Аймгийн Алдарт уяач Г.Ганбаатар: Багаагийн адуу таньж байсан түүх олон бий


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяаны эрдэмд хөтөлсөн дээдсийн тань дурсамжаар яриагаа эхэлье. Олноо “уушиг” хэмээн алдаршсан Осор уяач ямархуу хүн байсан бэ?
-Манай аав, Осор ах хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Бид Осор ахыг Багаа гэж авгайлдаг байсан. Багаа аавтай минь хамт нэг голд морь уядаг. Би уясан морьдоос нь унаж түрүүлгэн айрагдуулж л явлаа. Багаагийн нэг хурдан хул морь байсан. Суманд гурав түрүүлсэн санагдана. Бас нэг хээр морь байсан дөрөв түрүүлсэн. Хул морьтой хамт уягддаг хүрэн халзан морийг нь би унадаг байсан. Хүрэн халзан морь суманд нэг түрүүлж, дөрөв айрагдсан санагдаж байна. Багаа морь сайн танина. Миний санахын нэгдлийн адуунаас жигтэйхэн ааштай нэг хээр даагыг барьж авчихаад өөрөө сургаж хүчрэхгүй, залуучуудаар гуйж унаалаад байсан. Аав түүнд нь дургүйцээд “энэ ааштай юмаар яах гээ вэ. Номхон юм сольж аваач” гэхээр “энэ л хэрэгтэй” гээд зүтгээд байсан. Нээрэн хожим тэр нь суманд дөрөв түрүүлсэн хурдан адуу болсон. Хонинхүүгийн хээр гэхээр Хөвсгөлийнхан андахгүй дээ. Хонинхүү гэдэг нь том хүргэн нь байгаа юм. Ер нь Багаагийн адуу таньж байсан түүх олон. Түүнийгээ нутгийн залуустай харамгүй хуваалцана. Энэ морио ингэж уя, тэгж уя гээд зөвлөдөг л байсан.
-Яагаад “уушиг” гэх болсон юм бэ?
- Багын нэр нь юм билээ. Шаравтар царайтай тарган хүн байсан. Түүнээс нь болоод тэгж хочилдог байсан юм байх. Архи жаахан балгана. Морь түрүүлгэсэн хүнд тэр зэргийн юм ч байлгүй яахав дээ. Хул морь нь өөрийнх нь унаган адуу.
-Тэгвэл таны аав Готов ямархан арга барилтай уяач байсан бэ?
-Насаараа морь уясан хүн. Сумынхаа баяр наадмаас олон айраг түрүү хүртсэн ч аймгийн наадамд түрүүлж шөвгөрч байгаагүй ээ. Аавын нэртэй хар, халтар, жижигхэн цагаан гээд айраг алддаггүй хүлгүүд олон байлаа. Сүүлд нь нэг хул морь цүдгэр Даржаа гэж өвгөнөөс авч суманд соёолон түрүүлгээд, гурав дөрвөн удаа шөвгөрүүлсөн. Ер нь манай аав их мориор голдуу нааддаг хүн байсан. Их морь эр хүний эрдмийг шалгадаг гэдэг шүү дээ. Тэгэхээр шаггүй л уяач байсан гэж би хувьдаа боддог юм. Би 1976 онд цэргээс ирж, түүнээс хойш аав маань морь уяхаа больсон.
-Хүүдээ зөвлөөд л явж байх уу?
-Тиймээ. Би бие дааж морь уяад сумынхаа баяр наадмаас гурван түрүү, 20 гаруй айраг авсан байна лээ. Сумынхаа наадамд дөрөв айрагдсан халтар морийг маань нутгийнхан Ганбаа халтар гэдэг юм. Бас нэг хээр азарга сумандаа тав, бор морь гурав айрагдсан. Бас нэг хул морь соёлондоо түрүүлээд нас нийлсэн хойноо нэг айрагдсан. Энэ хүлгүүд маань цөм манай Тосонгийн адуу. Нутгийн адуугаа өөрийнхөө хэмжээнд наадаж яваа жирийн л нэг уяач даа, ах нь. ??? онд аймгийн Алдарт уяач цолоо хүртсэн.
-Тосонгийн залуучууд зүүн зүгийн адуу зөөж байгаа байлгүй?
-Аан тэгж байна. Одоо ч адуу авсныг нь биш, аваагүйг нь ярих нь амар болж дээ. Зүүн зүгээс ирсэн адуу 1-2 сая төгрөгийн ханштай байдаг дуулдана лээ.
-Нутгийн адуу хэд хүрч байна?
-Доод тал нь 800,000 юмуу даа. Ах нь зургаан хүүхэдтэй. Гурван хүү, гурван охин. Хоёр бага баньд моринд тун сонирхолтой. Сүхбаатар талын адуу авъя гээд байхаар нь сая нэг адуу авч өглөө. Энэ өвөл ийшээ тийшээ явахгүй тэр үрээнийхээ ажлыг хийсэн маягтай гэрт л байна.
-Уралдаан тасрахаа байсан энэ үед сайн адуутай хүн алзахааргүй болсон юм шигээ?
-Манайхан сүүлийн 3-4 жилээс хавар уралддаг болоод байгаа. Бооцоотой уралдаанууд ч нэлээн болж байна. Хүмүүс бооцоот уралдаан гэхээр саяхных юм шиг л ярих юм. Гэтэл аль дээр социализмын үед бид чинь хурганы арьсаар бооцоо тавиад сэмхэн уралддаг байлаа шүү дээ. Бас болоогүй ээ дээр нь хэдэн төгрөг тавина. 20 хүн бооцоо тавиад уралдахад түрүүлсэн нь 20 хурганы арьс, овоо хэдэн төгрөгтэй болоод л буцдаг байсан. Эхэндээ түрүүлсэн нь бүгдийг нь авдаг байснаа больж, сүүлдээ айргийн морьддоо хуваадаг болсон.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна