Аймгийн Алдарт уяач Ч.Баасансүрэн: Адууныхаа угшлыг сайжруулахаар энд тэндээс үрээ, байдас бишгүй авсан

2016 оны 5-р сарын 05 -нд

Булган аймгийн Орхон сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ч.Баасансүрэн гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-2001 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байсан гэлээ. Тухайн үед ямар амжилт үзүүлээд байсан бэ?
-Аймгийн чанартай наадмаас дөрвөн түрүү, 18 айраг хүртсэн амжилтаар аймгийн Алдарт уяач болж байлаа. Түрүүлж, айрагдсан морьд нь саарал азарганы маань угшилтай дандаа унаган адуунууд байсан. Манай тэр саарал азарга болохоор 1959 оны тэгшилгээгээр үлдсэн хоёр гүүний нэг жороо бор гүүний унага байгаа юм. Балданжамц гэдэг хүний хүрэн азарганы төл л дөө.
-Саарал азарга тань өөрөө яаж давхиж байсан юм бэ?
-Булган аймгийн баяр наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдсан адуу л даа. Дэмбэрэлийн Дашдорж гээд манай садангийн хүнийд байхдаа анх уягдаж эхэлсэн юм. Яагаад уясан гэхээр Баянхонгорын нэг тууварчин ирж харчихаад “саарал азаргаа уях нь яасан юм. Энгүй л хадуурах адуу юм” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд уяж эхэлсэн нөгөө тууварчны хэлснээр сайн ч давхисан, их ч хадуурсан. Сайхан суманд болсон түмэн адууны баяр, Могод сумын ой гээд тэр үед болсон томоохон уралдаануудад бүгдэд нь оролцсон. Хавчиг азарга анх уягдаад л хурдалсан юм. Дээр би тэгшилгээгээр хоёр гүү үлдсэн гэсэн шүү дээ.
-За тийм...
-Тэрний нэг нь шарга гүү байсан байгаа юм. Балданжамц ах шарга гүүний төл халиун үрээг соёолонд нь уяад аймгийн наадамд уралдуулсан чинь тасархай түрүүлсэн юм гэнэ лээ. Тэгээд зун нь намайг амралтаараа ирсэн “халиун үрээ чинь их хол түрүүлсэн” гээд л сүйд байцгаасан. Тэр нь надад их юм бодогдуулсан шиг байгаа юм. Тэгээд л Хувдайн Дэмбэрэл гэж хүнийг дагаад морь уяж эхэлсэн дээ. Дэмбэрэл гуайн аймагт хэд хэд түрүүлсэн хүрэн азаргатай саарал азарга уралдана. Саарал азаргаа уяж байхдаа бас нэг хул даага уядаг байсан юм. Тэр маань бас их сайн давхинаа. Гэхдээ их сонин нь саарал азарга аман хүзүүдвэл хул даага аман хүзүүднэ. Саарал азарга таваар давхивал хул даага бас таваар давхина. Яг л адилхан байрт ордог байсан. /инээв/ Хожмоо тэр даага маань сайхан морь болоод 1981 оны Эрдэнэтийн наадамд дөрвөөр давхиж байсан. Тэр үед Дашбалжир гуайн саарал морь түрүүлээд, Бугатын Далхаагийн хээр хоёрлон, манай хул морь дөрвөлж байсан юм. Эхэн үедээ энэ хоёроороо хэсэг сайхан наадаж байгаад залгаад хар азаргаараа наадсан. Соёолон азарга уяад Булганы 50 жилийн ойд очсон хүү маань азарганд уралдуулчихъя гээд болдоггүй. Тэгэхээр нь мордуулчихсан чинь 13-т ирсэн. Тухайн үедээ бол болж л байсан хэрэг. Дараа жил нь хавчиг азарга сайхан давхисаан. Ер нь тэрнээс хойш хурдалсан даа. Зөвхөн өөрөө ч биш үр төлүүд нь бас их сайхан давхисан. Хар азарганы төл Том хээр, Бага хээр гээд хоёр хурдан азарга байлаа.
-Азаргаар сайхан нааддаг юмаа даа?
-Азарга сайхан давхидаг юмаа. Би сүүлд адууныхаа үүлдэр угсааг сайжруулахаар Дорнодын Гурванзагал, Хэнтийн Галшар зэрэг сумдаас хэд хэдэн азарга авсан. Тэдний маань төл сайхан давхиж байгаа. 2006 онд байхаа даа, Залуугийн булагийн эхэнд байсан Доржпалам дарга ирээд “Архангайн Цэцэрлэгийн 80 жилийн ойд очиж уралдъя” гээд болдоггүй. Тэгэхээр нь гараад давхичихсан чинь шүдлэн, азарга хоёр түрүүлчихдэг юм байна. Манай малыг маллаж байсан Баатарын алаг азарга аман хүзүүдэж, Доржпаламын маань үрээ зургаагаар давхин сайхан наадаж байлаа. Мөн Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах уралдаанд толин сартай хээр үрээгээ айрагдуулж л байсан. Тэр үрээ хязааландаа улсын наадамд 18-аар давхиж байсан.
-Хаанахын адуу юм бэ?
- МУЗХ-нд ажилладаг Даваажаргал гээд хүү маань моринд их дуртай, Тод манлай уяач Дугараатай их найзууд юм. Толин сартай хээр үрээ бол Тод манлайн унаган адуу. Дээд удмыг нь хөөвөл морин тойруулгын Их салхин азарганы дөрөв дэх үеийн төл болдог гэнэ лээ. Дорнодын Гурванзагалаас азарга авахдаа Бат-Өлзийг түшиглэсэн. Сүүлд нөгөө адуу авсан Баадай гэдэг хүн маань хотод ирчихлээ гээд дуудуулахаар нь ирж азарган үрээ, байдас авч байлаа. Ер нь адууныхаа угшлыг сайжруулах гэж энд тэндээс үрээ, байдас бишгүй авсан. Галшараас авдаг саарал халзан бол их сайхан адуу. Төлүүд нь бас их сайн давхиж байгаа. Хоёр төл нь Архангайн Хашаатад очсон. Сайн давхиж байгаа дуулдана лээ.
-Та багш хүн. Мөн хурдан морь уядаг. Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдийн асуудал хурцаар яригдах болж. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бодууштай л асуудал. Монгол хүн морин дэл дээр өсч, монгол ахуй соёлдоо суралцдаг. Тэр соёлоо гээж алдаж болохгүй. Гэхдээ хүүхэд хамгааллын асуудлыг мөн орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайн хангаж байж морь унуулах хэрэгтэй. Тэгэхгүй аль нэг тал руу нь хэлтийлгэж болохгүй л дээ. Найр наадмынхаа зохион байгуулалтыг сайжруулж, хамгийн гол нь морь сайн унадаг хүүхдээр нь унуулах хэрэгтэй. Тэгвэл элдэв эрсдэл гарахгүй шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна