Сумын Алдарт уяач Д.Пүүлээ: Ахынхаа өгсөн хүрэн шүдлэн үрээг айрагдуулж моринд эргэлт буцалтгүй орж байлаа

2016 оны 5-р сарын 12 -нд

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Пүүлээтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1953 онд Лонходын Адаг хэмээх газар төржээ.
-Пүүлээ уяачийн айраг, түрүү хэд хүрээд байна даа?
-Би чинь 1977 оноос хойш хурдан тууртын хийморьт сүслэн яваа хүн. Баян-Адрагатаа голдуу наадаж, жилдээ нэг хоёр айраг авчихдаг байлаа. Харин зах зээлд орсноос хойш гадагшаа ганц нэг гарч уралддаг болоод байгаа. Эндээс сонирхуулахад Гончигийн Содном, Лхамгомбо гурвуулаа Архангайн Тамирын хурдад очиж байлаа. Мөн Хэнтий аймгийнхаа баяр наадмын сорилгод халзан соёолонгоо түрүүлгэж байв. Одоогоос 7-8 жилийн өмнө Дэлгэрхааны ойд дэлтэй саарал морио гуравлууллаа. Галшарын ойгоос нэг айраг, Норовлингоос хоёр айраг авлаа. Анхны "Алтаргана" Батширээтэд болоход нэг айраг хүртлээ. Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадамд очиж, олон сайхан уяачидтай танилцаж, цагаан наадаад ирлээ. Сүхбаатарын ойд очлоо. Сүүлийн хоёр жил хотод очиж наадлаа гээд аль болох өндөр довд хүч үзэхийг хүсдэг. Эдгээр амжилтаараа аймгийн Алдартын болзлыг бараг хангачихаад байгаа шүү.
-Таны дээдчүүл уяа сойлго тааруулж байв уу?
-Тийм ээ, миний аавын аав Түмэнгийн Дампил гэж Норовлин чигийн адуутай хүн байлаа. Хорин хэдээс, гучаад оны үед морь сайн давхиулж байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Нэгдэл нийгэм гэж болоогүй байхад өвөө маань Тамгын газрын бичээч хийж яваад, тарахад нь хэдэн сайн адуу авсан юм байгаа биз дээ. Яг эндхийн хүн биш, нүүдэллэж ирсэн айл байгаа юм. Дампилын улаан азарга гэж энэ хошууг даадаг байсан гэлцдэг. Өвөө бас тэмээн жин тээдэг байсан юм байна лээ. Харин аав маань морь маланд айхтар шимтэж байгаагүй ээ. Би тав, зургаатай аавынхаа хоёр морийг айрагдуулж явлаа. Тэгэхэд аав хүнээр уяулсан нь тэр.
-Өвөөгийнхөө адуугаар уяа эхлүүлж байв уу?
-Нэгдэл нийгмийн үед хувийн мал цөөхөн байлаа. Таван адуун дотор нь ганц гүү, дөрвөн морь, бас ганц азаргатай бол хоосон нэг нь шуугина. Намайг цэргээс ирэхэд манайхаас илүүг нь нэгдэл аваад ганц хөгшин гүү үлдсэн байв. Аав маань манай адууны гүү гэж ярьдаг байсан. Улаан азарганы удам шиг байгаа юм. Үүнээс нэлээн хойхно буюу 1985,86 онд хувийн малыг хязгааргүй өсгөнө гэж зарлиг гарлаа. Өнөө гүүнээс юм гарч байна шүү. Ингээд цэргээс 1977 онд халагдаж ирээд, гурван жилийн дараа ахынхаа өгсөн хүрэн даагыг шүдлэн үрээ айрагдуулж уяач хүний баяр жаргалыг мэдэрч билээ. Дараа нь хязаалан үрээ гуравлуулж, суманд соёолон, хавчиг азарга тус тус түрүүлгээд, хойтон нь долоотой азарга аман хүзүүдүүлсэн юм. Би 16 хүртэл нь уяж уралдуулаад хөлийг нь жаахан муутгаад, төлийг нь л авдаг болсон. Хөөрхий саяхан даа, 2000-гаад оны эхээр 20 хүрч байхгүй болсон. Хүрэн азарганы эцэг Болхио Чимэддорж гэж хүний адууны угшилтай юм. Одоо төлүүд нь сайн байгаа. Нөгөө хээгч гүүний удам хүрэн азарганд орсон юм. Ах нь гүүнүүдээ үгүй хийдэггүй хүн. Охин даагаа авч үлдээд л явдаг юм.
-Өөр ямар хурдан тууртууд байна вэ?
-Байна байна. Галшарын Зузага Доржийн адууны нэг сайхан хүрэн азаргатай байлаа. Даага түрүүлсэн гээд манай энд хамаатандаа өгснийг нь би авч байсан. Одоо байхгүй ч төлүүд нь хурдан байгаа. Бас миний хүрэн азаргатай ойролцоо насны азарга байв. Энэ чинь 1980-аад оны азарганууд байгаа юм. Матарын шарга, халзан гэж тухайн үедээ сэтгүүлээр хүртэл мандаж байсан азарганы удмын адууг авч байлаа. Матарын хүрэн азаргыг соёолонд нь Ганболд гэж хүнээс нас гүйцсэн сайн эр үхэр, хоёр сувай үнээ, гурван морь, нэг бяруу өгч авч байсан юм. 1990 оны намар. Тухайн үедээ өндөр ханш шүү. Бас Цогт гэж сайхан ухаа азаргатай хүний хамар цоохор хавчиг азаргыг Бүүвэй найз маань өгсөн юм. Өнөө хувийн малыг хязгааргүй өсгөнө гэснээр би адуу цуглуулж эхэлсэн юм. Тухайн үед чинь өөрийнхөө бололцоогоор малаар ч, мөнгөөр ч наймаа хийлцэнэ.
-Холдоо хаанаас азарга авч байв?
-Би нутаг мэдэхгүй, холоос нэлээн хэдэн азарга хүнээс авсан. Гэхдээ тэрийг хэлэх шаардлагагүй.
-Яагаад, тийм онцгой адуунууд уу?
-Тийм ээ, онцгой үрээнүүд, би уядаггүй юм. Их олон жилийн өмнө Биндэр сумын Намсрайн Сүхбаатар найз маань “битгий уяарай, төлийг нь авч байгаарай” гэж өгсөн байх жишээний. Дүү нь Амбаа гээд тухайн үед мунгинаж байсан улс. Гэхдээ одоо цагаадчихсан. Тухайн үедээ өөрөө “хамаагүй хүн амьтанд битгий яриарай” гэсэн болохоор би ярьж байгаагүй.
-Гарсан адуунаас тань хурдалж байна уу?
-Мэр сэр юм бий. Миний зарсан хүрэн халзан үрээ улсын наадамд гуравлаж байлаа. Дадалын нэг уяач авсан юм. Одоо тулгамдаад нэрийг нь санадаггүй ээ.
-Танайхан адуугаа тэжээж байна уу?
-Бид чинь дээр үеэсээ л өвс, овъёос өгдөг байлаа. Би сумандаа адуугаа эртнээс тэжээсэн хүмүүсийн нэг байгаа юм. 1980 онд овъёосоор тэжээдэггүй шахуу байхад тэжээж л явлаа. Гэхдээ одоо энэ зарчмаараа явах аргагүй болж байх шиг байна.
-Өнгөрсөн жил одтой сайхан наадав уу?
-Сүүлийн хоёр жил эмнэлгээр яваад мориндоо анхаарал тавьж чадахгүй л байна. Наадам дөхөхөд хэдэн морио бариад, эмнэлэгт хэвтдэг. Хүүхдүүд амралтаараа ирж уядаг юм. Гэхдээ ажлынхаа хажуугаар морь уяна гэж хэзээ ч байхгүй. Энэ жил /2014 он/ эмнэлэгт хэвтэж байхад манайхан Норовлингийн 90 жилд явж, Дадалд ухаа морь зургаалуулаад ирсэн.
-Уяачийн хувьд оргил жилүүд хэзээ байв?
-Ерээд онд хоёр хүүтэйгээ тун ч одтой наадсан даа. Хоёр хүү морь унана. Тэднийгээ дагуулаад Норовлин, Галшар, Биндэр, Батширээт, Батноров, Дадал, аймгаар наадаж, очсон газар бүрээсээ л айраг, түрүү хүртдэг аатай сайхан жилүүд байлаа. Энд сонирхуулахад миний хүрэн азарга багадаа үе үе хөндлөн гарчихаад байдаг, сонин адуу байсан. Хүмүүс хурдандаа гарч байгаа юм л гэлцэнэ. Манай хадам тухайн үедээ номтой лам хүн байсан ч 1980 хэдэн онд нууцлагдмал байлаа шүү дээ. Тэгсэн нэг удаа би ном уншина, чи уяа морьдоо, үрээгээ сайн утаарай гэж байна. Ингээд нэлээн удаан ном уншиж сууж байгаад явсан юм. Дараа нь 1990-ээд онд ногоон морь бас хөндлөн гараад болдоггүй. Цаг төр өөрчлөгдчихсөн, нас өндөр хадам маань дахиад л ном уншиж өгч, ногоон морио Өмнөдэлгэрт түрүүлгэж байлаа. Залуу байсан болохоор ямар ном уншиж байна гэж асууж байсангүй ээ. Уяа буруудах юм уу, доголдол гарахад их ч ном уншиж өгсөн дөө. Одоо бодохнээ өвгөнийг байхад үнэхээр л уяачийн хувьд олон сайхан амжилтаа гаргасан. Миний амьдралыг засаж явж дээ гэж боддог юм. Хадмын бурхан шашны ном надад ирж, бага хүүгээ айл гэр болоход өвлүүлээд өгсөн.
-Бидний яриа өндөрлөж байна. Та урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна