Залуу уяач М.Мэндбаяр: Унаган саарал морь маань олонтаа баярлуулсан


Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, залуу уяач Магалжавын Мэндбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уулзсан зочдын маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд...?
-Манай аав Магалжав гэж хүн сум орон нутагтаа нааддаг жирийн нэг уяач байсан. Аав маань 1945 онд төрсөн хүн. Цэргийн алба хааж ирчихээд нутагтаа мал маллаж байгаад 1960-аад оны дунд үеэс морь уясан гэдэг юм. Аавын маань нэг халиун морь сумандаа хоёр айрагдаж, Зүүнхангай, Өндөрхангайн наадмуудад 10 дотор олон орсон гэнэ лээ. Би нэг халиун морийг нь унаж Зүүнхангайн “Түмэн адуу”-ны баярт 21-ээр давхиулж байсан. Хэдийгээр түрүүлгэж, айрагдуулаагүй ч тэр наадам санаанаас ер гардаггүй юм. Яагаад тэгдэг вэ гэхээр номерыг нь хулдаасаар хийгээд салхи нэвтрэхгүй би өөрөө багтрах гэж байсан юм. /инээв/
-Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Манайх найман хүүхэдтэй. Би дээрээ гурван ах, гурван эгч, дороо нэг дүүтэй.
-Хөвгүүдээс хэд нь морь уядаг вэ?
-Би л морь мал уяж байна. Манай дүү уг нь ганц нэг үрээ уяж байсан ч ажил нь амжихгүй байгаа юм байлгүй уяхаа байсан. Одоо Дарханд байдаг юм.
-За тэгвэл Мэндбаяр хэдий үеэс уяачийнхаа гарааг эхэлсэн бэ?
-Цэрэгт явахаасаа өмнө ганц нэг морь уяж байсан ч сайн давхиагүй ээ. Дээр нь манай энд малын хулгай ихтэй. Хэдэн малаа хил давуулж хулгайд алдчихаад нэлээд хожуу буюу 2009 оноос л морь уяж байна даа.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-2009 онд Баруунтуруун сумын наадамд саарал шүдлэн айргийн тавд давхиулж байлаа. Тэр миний анхны айраг. Түүний дараа саарал үрээгээ хязааланд нь дахин сумандаа айрагдуулсан. Тэр саарал үрээ аавын маань хурдан халиуны угшилтай адуу байгаа юм.
-Томоохон наадмын амжилтаасаа сонирхуулаач?
- 2011 онд Хяргас сумын 90 жилийн ойд саарал соёолон аман хүзүүдсэн. Тэгээд тэр жил Цагаанхайрханд таван Аваргын баяр болж нөгөө үрээ маань гурваар давхиад, дараа жил нь хавчигтаа Баруунтурууны 70 жилд 40,50-даар ирсэн. Өнгөрсөн жил нас нийлээд Сайхан модны овооны тахилгад түрүүлж, Зүүнхангай сумын 90 жилийн ойд 10-аар давхиад, Зүүнговийн Зэлийн овооны тахилгад тавласан.
-Ер нь морь уяснаас хойш хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Ноднин Тэс сумаас шилжиж ирсэн Дүүрэн гэдэг ахаас нэг даага авч 11 уралдуулаад 10 түрүүлгэж, айрагдууллаа. Тэс сумын 90 жилийн ойд л айрагдаж чадалгүй 15-аар давхисан. Энэ жил Увс аймгийн төвийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ айргийн таваар давхилаа. Энэ хар үрээнийхээ амжилтыг оролцуулахаар морь уясан цагаасаа хойш нийт 20-иод айраг, түрүү аваад байгаа байх шүү.
-Аймагтаа болох баруун бүсийн уралдаанд оролцох уу?
-Оролцоноо. Зуншлага хэр байх нь вэ гэдгээс шалтгаалах байх. Одоогоор таван насны морьтой очихоор бэлтгэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Аймгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд одтой сайхан наадаарай.
-Ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна