Аймгийн Алдарт уяач Д.Бумбандорж: Бор азарга маань сумынхаа наадамд 10 айрагдсан


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваасүрэнгийн Бумбандоржтой хийсэн ярицлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг хурдан бор азаргатай хэмээн нутгийнхан ярих юм билээ. Алдар цолонд хүргэсэн буянт хүлгийн тань талаар яриагаа эхлэх үү?
-Тэгье ээ. Миний бор азарга сумынхаа баяр наадамд гурван удаа аман хүзүүдэж, долоон удаа айрагдсан, жижиг наадмуудад 6-7 түрүүлсэн хурдан ажнай байгаа юм. Саяхан би медалийг нь тоолж үзсэн 22 хүрсэн байна лээ.
-Бор азарга хаанахын адуу юм бэ?
-Манай Улаан-Уул сумын унаган адуу. 1989 онд унага байхад нь нэгдлийн сүргээс авч байсан юм. Намар болохоор нэгдэл хөгшин гүүнүүдээ цаазладаг шүү дээ. Тэгээд унагуудыг нь хүмүүст өгч таван унага онд мэнд оруулбал хавар нэгийг нь өгдөг байсан. Тэгэхэд би 11 унага авч, онд мэнд оруулаад хавар хоёр даага авсны нэг нь миний бор азарга байгаа юм. Бор азарга өөрөө хурдан ч үр төлүүд илүү сайн давхидаг. Би бор азарга түүний үр төлүүд болон хээр мориныхоо амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Хээр мориныхоо угшил гарвал амжилтынх нь талаар танилцуулаач?
-Хээр морь маань соёолон хүртлээ сумынхаа наадамд түрүүлсэн. Бүдүүрээд сайн давхиулж чадахгүй л байна. Морь уяснаас хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 2000 он. Тэр жил би Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ зэрэг гурван сум дамжиж уралдаад 15 айраг авсан. Мөн “Дархадын хурд-1” уралдаанд бор азарга маань шөвгөрсөн. 2000-2003 оны үед жилдээ би ер нь 10 гаруй түрүү, шөвөг авчихаад байдаг байсан шүү. Уяачийн өм нээгдэнэ гэж байдаг л юм билээ.
-Нийт хичнээн айраг түрүүтэй болсон байх юм?
-16 настайгаасаа хойш гэхээр 24 жил хурдан морь уяж байна. Энэ хугацаанд сумын баяр наадмаас 16-17 түрүү, 24 айраг хүртсэн байна лээ.
-Аймгийнхаа наадамд оролцож байна уу?
-Эхний жил бор азаргаа аравлуулж, бор даагаа 15-аар, хээр соёолонгоо 75-аар давхиулсан. Тэрнийхээ дараа жил бор азарга маань бас 10 хавиар давхисан. “Ногоон толгойн зургаан бүсийн наадам” гэж зургаан сум нийлсэн аймгийн чанартай уралдаан болдог түүнээс 10-аад айраг, түрүү авсан.
-Хүүхдүүд нь аавынхаа уяаны ажилд тусална биз?
-Миний аав Даваасүрэн гэж хүн байсан. Аав маань 40 гарч морь уяад хээр морио сумынхаа наадамд түрүүлгэж байсан. Би аавыгаа даган морь уясан бол одоо хүү маань бас аавыгаа дуурайгаад моринд их сонирхолтой болж байгаа. Хүү маань зургаан настайгаасаа эхлээд бор азаргаа унасан. Зургаан жил хурдан морь унаад энэ жил Улаан-Уул сумаасаа “хараацай” цол авсан. Том болоод морь уях байх гэж боддог.
-Удам дамжсан уяачдыг хурдан тууртын босоо цагаан хийморь ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна