Домогт Зандан хүрэн азарга

2016 оны 6-р сарын 07 -нд

Монголын удамт хурдан хүлгүүдийн нэг Халхын цуут хурдан "Зандан хүрэн" азарганы үнэн цадигийг өгүүлэх ину.
Хардэл жанжин бэйс Пүрэвжавын зандан хүрэн хэмээх хурдан азарга нь угтаа Сэцэнханы Ёст бэйсийн хошуу буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шүхэртийн Буяны унаган адуу гэнэ. Тэрбээр зэгсэн хурдан адуутай, сайн уяач хүн байв. 1890-ээд оны орчимд босоо төрсөн хүрэн унагандаа “Зандан хүрэн” гэж нэр өгчээ. Даага, шүдлэн насандаа Мандал, Жавхлант овооны наадамд түрүүлж, гарцаагүй хурдан болохоо харуулжээ. Уяач Буян хязаалан хүрэн үрээгээ говийн Мэргэн гэгээний наадамд уяж очжээ. Мэргэн гэгээний наадамд азарга гэхэд л 700 хүрч уралдсан гэдэг. Уяач Буяны хүрэн үрээ тасархай түрүүлж, олны анхаарлыг татсан байна.
Тэр том наадамд Галшарын хошууны өвгөн ноён Хардэл жанжин бэйс гэдэг их морь таньдаг, шинжээч дээдэс ирсэн байлаа. Хардэл жанжин бэйс “Зандан хүрэн”-ийг ихэд шохоорхож байгаад буцжээ. Хойтон хавар нь Буянгийн хошуу тамгын тахар давхин ирж:
...Танайд говийн Мэргэн гэгээний наадамд түрүүлсэн соёолон насны хүрэн азарган үрээ бий гэнэ. Тэр азарган үрээг энэ жилийн Даншигийн наадамд уралдуулах хошуу ноёны зарлиг буулгаж байна гэжээ. Чухам юун учир зарлиг буулгасныг Буян сайн мэдэж байлаа. Хэрэв тэр их наадамд хүрэн азарга түрүүлэх юм уу, дээгүүр давхивал хошууны нэрийн өмнөөс Богдод өргөгдөж мэдэх байв. Даншигийн наадамд уралдуулахаас татгалзсан боловч хошууны ноёны шахалтаар арга буюу ламын Луузан хэмээх нутгийн сайн танил хүнээр уяулан явуулсан байна. Луузан ч ганц улаан морьтой түүнийгээ даншигт уралдуулан Богдод өргөх бодолтой тул Буяны захиасыг зөвшөөрчээ. Буян түүнд аминчилж:
-Ноёны зарлиг болохоор уралдуулах нэрээр явуулахаас яах вэ? Харин чи арга шалтгаанаар уралдуулалгүй авч ирэхийг бодоорой гэж захисан байв. Луузан хүрэн азаргын уяа сойлгыг хийлгүй уналгын журмаар авч явтал хамт явагсад түүнийг зэмлэж:
-Чи хүний хурдан азаргыг халхын зартай том наадмд тэрэгний морь шиг эдэлж явдаг яасан хуншгүй хүн бэ? гэж муучлахад аргагүйдэж хаяа тар хийн хөлс авах төдий явсаар их наадамд иржээ. Соёолон насны уралдаан болох өдөр Сэцэнханы Ёст бэйсийн хошууны хиа нар ирж ноднин Мэргэн гэгээний наадамд түрүүлсэн хүрэн азаргыг заавал уралдуул гэж шаардан Луузан:
-Эзэн нь ирж чадахгүй болсон тул сайн давхиулахыг найдаж захисан билээ. Миний муугаас болж сойлго буруутаж, нарийсан уралдах, хурдлах горьдлогогүй боллоо. Оронд нь өөр азарга мордуулах гэж байна хэмээн учирлан гуйсан боловч өвгөн ноён “заавал уралдуул” гэсэн зарлигийг тулган хүчээр уралдуулсан байна. Луузан хүрэн азаргаа мордуулахдаа унасан хүүхдэд:
-Азаргаа татаж хойгуур барианд оруулахыг захижээ. Гэсэн хэдий ч хүүхэд үрээнийхээ амыг нь татаж дийлэлгүй айргийн гуравт орсон гэдэг. Наадам тарахын үест Ёст бэйсийнхний уяан дээр Хардэл жанжин бэйсийн элч, тахарууд ирж:
“Танай хошуунаас манай ноёнд өргөх хоёр өрхийн албанд хошуу ноён чинь “Зандан хүрэн”-г өргөв гээд азарганы хазаарыг уяан дээр нь мулталж орхиод аваад явжээ. Мэргэн гэгээний наадамд Зандан хүрний хурдыг таньсан Хардэл бэйс тойруу зальт арга хэрэглэн Ёст бэйсийн хошуунд хоёр өрхийн алба ногдуулж, түүндээ Ёст бэйсээр Буянгийн хүрэн соёолонг амлуулсан байжээ. Түүнээс хойш “Зандан хүрэн” азарга олон жил хурдалж, халхын наадамчдыг баясуулан цэнгүүлж, гүрэн даяар домогшин мөнхөрчээ. Харин очсон хошуундаа хурдан төл өгөөгүй гэдэг. Нэлээд хожим Буян хурдан хүрэн азаргаа очиж үзэхэд хоёр амтай том майханд их нарийн гараар уяа сойлгыг тааруулан байсан гэдэг Зандан хүрэнг булаалгасны дараа Буян хошуу ноёндоо бараалхахад ноён:
-За, чиний хүрэн азаргыг хошууны хоёр өрхийн албанд өглөө. Чамд хошууны хөрөнгөнөөс нэг гүү, ембүүний хамт олгоё. Би чиний ганц азаргыг байтугай хар толгойг чинь мэдэх эрхтэй хүн шүү хэмээн зандрахад хайртай азарганаасаа бүрэн хагацсанаа ойлгожээ. Зандан хүрний дүү унагалдаггүй эрмэг хүрэн гүүгээр зээр хөөхөд дор нь гүйцдэг байсан билээ. Эцгийн минь амьд сэрүүн байхад нутгийнхан маань:
-Чи Мэргэн гэгээний наадамд азаргаа уяснаас болж манай хошуунаас Зандан хүрэн булаагдсан гэж зэмлэдэгсэн. Миний гарцаагүй мэдэх үнэн гэвэл энэ байна хэмээн Дорнод аймгийн Чойбалсан сумын өндөр настан Буяны Чүлтэм өгүүлж билээ. Домгийн мөрөөр мушгин үзэхэд Улсын Алдарт уяач, 82 насыг зооглоод байсан Донойн Цэгмид гуай:
-Тэр нэгэн жил Богд гэгээнийг Өндөрхаанд залран Даншиг наадам хийхэд соёолонд Зандан хүрэн уралдаж зургаалсан гэдэг. Түрүүлсэн соёолонг Сэцэнхан аваад:
-Хэр зэрэг үрээ вэ гэхэд нь Хардэл бэйс “Таны үрээ энэ наадамд насныхаа хамгийн дээд хурдаар давхилаа. Харин миний авсан зургаалсан үрээ энэ насныхаа хамгийн доод хурдаар гүйлээ дээ” гэсэн гэдэг. Буян зайсан гэдэг сайн уяачийн тухай нутгийн ахмадуудаас бага залуудаа сонсож байсан гэж нотлон ярьж билээ.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
112.72.11.123
Za ingej hudlaa bichej bas bolohgve zandan hvrnii talaar am damjsan yriiaanuudiig medne araich cvhbaatr aimag iin svhbaatr sumiih bishee daa nchde
Reply66.181.160.96
Mundag yumaa
Reply