Аймгийн Алдарт уяач С.Ванжил: Миний хар морь уралдсан болгондоо түрүүлдэг байсан


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ванжил гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ванжил уяачийн нэрийн хуудас болсон хурдан хар морины талаар яриагаа эхэлье. Танай унаган адуу юу?
-Тиймээ, манай унаган адуу. Эх нь бор гүү, эцэг нь хээр азарга байсан юм. Дааган цагаасаа эхлэн уягдаж тэр жилээ сумын баярт түрүүлээд, намар нь суманд болсон бас нэг уралдаанд дахиад түрүүлсэн. Тэгээд Цэцэн-Уулд очиж 10-аар давхисан. Дараа жил нь 1991 онд манай суманд олимп хийнэ гээд наадам хийгээгүй. Тэгэхээр нь би аймагт очиж хар үрээгээ түрүүлгээд, намар нь суманд баяр хийхэд бас түрүүлсэн. Хязааландаа суманд түрүүлчихээд Дөрвөлжинд очиж уралдсан чинь хүүхэд нь ойччихсон. Соёолондоо Тосонгийн овооны тахилга, сумын баяр, Яруугийн наадам Алдархааны 60, аймгийн 70 жилд тус тус түрүүлсэн. Аймагт түрүүлэхэд нь “Өлзий” пүүсийн захирал, МУ-ын Алдарт уяач Даш-Өлзий миний хар моринд тусгай бай өгч “Нарангийн овоог тахина. Чи хар морио аваачиж тавиарай” гэсэн юм. Тэр ёсоор нь би аймгаас ирж гурав хоночихоод овооны тахилгад нь бүр хол түрүүлгэж байлаа. Тэр жилээ хар морь зургаа түрүүлсэн. Завханд миний тэрийг мэдэхгүй хүн нэг ч байхгүй. Хар морь надад өртэй л мал байсан байх гэж би боддог юм.
-Уралдсан болгондоо түрүүлдэг байж. Соёолонгоосоо хойш яаж давхисан бэ?
-Намар нь Мал эмнэлэг, сургуулийн 40 жилийн ойд бүр хол ганцаараа ирсэн. Доод талын Улаан толгойгоор морьд давж ирээгүй байхад туган дээр ирчихсэн байлаа шүү дээ. Хэтээсээ миний хар морь гараа муутай, нас нийлээд аймагт л давхисан. Соёолонгоосоо хойш аймагт хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Залуухан явчихсан шүү дээ. 13-14 хүрсэн байх. Оторт явж байгаад таараад үхчихсэн л гэдэг юм. Таарна гэдэг нь гэдсэнд нь шороо орохыг хэлж байгаа юм.
-Харамсалтай юм, эцэг эх нэгтэй адуунаас нь хэр давхиж байна?
-Хар мориноос нэг ах халтар үрээ байсан. Тэр жишиггүй харайдаг адуу. Түрүүнд нь гарахаараа хадуурна, хадуурч дугуйраад арваад морины ард орчихоод удалгүй ахиад л цойлоод гараад ирдэг. Дүү хээр нь дааганаасаа соёолон хүртлээ давхиад шонгоо авч туйлж нисээд нүдээ сохолчихсон. Хар морийг шүдлэн байхад даагандаа аймагт айргийн дөрвөөр ирж байсан. Манай энд цаг хатуурч айхтар зуд болоод би адуугаа барсан даа. Тэгээд дуртай юм болохоороо Сүхбаатар луу ганцаараа явж Асгатаас нэг гүүтэй найман адуу авчирсан.
-Хар морио тэгж хурдан байхад нь улс, бүсийн чанартай наадмуудад уралдуулж байгаагүй юм уу?
-Аймагт түрүүлсэн жил нь Их тамирт аваачиж тавьсан. Тэгэхэд манай нутагт овъёос, тэжээл дэлгэрээгүй, бид чинь боргондоо цагаан өвсөөрөө уяад л тавьдаг байсан. 860 гаруй морь явснаас 80 хэдээр ирж байсан. Том баярт явах ч лут юм билээ гэж бодоод түүнээс хойш яваагүй.
-Сүүлийн үед ямар адуугаар наадаж байна вэ?
-Сүхбаатараас 2011 онд авчирсан адуунаас бор, хонгор, хүрэн адуугаар наадаж байна. Бор, хонгор хоёр үрээ нь Идэр, Тэлмэнд айргийн дөрөв, зургаагаар, хүрэн үрээ арав дотор давхисан. Манай сумын 60 жилийн ойд хонгор нь гуравласан, маргааш нь Алдархааны 90 жилд бас гуравласан. Цаашаа яваад Цагаанчулуутад 12 дээр ирж ах дүү хоёрт тусгай шагнал өгч байлаа.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Анх аймгийн Алдарт уяач өгөхөд л болсон.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна