Залуу уяач Д.Батбаяр: Дээд тал нь 3000 адуу отроор маллаж байлаа


Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, залуу уяач Д.Батбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Нэлээд хэдэн жил адууны оторт явсан гэсэн шүү дээ. Дээд тал нь хэдэн адуу маллаж байв?
-17 настайгаасаа эхлээд найман жил адуу оторлосон. Дангаараа бол доод тал нь 500, дундаж нь 700-800, дээд тал нь 1100-1200 адуу авч явдаг. Харин гурав, дөрвүүлээ нийлээд явахаараа дээд тал нь 3000 адуу маллаж байсан. Бид голдуу Баянхонгор аймгийн Баацагаан сум, урагшаа Шалын хоолой зэрэг нутгуудаар отор хийнэ. Цас, шуурга багатай жил харьцангуй гайгүй тайван. Ихтэй жил бол хэцүү шүү дээ. Амьтны ялтай мал авч яваа улс чинь амь тавиад л зүтгэнэ шүү дээ.
-Хөлс мөнгө нь гайгүй өндөр үү?
-Тогтсон ханш байхгүй ээ. Хүний өгснийг нь л авна. Би 1999 онд эхэлж явахдаа нэг адууны сарын хөлсийг 300 төгрөгөөр тооцож байсан. Тэгээд дөрвөн сар явж ирэхдээ нэг адуунаас 1200 төгрөг бодож авч байлаа. Одоо бол дөрвөн сарын хөлс 15 мянган төгрөг болсон гэнэ лээ. Миний хувьд хамгийн сүүлд 2008 онд зургаан мянган төгрөг байхад нь явсан.
-Ямар нэг эрсдэл гарвал түүнийгээ төлөх үү?
-Чоно нохой иднэ, үхэж үрэгдэнэ гээд хорогдол гаралгүй яахав. Чоно нохой идсэн, үхэж үрэгдсэнийх нь имтэй чихийг авчирч өгөөд, бусад хорогдлоо төлнө шүү дээ. Хэцүү хатуу зүйл ихтэй ч адуу гэдэг өөрөө хийморилог амьтан учраас сайхан л даа. Тэгж хэдэн жил адуу оторлож явахдаа морь мал унаж эдлэх, зөв сайхан адгуулахаас эхлээд багагүй зүйл сурсан.
-Сүүлийн хэдэн жил яагаад явахгүй байгаа юм бэ?
-Гэр бүлтэй болчихоор чинь өмнөх шигээ олон сараар орхиод явчихаж болохгүй юмаа. Тэгээд ч хүүхдүүд сургууль соёлд ороод төв бараадахаас аргагүй болоод байна.
-Оторт явахаа больсноос хойш морь уяж байгаа юу?
-Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байсан. 16 нас хүртлээ зургаан жил морь унасан хүн шүү. Моринд томдож хасагдаад дараа жил нь хээр хязаалан үрээ уяж сургуулийнхаа 60 жилийн ойд түрүүлгэсэн. Наана нь бас сартай цавьдар хүрэн халзан морь байсан. Тэр нь арван хэдээр давхисан юм байна.
-Морь уяад л түрүүлгэж, айрагдуулаад эхэлжээ дээ?
-Сумын сургуулийн ойгоос өмнө зүүн хангайд нэг наадам болж, халзан соёолон аман хүзүүдэн, хээр морь гурваар давхисан. Тэр миний анхны айраг. Түүний дараа намар нь сургуулийн ой болж халзан үрээ нь арваар давхин, хээр үрээ нь тасархай түрүүлсэн юм. Одоогийн байдлаар сумын наадамд азарга, соёолон түрүүлгэж, бусад бүх насыг нь айрагдуулсан. Ер нь жилдээ нэг, хоёр айраг авчихаад л байдаг юм. Өнгөрсөн 2013 онд гэхэд л Отгоны наадамд азарга түрүүлгээд, өөрийнхөө суманд соёолон гуравлуулсан. Морь уясан цагаасаа хойш том, жижиг наадмуудаас нийлээд 40-өөд айраг, түрүү авсан байна лээ. Саяхан тоолж үзсэн юм.
-Хүүхдүүдээрээ унуулах уу?
-Тэгнэ. Манайх гурван бандитай. Бага нь энэ намар сургуульд суух юм. Одоо хурдан морь унаж байгаа нөхөр бий. Хоёр томын нэг нь 11-тэй, нөгөө нь естэй. Гурвуулаа морь унана. Намайг морь унадаг байхад хүний өөрийн ялгаагүй л байсан. Одоо бол хүний хүүхдээр морь унуулах бэрх болж. Азаар бурхан надад гурван хүү заяаж морины хүүхдээр дутахгүй л явна. Морь түрүүлж, айрагдахад унаач хүүхдийн авхаалж чухал шүү. Манай гурав дажгүй л унаад байдаг юм.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна