Аймгийн Алдарт уяач Д.Баатарсүрэн: 12 настайдаа анхны айргаа хүртэж байлаа

2016 оны 5-р сарын 12 -нд

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баатарсүрэнгийн ярицлагыг уншигч танаа хүргэж байна.
- Баатарсүрэн Алдарт сайхан намаржиж байна уу? Энэ жил хаагуур хаагуур наадав?
-Сайхан намаржиж байна. Энэ жил амралтаа авчихаад л сууна даа. Учир нь хавар газар жаахан муу байсан болохоор энэ жилдээ морьдоо амрааж өнжчихсөн юм.
- Уяач нартай уулзаж байхад ихэнх нь унаач хүүхэд явсан байдаг юм билээ.Таны хувьд?
-Монгол эр хүн бүрийн сэтгэл зүрхэнд морь ойрхон байдаг гэж үнэн байх шүү. Хүүхэд байхдаа л моринд дуртай жаалхүү явлаа. 12 настайгаасаа нутгийн ах нараа дагаж, морь уяж эхэлсэн. Одоо эргээд бодоход бас л балчир санагдаад байдаг юм. Тухайн үедээ өөртөө бол том эр ш дээ. Ингээд их нас, үрээгээ мордуулж, айргийн гурав, дөрвөөр давхиулан сумын наадмаас анхны айргаа хүртэж явлаа. Нутгийн хашир уяачидтай мөр зэрэгцэн, цулбуур өргүүлж зогсохдоо уяач болсон мэт л хөөрч байсан маань өчигдрийн мэт тодхон санагдаж байна. Энд сонирхуулахад миний ээжийн аав, нагац ах хоёр морь уядаг хүмүүс байсан. Тийм болохоор долоон настайгаасаа хурдны морь унаж, таван жилийн дараагаас уяж эхэлсэн.
- Түүнээс хойш хэчнээн айраг түрүү хүртээд байна. Хэдэн онд Алдарт боллоо?
- 12 настайдаа сумандаа морь айрагдуулчихаад хэсэг завсарлага авсан гэх үү дээ. Ажил амьдралын шаардлагаар хойш тавихаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэгж яваад 2003 оноос эргэж морио уяж эхлэсэн. Насаараа хусуур, сойз зүүж яваа хашир уяачидтай харьцуулахад моринд “шинэ хүн” гэж болно л доо. Гэхдээ энэ хугацаанд тавь гаруй айраг, түрүү хүртсэн амжилтаараа 2009 онд Алдарт уяач цолыг хүртсэн. Эргэн морь уях болоод 2008 онд шүдлэн үрээ айрагдуулж, аймгаасаа анхны айргаа авсан нь бас л сэтгэл огшоосон наадмуудын нэг байгаа юм. Үүнээс нэг жилийн дараа аймгийн баяр наадамд шүдлэн үрээ түрүүлгэж, даага айргийн гурваар давхиулж одтой наадаж билээ.
- Өвөө, ахынхаа тухай дэлгэрүүлээч. Ямар ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Миний өвөөг Дэмид, нагац ахыг Додон гэдэг. Тухайн үедээ нутаг орондоо нэртэй уяачид явлаа. Айраг түрүү алддаггүй, хул хонгор зүсмийн олон адуутай улс байсан.
- Мэдээж танд өвлөгдөн ирсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Өвөөгийн адуунууд надад ирсэнээс одоо ганц нэг нь л үлдэж дээ. Миний өвөөгийн адууны угшилтай хамгийн анхны айраг хүртсэн шүдлэн хүрэн үрээ надад их ч олон айраг түрүүг авчирсан, буянтай амьтан байгаа юм. Дээрээс нь Бадамсүрэн ахын маань Хэнтий, Төв аймгийн угшилтай адуунууд надад бий. Сүүлийн жилүүдэд адууныхаа цусыг сайжруулах ажил эрчтэй хийж байна.
- Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна