Аймгийн Алдарт уяач Д.Цонжхорол: Нэг үе эхний таван морийг л хардаг байлаа


Аймгийн Алдарт уяач Д.Цонжхорол: Нэг үе эхний таван морийг л хардаг байлаа
-Алдартын адуу малтай холбогдсон үеийн дурсамжаас хуучаа эхэлье?
-Унаач гараагаа эхэлсэн дээ. Би чинь нэлээд хожуу 11 настайгаасаа эхлээд таван жил хурдны морь унасан. Магсарын хээр, Мухар хошуут, Гүрраднаагийн бор зэрэг морьдыг унаж борыг нь нэгдлийн 10 жилийн ойгоор түрүүлгэж байлаа. Мөн Ойдов гэж хүний морьдыг унадаг байсан. Мориноос хасагдаад цэрэгт явталаа өртөөний улаач хийн, 200-гаад адуу маллаж, гурван бригадынхаа дунд бичиг цаас зөөж давхисан. Тэгээд цэргээс ирсний дараагаас буюу 1977-78 оны үеэс л морь уяж, үндсэндээ 40 гаруй жил төрийн наадамд уясан хүлгийнхээ тоосыг өргөлөө дөө. Анх нэгдлийн адуунаас нэг бор үрээ авч уяад арав дотор хэд хэд давхиулсан.
-Тэгвэл анхны айргаа хэдэн оны ямар наадмаас амсаж байв?
-1981 онд шиг санаж байна. Хар морь, Туулай хээр хоёроо дааганд нь дөрөв таваар давхиулж байсан санагдана. Тэр хоёр маань соёолон болтлоо айраг, түрүү алдаагүй адуунууд. Ер нь миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь тэр хоёр байх. Зөвхөн сумандаа ч биш Идэр, Тосонцэнгэл зэрэг ойрхон сумын ойд ч түрүүлж айрагдаж байсан.
-Унаган адуунууд уу?
-Тиймээ. Миний өөрийн гүүний төл. Яг л Идэрийн голын унага. Эцгийг нь би Хөвсгөлийн “Нуур” багийн адуучин Даржаа гэж хүнээс авч байсан юм. Одоо Эрдэнэтэд бий. Цэцэрлэгийн хулгар хээр гэдэг хурдан адууны угшлын үрээ гээд өгч байсан юм. Тэгээд түүгээр нь азарга тавьж, хул гүүнээс хар морь , хээр гүүн Туулай хээр маань гарсан юм. Хоёулаа нэг жилийн унаганууд. Нэгэн цаг үед хурдалж, намайг олон баяруулсан хүлгүүд дээ. Би чинь унаган адуугаараа анхны айргаа авсан хүн шүү. 1989, 1990 онд хоёр морио аваад аймгийн наадамд очиж айрагдуулж ч байлаа.
-Соёолон хүртлээ айраг, түрүү алдаагүй гэж байсан. Түүнээс хойш ер нь яаж давхисан юм бэ?
-Соёолонгоос хойш хар морьных нь зан нь эвдрээд дахиж айрагдуулж чадаагүй. Одоо бодоход уяаны алдаа л гаргасан байх. Тэр үед юугаа мэдэхэв залуу байсан юм чинь. Би ч уяаны тал дээр хүн амьтнаар заалгаж, асууж зөвлөөгүй бор зүрхээрээ уясан хүн дээ. Хааяа л хадам ааваасаа ганц нэг юм асуудаг байсан байх. Тэгээд алдаа мадаг гаргаа байлгүй. Харин Туулай хээр нь уралдвал уралдахаар байсан ч унах хүүхэдгүйгээсээ болоод больсон доо. Энэ хоёртой угшил нэгтэй адуунууд давхимаар болж ирснээ байчих юм. Яагаад тэгдэг юм бүү мэд. Дээр нь хүний хүүхэд гуйж унуулж байгаа болохоор тэгтлээ оролдож чадахгүй байна. Хүний хүүхдийн амь нас дааж яваа юм болохоор хэцүү юм байна шүү дээ. Унагачих вий, гэмтээчих вий гэж айгаад жаахан боломгүй адуунуудаа тэгсгээд тавьж байна. Би ч угаасаа хор багатай хүн. Нас яваад амар дээрээ амар болж байх шиг байна. Хүүхэд, морь хоёр эсэн мэнд хүрээд ирвэл төрийн наадамд түмэн олонтойгоо сайхан наадлаа гэж бодохоос биш, миний морь айрагдсангүй гэж боддоггүй шүү. Уг нь уяач хүн айраг л горьдож уядаг биз дээ.
-Хүлэг, хүүхэд, эзэн гурвын хийморь цогцолсон одтой наадмуудынхаа дурсамжаас хуваалцаач?
-Хар морь, Туулай хээр хоёроо хурдан байхад эхний таван адууг л хардаг байлаа. Тэр нь нэг талаараа уяачийн адуугаа мэдэрч буй мэдрэмж, нөгөө талаараа омогшил юм даа. 1984-1987 оны үед улс ирээд “таны хоёр айраг уу, түрүү юу” л гэж асуудаг байлаа.Тэр хоёроос хойш халтар азарга, шар хээр морь, 2-3 ч хээр мориор наадсан. Миний хамгийн том бахархал бол өөрийн унаган адуугаар наадаж цолонд хүрсэн явдал.
-Уулзсан хүмүүс Идэрийн голын адуу хурдан гэх юм. Үнэхээр ялгардаг хэрэг үү?
-Алсаараа дориун шүү дээ. Их усаа дагаад тэгдэг юм уу, манай Идэрийн голын адуу гайгүй. Хэлбэр хийцийн хувьд ч сайхан. Магсарын Ойдов гэдэг хүний хээр морь нэг хэсэг тасарч байлаа. Даваажав гэдэг хүний улаан морь түүнийг залгаж дархалсан. Тэрний дараа Өлзий-Очир гэдэг хөгшний ах дүү хоёр бор морь залгаж, Намсрайжав морьд үргэлжлүүлсэн байх. Сүүлийн үед Аварга хээр гэдэг морь сайхан давхисан. Одоо даанч хөл нь болохоо байсан гэнэ лээ.
-Нутагтаа зохиогдсон Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудад оролцож байсан уу?
-Сар хайрханы даншигт очиж байгаагүй. Тэлмэний “Очирваанийн хурд”-д очиж их морь 19-өөр давхиулсан. Ноднин Завханы 90 жилээр явах гэтэл бие чилээрхээд чадаагүй.
-Хэдэн айраг, түрүүгээр аймгийн Алдарт уяач цолтон болсон бэ?
-Сумын баяр наадмын гурван түрүү, найман л айрагтай. Аймгаас түрүү байхгүй ээ. Би долоон хүүхэдтэй. Хамгийн бага хүү, хоёр хүргэн морь уяж байна. Тэд маань сайхан амжилт гаргах байлгүй гэж найдаж сууна даа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна