Хотгойдын унага

2012 оны 2-р сарын 10 -нд

Ийм нэртэй сайхан дууг мэдэхгүй хүн монголд ховор бизээ. Хурдан сайхан хүлгээ дуу шүлгэнд мөнхөлдөг эртний сайхан уламжлалаар энэ дуу төрсөн нь гарцаагүй.
Ар руугаа гүйдэлтэй
Арав гаруй гөрөөсийг
Алдал үгүй намнасан
Хөгшин “Хоохой” Товуухай гэгч эр энэ дууг өөрөө зохиосон гэдэг. Товуухай морь нь хонгор халзан зүсмийн, ан гөрөөнд хурдан шалмаг, хошуу нутаг алгасан хаана ч очсон хурдаараа гайхуулдаг, номхон гэж туйлгүй, ачаа бараа ч зөөдөг хүүхэд багачууд ч ноолдог буян нь дэлгэрсэн сайхан амьтан байжээ. Даншгийн наадамд нэг зун халзан морио уралдуулахаар Товуу гуай уяж сойж байжээ. Баяд ноёд тааралдаад тохуурхан дээрэлхэж ийн хэлж гэнэ. “За хө Товуу уяач аа! Энэ наадмаар тарваганы ганц чинь түрүүлчихвэл бид чинь талаар нэг малаа цацчихаад, хүлэг уядаггүй, хөл нүцгэнчүүд болцгооно” гэж ам харан доромжилсон ажээ.
“Миний хонгор халзангийн өмнө гишгэх хүлэг гарахгүй ээ! Түрүүлэх морь нь наана чинь зогсож байна даа” гэж Товуу гуай хэлээд доорх дууг дуулжээ.
Алтан алтан амгайг нь
Амыг нь тааруулж татаарай
Алд сайхан зоог нь
Аяар аяар гуядаарай
Мөнгөн мөнгөн зуузайг нь
Мөрийг нь тааруулж татаарай
Мөлгөр хөөрхөн зоог нь
Аяар аяар гуядаарай гэсэн дараагийн бадгууд төрсөн нь ийм түүхтэй. Ийнхүү энэ алдарт хүлгийг өргөмжилсөн дууны бадгууд ар араасаа мэндэлсээр. Наадмын өдөр, хөхин баяссан олон хэний ямар хүлэг түрүүлэхийг хүлээж байлаа. Зурайсан цагаан тоосны үзүүрт бусад морьдоос хол тасархай нэгэн хүлэг дүүлсээр ирсэн нь Товуу гуайн хонгор халзан байжээ. Цээж баячууд амаа барьж, азарга адуугаар авсан ч үнэ нь багадах хүлэг юм даа хэмээжээ. Яг тэр агшинд Товуу гуай:
Хаад ноёдын үүдэн дээр
Хазаар ч үгүй гайхуулан
Хазаарлахаар ирсэн жаалуудыг
Харан харан гайхна гэж дуулсан ажээ. Дуунд мөнхөрсөн хонгор халзан морь 25 настайдаа уяан дээрээ үүрсэхэд уяач, наадамчдын сэтгэл хөдлөн, нулимс мэлмэрч байсан гэдэг. Тэр удаа гарааны газар руу явсан морьдын хойноос хонгор халзан ганцаар шогшиж очоод морьдын хамт уралдсаар их л хол түрүүлж ирсэн юм байна. 25 насандаа түрүүлэхийг бодоход энэ морь ясны хурдан хүлэг байж. Ирээд цангинатал янцгаагаад харуулдан унахад нь Товуу гуай уран тэргүүнийг нь шороодолгүй барьж аваад өвөр дээрээ тавин уйлан хайлсан гэдэг. Тэгээд халуун бүлийг нь тэжээж, хань түшиг болж, зөв буруугүй номхон, зөндөө наадмын түмний эх болон баярлуулж явсан ижилгүй хурдан хүлгийнхээ эрдэнэт магнайг нь илэн байж ийн дуулжээ.
Дээр бүрэн шүдтэйдээ
Дээдсийн наадамд түрүүлээд
Дээрээ унасан жаалыг
Дээлийн хамбаар шагнуулваа
Энэ алдарт сайхан хүлгийн дурсгал болон мөнхөрсөн “Хотгойдын унага” дууг хойчийн түмэн улам баяжуулсаар. ..
Хотгойдын унага
Хонгор халзан морь минь
Хорин таван насандаа
Хоохон цолыг олвоо гэж дуулдаг болжээ.
Унаганаасаа уяулаад
Дааганаасаа давхиулаад
Долоон даншиг наадамдаа
Долоон удаа түрүүлсэн хонгор халзан буюу Хотгойдын унаган хүлэг ардын дуунд шингэж үлдсэний учир иймэрхүү. Дуу хүлэг хоёр хамт төрдөг монгол газар минь эрийн хийморь, морины заяаг түшсээр ирсний нэгэн түүх ийн оршвой.

5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.55.188.42
.
Reply192.82.78.26
үг н бадаг таагай байгаа байх гэж бодсон юм харин ийм үг байхгүй шүү дээ зарим үгыг тайлбарласан н таалагдаж байа л даа гэхдээ дууг битий энгэж өөрчлөл дөө
Reply66.181.161.103
Хоохонтой гэж адуутай гэсэн үг үү
Reply202.9.40.166
Хэзээ ийм үгтэй байсан юм бэ, арай өөрөөр дуулдаг байсандаа.
Reply43.242.243.230
Яагаад дууг өөрчлөөд байдаг юм бол оо
Reply