Алтанширээ сумын МСУХ-ны тэргүүн Ц.Гочоо: Манай сумын МСУХ олон зүйлээрээ анхдагч болдог

2016 оны 4-р сарын 07 -нд

Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, сумын МСУХ-ны тэргүүн Цэрэнгийн Гочоогийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алтанширээ сумын МСУХ-г үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн үе үеийн удирдлагууд нь ямар хүмүүс байв. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа товч танилцуулаач?
-Дорноговь аймгийн Алтанширээ сумын МСУХ 1996 онд анх үүсгэн байгуулагдах эх суурь нь тавигдсан. Энэ нь бас их түүхтэй. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон хаврын уралдаанд манай сумаас Улаанхүү, Чулуунбаатар нарын уяачид амжилттай оролцоод ирсний дараа манай сумын “Шинэ саруул зам” нэгдлийг санаачилсан Балдангийн Ишзана гэдэг өвгөн уяачдын холбоо байгуулъя гэсэн саналыг дэвшүүлж, 16-17 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдахаар яригдсан. Тэгээд жинхэнэ тогтоол нь 1997 онд гарч байлаа. Холбооны анхны тэргүүнээр “Шинэ саруул зам” хоршооны дарга байсан Лувсангийн Ишдорж гэдэг хүн сонгогдон ажиллаж байгаад жилийн дараа аймгийн даргаар дэвшээд явсан. Тэгээд миний бие уяачдын холбооны тэргүүн үүргийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байна даа. Манай сумаас төрсөн төрийн түшээ өдгөө “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь УИХ-ын гишүүн болсныхоо дараагаар Толбын овоог уяачдын холбооны овоо болгох санаачлагыг дэвшүүлж, Балдангийн Ишзана гуай овоогоо сайхан засч янзалсан. Тэгээд “Адуучин” нэвтрүүлгийг анх сумандаа хийж, уяачид хурдан морины зүтгэлтнүүдээ сурталчилсан.
-Алтанширээгийн уяачид холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм шигээ. Хичнээн уяач гишүүнчлэлтэй вэ?
-1999 оноос үйл ажиллагаа үйл ажиллаагаагаа эрчимжүүлэн, уяачдаа бүртгэж, батлахыг нь олгосон. Түүнчлэн холбооныхоо үйл ажиллагааг бэхжүүлэхийн тулд уяачидтайгаа ярилцаж байгаад тодорхой хэмжээний татвар авахаар болсон. Энэ дагуу гишүүнчлэлтэй 90 уяач бүгд ямаа өгсөн. 2001 он гэхэд гишүүдийн тоо 101-т хүрч 100 гаруй ямаатай болчихсон байсан ч 2002, 2003, 2004 оны дараалсан зуднаар нэлээд хорогдсон ч одоо өсч үржиж байна. Хавартаа ямааныхаа ноолуурыг аваад хэдэн төгрөг дансандаа хийчихдэг. Ер нь манай холбоо аймагтаа хамгийн анхны санхүүгийн хувьд бэхэжсэн нь байх шүү. Тэр бүү хэл, аймгийн уяачдын холбоо санхүүгийн хувьд дэмжээч гэсэн хүсэлт гаргаж бид 10 хонь, 10 ямаа хандивлаж байсан түүхтэй. Ямар ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдолгүй явахад санхүүгийн хараат бус байдал хамгийн чухал нь. Тиймээс бид уяачид малчдадаа дарамт болохгүй бэлэн бус мөнгөний энэ хэлбэрийг сонгосон нь их зөв шийдэл болсон гэж боддог шүү. Манай сумын МСУХ 2008 онд аймгийн тэргүүний холбоогоор шалгарч байсан.
-Алтанширээ сумаас улсын цолтон хоёр төрөн гарсан байдаг билүү?
-Тиймээ, Шоовдор, Гомбоцэрэн нарын улсын Алдарт уяачид, аймгийн 22, сумын 50-иад Алдарт уяачтай. Сүүлийн үед залуус маань морь сонирхох нь ихэсч байна. Одоо бидний зорилго бол Алтанширээгийн адуу хурдан гэдгийг улс даяар нотлон харуулах явдал. Зах цухаасаа харагдаж байна. Өвөрхангайн Отгоннасанг Манлай болоход манай Чогсомын будангууд их хувь нэмрээ оруулсан. Мөн Төв аймгийн харьяат Чинбатын халзан гэхэд л манай Алтанширээ адуу. Говь-Алтайн Дарийн халзангууд гэхэд л манай нутгийн адуу. Энэ мэтчилэн яриад байвал багагүй л дээ. Гэхдээ нутгийн хурдаа сурталчлан таниулахад илүүтэй анхаарах ёстой гэж үзэж байгаа. Аймагтаа бол Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ гэсэн сумд л хурдаараа яригддаг.
-Дорноговийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийн хүсэн хүлээдэг шагналын нэг “Мөнгөн морь”-ийг хоёр жил хадгалсан гэгдэж байсан. Тэр талаараа сонирхуулаач?
-“Мөнгөн морь” шагналыг гурван жил хадгалвал тэр сумандаа үүрд хадгалагдах учиртай юм. Бид 2008 онд Мөнгөн морио аваад 2009 онд хадгалаад гурав дахь жилдээ хадгална шүү гэж байтал алдчихсан. /инээв/ Мөнгөн морь авсан сум “Хутагтын хурд” уралдааны их насны морийг байлдаг уламжлалтай. Манай сум хоёр жил дараалан байлсан.
-Уг нь үүрд хадгалчих гээд нэлээд хичээсэн юм шиг байгаа юм?
-Тэгсээн. 20 гаруй кг мөнгөөр дөрвөн талтай сайхан суурь хийсэн. Уяачид маань уралдаан тэмцээнд явахын өмнө “Мөнгөн морь”-ндоо ирж мөргөдөг байсан юм. Манайхаас Сайхандулаан сум авсан. Тэднийх сайхан мөнгөн хазаар хийсэн чинь Мандахад алдчихсан. Одоо эргээд Өргөн суманд очиж байгаа юм шиг байна лээ.
-Уяачдаа шинэ цагийн уяаны арга барилд сургах тал дээр хэр анхаарч байна?
-Тэр тал дээр харин анхаардаг шүү. Манайх “Агт эрдэнэ” галтай шифийн холбоотой. Оюунбилэг бүрлээчийг байхад олон удаагийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, шинэ цагийн уяаны арга барилын талаар зөвлөгөө авч байсан. Мөн Баярмагнай доктор ирж зөвлөгөө өгч байсан.
-Тэгвэл хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах тал дээр хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Бид юун түрүүнд хүүхдүүдээ даатгалд бүрэн хамруулдаг. Түүнчлэн сүүлийн хоёр жил хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж хэвшүүлж байгаа. Бас манай Я.Батсуурь санаачилан стандартын гарааны төхөөрөмж хийж өгсөн. Энэ дашрамд сонирхуулахад манай сум Дорноговь аймагтаа хамгийн анхны морины зурхайтай болсон сум. Бид олон зүйлээрээ анхдагч болж байсан шүү.
-Та түрүүн Дорноговь аймагтаа Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ хурдаараа илүүрхдэг гэж байсан. Үүнийгээ дэлгэрүүлээч?
-Олон жилийн турш ажиглаад байхад манай Алтанширээгийн Жалгын голын адуу илүүтэй хурдлаад байх шиг санагддаг. Өвгөн ноён Хардэл жанжин бэйс хүртэл “Жалгын голын адуу бага насандаа гоц хурдан” гэж хэлж байсан юм гэнэ лээ. Манай Ширээд Намбажаа адуу гэж нэг бэсрэг угшил бий. Нутаг нугаар нь хөөвөл Жалгын голын адуу л даа. Намбажаа адууны дээд тал нь 1944 оны мичин жилийн зуднаар уруудаж орж ирсэн үрээ гэдэг юм. Ямартаа ч энэ голоос төрсөн адуу онцгой хурдан байдгийг манай сумын уяачид дуу нэгтэй хэлнэ дээ. Зуднаар нэг хонгор үрээ уруудаж ирээд хөнөг хэмээх Доной гуайн адуунд орсон гэдэг юм. Хөнөг Доной гэж нутгийн айлын адуу маллаж байсан адуучин хүн юм билээ. Түүнээс Намбажаа адуу гарсан гэдэг юм.
-Яагаад Намбажаа гэж нэрлэсэн юм бол?
-Намбажаа гэдэг нь Донойн эзэн юм билээ. Хонгор үрээ тэдний адуунд нийлсэн болохоор гарсан хурдууд нь түүний нэрээр нэрлэгдсэн хэрэг л дээ. Мөн манай сумын хэмжээнд яригдах өөр нэгэн угшил бол будангууд юм. Лувсансүрэнгийн будан, Гомбоо будан гэж нэгэн үе хурдалж байлаа. Эдгээр хурдан буянгуудынхаа амжилтыг бататгаж, хурдыг хадгалах тал дээр сумын МСУХ анхаарах ёстой гэж бодож байгаа. Анхаарлаа ч хандуулах болно.
-Нутгийн хурдаа хадгалах та бүхний ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
103.212.117.22
С. Дашийн цоохор гэж адууны тадаар
Reply