Аймгийн Алдарт уяач Н.Эрдэнэсайхан: Морь уяна гэдэг нэг талаасаа хувь хүний хүсэл сонирхол боловч нөгөө талаасаа Монголынхоо ард түмнийг цэнгүүлж буй хэрэг юм

2016 оны 5-р сарын 20 -нд

Булган аймгийн Орхон сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямдаваагийн Эрдэнэсайханы яриаг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тулгын чулууг тавилцсан эрхэм хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Пунцагбалжир агсан бид хоёр бизнесийн хамтрагч, найзын холбоотой байсан. Уулзахаараа ажил хэргээс гадна морь ярина. Нэг удаа очсон чинь “Эрка би ийм холбоо байгуулж байгаа” гээд зорилго чиглэлийнх нь талаар нэлээд ярьсан. Тэндээс ерөнхий ойлголт аваад Эрдэнэтэд ирсэн хойноо уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Отгонбилэг нарын хэдэн хүмүүстэй уулзахад захирал бидэнд бас “ийм холбоо байгуулсан байна энэ талаар судал” гэсэн үүргийг өгсөн. Ингээд л тухайн үед Хөдөө Аж Ахуйн биржийн захирлаар ажиллаж байсан Бадамдорж агсан, эмч Жигжидсүрэн бид гурав ерөнхийд нь бичиг цаасны холбогдолтой зүйлийг нь бүрдүүлээд Эрдэнэтдээ МСУХ-г анх үүсгэн байгуулж байлаа.Анхдугаар хуралд ирсэн уяачдад миний бие илтгэл тавьж байлаа.
-ММСУХ-ны анхдугаар их хуралд мөн төлөөлөгчөөр оролцож байсан уу?
-Тиймээ, уяач Цэнгэл, Дашбалжир гуай, Жигжидсүрэн эмч, Ч.Бадамдорж бид тав анхдугаар их хурлын төлөөлөгчөөр сонгогдон очиж байсан түүхтэй. Холбоо байгуулагдсан тухайд ийм. Тэрнээс хойш холбооны Ерөнхийлөгчөөр нөлөө бүхий хүмүүс сонгогдон ажиллаж байна. Өнөөдөр “Эрдэнэт хүлэг” МСУХ ажил үйлсээрээ улсдаа тэргүүлдэг талаар ярьж байна. Тухайн үедээ ч үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд дээгүүр байранд ордог байсан юм шүү. Хэд хэдэн удаа улсын хэмжээнд шилдгээр шалгарч байсан. Өнөөдөр 20 жилийн өндөрлөгөөс холбооны үйл ажиллагаа сайн, уяачид маань идэвх зүтгэлтэй байхыг харах үнэхээр бахдам сайхан байна. Бидний санаж зорьж байсан маань биеллээ олжээ. Ах нь холбооныхоо үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг шүү. Анх холбоо байгуулагдахад морь сонирхдог хүн цөөн байлаа. Өнөөдөр гэтэл уяачдын эгнээ залуужиж, залуучууд хүч түрэн орж ирж байна. Манай холбооны тэргүүлэгчдийн 80% нь ид хийж бүтээх насны сайхан залуучууд байна. 1990 хэдэн онд морь унаж байсан хүүхдүүд одоо бидэнтэй зэрэгцээд морь уяж байна. Эрдэнэт бол олон газрын аавын хүүхдүүд цугласан өвөрмөц газар. Олон газрын хурд цугласан энэ нутгийн адуу улс, бүсийн хэмжээнд амжилттай уралдаж, том уяачдыг айлгадаг болсон байна. Үүгээр “Эрдэнэт хурд” МСУХ-ны үе үеийн удирдлагууд сайн ажилласан хэмээн дүгнэж болох юм.
-Холбоо үүсгэн байгуулагдаж байх үед ямар үүргийг хүлээдэг байв?
-Би холбоогоо эдийн засгийн хувьд хөл дээр нь босгох бэхжүүлэх үүргийг хүлээж байсан. Эхэндээ хандив дэмжлэг олж, хамтран ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэн хооронд нь холбодог байсан бол яваандаа орж ирсэн мөнгөний зарцуулалтанд хяналт тавьдаг болсон. Түүнчлэн адууны удам угшлыг сайжруулж, цус сэлбэх тухайд бас зөвлөдөг байсан.
- Та одоо ч холбооныхоо тэргүүлэгчээр ажилладаг юм байна. Өнгөрсөн 20 жилийн туршид тэргүүлэгчээр ажилласан хэрэг үү?
- Тиймээ. Анх холбоо байгуулагдахад хяналтын зөвлөлийн даргаар сонгогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Танай зөвлөл ямар үүрэг хүлээдэг юм бэ?
-“Эрдэнэт хурд” МСУХ-ны санхүүд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл гишүүдийн татвар хураамж, хамтран ажилладаг байгууллагуудын хандив тусламжийн зарцуулалтанд хяналт тавьж, үр дүнтэй ил тод байлгахад анхаарч ажилладаг. Орхон аймгийнхаа морин спортыг хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй хүмүүс нэгдсэн учраас өнгөрсөн жилийн хугацаанд ямар нэг зөрчил дутагдал гарч байсангүй.
- Эрдэнэсайхан тэргүүлэгч энэ нутгийн анхны Алдарт уяачдын нэг. Уяачийнхаа тухайд жаахан дэлгэрүүлээч?
-Хурдан хүлгийн сүүл шуугаад 40 гаруй жил болж байна. 1978 онд Эрдэнэтэд ирээд 1979 оноос хойш Эрдэнэтийн баяр наадамд тасралтгүй морио уяж хурдлуулж байна. Энэ хугацаанд би аймгийн наадмаас найман түрүү, 16 айраг, бүсийн наадмаас нэг айраг авсан.
-Бүсийн наадам гэдэг нь...?
-Пунцагбалжир агсны нэрэмжит 1997 оны хаврын бүсийн уралдаанд миний Галшар угшилтай хүрэн азарга айрагдсан. Би 1979 оноос хойш нас болгонд морь уяж, аймаг болон энд тэндхийн бүсийн наадамд явж уралддаг байсан. Тэрхүү хөдөлмөрийг минь үнэлж 1996 онд аймгийн Алдарт уяач цолыг олгож байлаа. Уяачийн хөдөлмөр гэдэг нөр их ажил шүү дээ. Өглөөнөөс үдшийн бүрэнхий болтол үргэлжилнэ. Наадам дөхөөд ирэхээр шөнө хүртэл үргэлжилнэ. Морь уяна гэдэг нэг талаасаа хувь хүний хүсэл сонирхол боловч нөгөө талаасаа Монголынхоо ард түмнийг цэнгүүлж буй хэрэг юм.Би тэгж бодоод өөрөөрөө уяачдаараа бахархаж явдаг.
- Тийм шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт уяачдадаа 20 жилийн ойн мэндийг хүргэж, уралдсан болгон нь хурдан унасан болгон нь жороо байхын ерөөлийг өргөе.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
10 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна