд морь айрагдаж түрүүлгэж бэрх шүү дээ. Халзангийн адуу эрт дээр үеэсээ хурдтай. Ер нь морь айрагдуулах олон зүйлийн тохироо байдаг гэж би боддог. Энэ олон жилийн турш морь уяхад тэр бодол маань ч батлагдаж байна.
-Нэгдлийн адуунаас олон сайхан хурд төрсөн байдаг. Таныг нэгдлийн адуу маллаж байхад тийм хурдан хүлэг байв уу?
- Би Халзан сумынхаа “Хөдөлмөр” нэгдэлд адуу малладаг байсан. Миний үед Гомбожавын Амаа гэдэг хүн нэгдлийн адуунаас даага уясан нь их хурдалж Нэгдлийн Гоосоо нэртэй хурдан адуу болсон. Нэгдлийн нэр дээр уралдаж хэд хэд айрагдсан. Сүүлдээ мал хувьчлахад хувьдаа авсан дуулдсан. Тэр их хурдан байлаа.
-Нээрэн тэр үед нэгдлийн адууны эмнэг сургахад нь шагналд нь даага өгдөг байсан гэдэг байхаа?
- Би 14-15 адуу сургаад даага авч л байсан. Нэг бор адуу авсан нь дараа нь сумандаа айрагдаж байсан. Бидний үед одоогийнх шиг наадам олон биш. Дээр нь морь уяхыг дэмждэггүй. Ер нь бор зүрхээрээ дурандаа уядаг байсан юм шүү дээ. Тийм болохоор одоогийн уяачид шиг олон айраг түрүү авсан гэж хэлэх боломжгүй юм.
-Гэхдээ та чинь аймгийн Алдарт уяач шүү дээ. Хэдэн онд цолоо авсан юм бэ?
-Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цолоо авсан. 2011 онд их морь, даага хоёр айрагдуулсан юм. Түүнээс өмнө 2002 онд сумын Алдарт уяач цол авсан. 2011 онд аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд хүрэн халзан даага аман хүзүүдэж, хонгор морь маань айрагдаж, дараа нь аймгийн наадамд гурвалсан.
-Танай аймгийн аль ч уралдааны бага нас өтгөн морддог. Таны үед наадам хэр өтгөн байв?
-Одоо чинь доод тал нь 70-80 уралдаж байна. Дээхэн үед арван хэд, бүр долоо ч уралдсан тохиолдол бий юм шүү. Олон уралдлаа гэхэд л 20 хэд, 30 хэдээс хэтэрдэггүй байсан.
-Адуутай нөхөрлөсөн он жилүүдийн сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Бидний үед морь уяхыг дэмждэггүй дээр нь ийш тийшээ явж уралдахыг хориглодог байсан л даа. Бид сайн л бол Уулбаян, Асгат сумандаа наадна. Тийм үед нуугдаж хаагдан яваад өөр суманд морь айрагдуулах л хамгийн сайхан санагддаг байсан. Нойр хоолгүй явсан олон хоногийн ядаргаа тэр дороо гарчихаад, улам сайн морио уях юм шүү гэх сайхан бодол тээгээд буцдагсан.
-Элдэв хориг саадгүй нийтээрээ моринд шимтэж буй өнөө үед Алдартыг залгамжлан морь уяж байгаа залуусаа танилцуулаач?
-Би дөрвөн хүүтэй. Нэг нь аймагт уурхайд ажилладаг юм. Харин Батбаатар, Батзориг, Батжаргал нар маань гурвуулаа моринд хорхойтой. Байнгын адуу малтай ноцолдож явдаг хүмүүс. Тэднийгээ юм дуулгах байх гээд л хүлээж байна.
-Хүлээлт талаар болохгүй байхаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэн уясан нь хурдан, унасан нь жороо байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна