Аймгийн Алдарт уяач Ж.Очир:Аймаг сумын наадмаас зуу гаруй айраг түрүү хүртээд байна


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Очиртой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэтхүлэг” уяачдын холбоо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд холбооноос хийсэн томоохон ажлуудаасаа сонирхуулаач?
- Манай Эрдэнэдалай сумын сэтгэл санаа нийлсэн гуч гаруй уяачид 2001 онд анхны хурлаа хийж, сумынхаа уяачдын холбоог байгуулж байлаа. Энэ хурлаар миний бие тэргүүнээр сонгогдон, тэргүүлэгчдээр сумын Алдарт уяач А.Дашдаваа, О.Буянбаатар, Ч.Ичинноров, аймгийн Алдарт уяач Д.Цогтбаяр нар сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Холбоо байгуулагдсан даруйдаа уяачдаа алдар цолыг нь үнэн зөв олгуулах тал дээр анхаарч нийт сумын хэмжээнд байгаа найман аймгийн Алдарт уяачийн зургааг, 24 сумын Алдарт уяачийн 19-ынх нь цолыг олгууллаа. Мөн Бүлтгэрийн уралдааныг 2004, 2008 онуудад амжилттай зохион байгуулсан. Манай холбоо Говьшанх наадмаас гурван айраг хүртсэн амжилтаараа, 2007 онд Дундговь аймгийн шилдэг салбар холбоогоор шалгарч байсан. Үүнд: аймгийн Алдарт уяач Д.Цогтбаярын буурал азарга, миний зээрд, сумын Алдарт уяач Ж.Жамьяансүрэнгийн зээрд тус тус айрагдсан байгаа. Одоо манай уяачдын холбоо нийт тавь гаруй гишүүнтэй болон үйл ажиллагаагаа явуулж байна. Уяачдынхаа санаачлага хөрөнгө оруулалтаар гарааны төхөөрөмжтэй болчихлоо. Энэ мэт амжилт бүтээл арвин байна даа.
- Сумын хэмжээнд жилдээ хэдэн уралдаан зохион байгуулж байна. Уламжлал болгон зохион байгуулж байгаа уралдаан бий юу?
- Сүүлийн гурван жилийн хугацаанд хаврын уламжлалт “Ирээдүйн түмэн эх” дааганы уралдааныг зохион байгуулж байна. Энэ жилийн уралдаан маань таван сарын эхээр зохион байгуулагдана. Мөн жил бүр шилдэг уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулж уяаны арга ухаанаасаа залуучууддаа зааж сургах, ахмадуудынхаа уяаны эрдмээс суралцах боломжийг олгож ирсэн. Нэг хэсэг манай сум гэлтгүй хаа газар мориноос хүмүүс хөндийрч байсан бол одоо залуучууд маань моринд ихээр дурлах болж. Үүнийгээ дагаад хурдан морьтой холбоотой өв уламжлал маань сэргэхийн хамт зүүн зүгийн хурдны угшлаар цус сэлбэгдэн хурд нь сайжирч байна. Мөн сумынхаа уяачдыг байнга дэмжин холбооноос зохион байгуулж байгаа уралдаан бүрийг ивээн тэтгэдэг аймгийн Алдарт уяач Р.Раш, нийслэлийн Алдарт уяач Л.Алтанхуяг, А.Баярсайхан нартаа нийт уяачдынхаа өмнөөс баярлаж явдагаа энэ дашрамд уламжлах нь зүйтэй болов уу. Мөн уяачдынхаа санаачлага дэмжлэгээр энэ зун тохиох сумынхаа 90 жилийг ойноос урьтан гарааны төхөөрөмжтэй боллоо. Энэ мэтчилэн ойгоо угтсан олон ажил хийж байна.
- Таныг нутгийнхаа адууны угшлыг сайжруулах ажлыг олон жилийн өмнөөс хийж байгаа гэж дуулсан?
- Тиймээ. Говийн байгаль цаг уурт тохирсон хурдан удмын адуу гарган авахаар 30 гаруй жилийн өмнөөс зорилго тавин ажиллаж өдий хүрлээ. Нутгийнхаа хурдан удмын адуунаас шилж өөр хооронд нь нийлүүлэн үржил селекцийн ажил их ч хийсэн дээ. Ингэхдээ Эрдэнэдалай сумын ахмад уяач П.Дондовын хурдан цавьдар азарганы уяа даах болон дөрвөн чац чанга, хурдлах чадвар сайтай чанар, Н.Ширчин гуайн хурдан саарал азарганы сул элбэг арьс, холын давхилд цуцаа бага, Манлай уяач Ж.Содномпилийн хоёр хүрэн азарганых нь цартай цуцаагүй жигд давхил, өвчүүний бүдэрхийний товгор, сэрвээ өндөр, том гэдэс зэрэг шинжийг аль болох хадгалсан төл авахад анхаарч сонгон үржүүлсэн. Энэ ажил маань өгөөжөө өгч миний адуу сайжирсан байгаа. Нийт аймаг сумын 100 гаруй айраг түрүү хүртсэн маань үүний нотолгоо болох бизээ.
- Олон жил адуунд сэтгэл зүрхээ өгч явахад сэтгэлд хоногшин үлдсэн ямар наадам байдаг бэ?
- 1996 онд сумынхаа наадамд зургаан насанд дааганаас бусад таван түрүүг хүртэн, хоёр хязаалан түрүү аман хүзүүнд дараагаараа ирж байсан нь бахдалтай санагддаг. Энэ нь миний “Шөвгөр” зээрд гэж сумандаа олон ч удаа айраг түрүү хүртсэн азарганы төлүүд. Шөвгөрийн маань төлөөс хоёр хар, саарал, хонгор, зээрд морьд, янзага зээрд азарга их хурдан байна. Бүгд л нутаг орондоо таваас зургаан айраг түрүү хүртсэн хурдан буянгууд байгаа юм. Мөн 2004 онд олон сумын ой болж нийт 13 айраг түрүү хүртлээ. Луус сумын 80 жилд Хэнз хээр азарга, зээрд хязаалангаа түрүү магнайд хурдлуулан хоёр мотоцикль авч байлаа. Өвөрхангай аймгийн Баянгол сумын 80 жилийн ойн наадмаас нь гурван түрүү айраг авсан сайхан дурсамж бий.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар, 2013 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна