Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа


Сар саатан хүлээсэн уншигчдынхаа гарт «Тод магнай» сэтгүүлийн шинэхэн дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. 74 дэх дугаарын зочны хойморноо Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат МУ-ын Манлай уяач Ононгийн Батбилэг уригдсан юм. Сүүлийн гурван жил дараалан МУ-ын чансаа өндөр есөн уяачийн нэгээр шалгарч, 2014, 2015 оны шилдгийн шилдэг уяачаар тодорсон түүний ярилцлагыг морь сонирхогчид битүүхэн хүлээж байсан бизээ. Анх гурван настай морины нуруун дээр гарч, долоон настай төрийн наадмын айргаа амссан тэрээр шаггүй уралдаанч байсан хэмээдэг. 1997 оноос уяачийн гараагаа эхэлж сүүлийн гуравхан жилийн хугацаанд улс, бүсийн чанартай наадмаас 10 түрүү, 41 айраг хүртэн МУ-ын Манлай уяачаар эрэмбэлэгдсэн хийморилог залуу эрхмийн дэлгэрэнгүй ярилцлагыг 8-17-р нүүрнээс уншиж болох юм.
Хэдэн жилийн өмнө манайхан хэвлэлийн хуудаснаас дэлхийн тэргүүлэх адуу үржүүлгийн газруудын нэг Күүлмоорийн шилдэг азарганууд Америк, Австрали, Ирланд дахь жүчээнүүдийн хооронд тив алгасан хувийн онгоц хөлөглөн нисдэг. Зөвхөн гүү гишгэх үүрэгтэй тэднийг үржүүлгэнд орох бүрт нь Күүлмоорийн данс ихээр зузаардаг бөгөөд жилдээ 250 гаруй сая фунт стерлингийн орлоготой ажилладаг тухай уншиж байсан цаг саяхан. Тэгвэл Монголд энэ ажлыг эхлүүлээд байгаа малын их эмч А.Наранбаатарын ярилцлага сонирхолтой байх болов уу. Ирландад очиж туршлага судлаад ирсэн түүнтэй зөвхөн үржүүлгийн талаар ярьсангүй. Адууны өвчин, хөлийн бэртэл гэмтэл, малын эм гээд уяач, малчдад хэрэгтэй олон сэдвээр “Тод магнай”-н сурвалжлагч ярилцжээ.
Мэдээж уламжлалт уралдаан буланд “Дарханханы хаврын уралдаан”, "Норовын хурд" МСУХ-ны нэрэмжит уралдаан, “Нүүрэнтэй хурд” , “Орхон аймгийн хаврын уралдаан”-ы тус тус айраг, түрүүний хурдан хүлгүүдийн фото, уясан эзэн, унасан хүүхдийнхээ алдрын хамтаар бичигдсэн байна.
Түүнчлэн “Цуутай хүлгийн аатай түүх”-ээр “Илжиг саарал төрийн наадмын түрүү болсон нь” тухай өгүүлсэн бол “Аяны богц” Их говийн эзэн хоёр бөхт Монгол тэмээ дэлхийд данслагдсан тухай газар дээр сурвалжилсанаа багтаасан байна.
Уншигчдадаа дуулгах өөр нэгэн сонин бол “Ашигт” хурдан морины тэжээл юм. Энэ тухай “Ашигт фийд” ХХК-ийн зөвлөх, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор З.Батсүхтэй ярилцсаныг 44-46-р нүүрээс уншиж болох юм. Цааш өрнөдөд морь унаж турах фитнесс моодонд орж, Ахелтик үүлдрийн адууны баяраа Туркменчууд нижгэр тэмдэглэсэн аж. Энэ бүхний дэлгэрэнгүйг “Тод магнай” сэтгүүлээсээ шимтэн уншина бизээ.
“Тодмагнай” сэтгүүлийг “Интер” номын дэлгүүр, сонин борлуулах цэгүүд болон Нарантуул захын замын урд байрлах “Сорлог сүрэг” эмийн бөөний худалдааны төв, 1-р хорооллын 32-р байрны урд өргөтгөлд "Түмэн сувд сүрэг" малын эмийн сан, Хархорины гүүрнээс хойш явсан замын баруун талд 25-р байрны өргөтгөлд "Шандаст хүлэг" дэлгүүр, “Драгон” авто вокзал дахь “Драгон” худалдааны төвийн хажуу дахь “Бүрэн ланс” эмийн сангаас тус тус худалдан авч уншаарай.
Холбоо барих утас: 9401-2992, 9408-2992
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна