Залуу уяач Т.Амгаланбаатар: Сайн адуугаа уяж, айраг түрүү хүртэхийг хичээдэг


Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, залуу уяач Т.Амгаланбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийнхаа уяачдын холбооны хуралд сумаа төлөөлөн иржээ. Хурлын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Сумын уяачдын холбооноос залуу уяачдаа төлөөлөн оролцож байна. Сумынхаа олны итгэлийг хүлээж, нутгийнхаа хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа олны нэг болж байгаадаа баяртай байна. Сумынхаа уяачдын санал бодлыг дамжуулж, аймгийн уяачдын холбооноос авч хэрэгжүүлэх ажлыг анхааралтай сонсож сууна даа.
- Залуу төлөөлөгч хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
- Миний аав Түмэндэмбэрэл гэж уяач байлаа. Миний уяаны багш байгаа юм. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж нааддаг байлаа. Бид сумандаа бас л одтой нааддаг байсан. Аав маань бурхан болоод хоёр жил гаруй болж байна. Түүнээс хойш ах нар, нутгийн сайн уяачидтайгаа хамтран уяа сойлгоо тааруулж байгаа. Аавын минь “эзгүйд” нөмөр нөөлөг болсон сайхан хүмүүс дээ. Мэдээж мэдэхгүй чадахгүй юм гардаг ч морь гэдэг хийморилог амьтан болохоор аандаа л болоод байдаг юм.
- Аавынхаа уяаны арга барилаас гадна залуу хүнд сурах зүйл бишгүй л их байнгаа байх даа?
-Тэгэлгүй яахав. Нэг үеэ бодвол морин спорт хөгжиж байна. Үүнийгээ дагаад сурах зүйл ч их байна. Өөрөө л хүсвэл боломж их байгаа санагддаг. Нутгийнхаа ахмадууд, алдар цолтой уяачдын үг гэдэг ай даа үнэтэй дээ. Түдэв, Оюунбат гээд л аймгийн Алдарт уяачдынхаа арга барилаас суралцахыг хичээж л явна. Залуучууд ч моринд их орж байна. Өнөө дэм дэмэндээ гэдэгчлэн бид хамтраад өдөр бүр л шинийг сурч байна даа.
- Бие даан уяа сойлго тааруулаад хэрхэн наадаж байна вэ?
-Дажгүй шүү. 2011 оны сумынхаа баяр наадамд их морь айргийн тавд хурдлууллаа. 2012 онд Дэлгэрхангай сумынхаа сургуулийн 90 жилийн ойн наадмаар соёолон үрээгээ айргийн таваар давхиулсан. Шинэ залуу уяач надад урам хайрласан сайхан наадам болсон доо.
-Амгаланбаатар уяач жилдээ хичнээн морь уяж байгаа вэ?
-Янз бүр дээ. Тухайн жилийн адууны тарга хүч, цагийн байдлаас шалтгаалаад тооны хувьд өөр өөр байдаг юм. Аль боломжтой чадалтай байгаагаа сонгон уяад айраг хүртэхийг хичээдэг.
- Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна