Аймгийн Алдарт уяач Н.Пүрэвсайхан: Алтан-Овооны тахилгат гурван соёолон айрагдуулсан

2016 оны 6-р сарын 16 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Дорнод аймгийн Булган сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Пүрэвсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Төрийн тахилгат Алтан-Овооны наадамд соёолон морь айрагдуулна гэдэг уяач хүний хувьд мартагдашгүй мөч байсан байх. Тэр таны том наадмын анхны айраг уу?
-Тиймээ, анхны айраг. Төрийн тахилгатай болохоос өмнө хоёр морь айрагдуулж байсан. 1993 онд соёолон, тэрний өмнө анхны тахилгат нь халзан морио айрагдуулж байлаа.
-Алтан-Овооны наадам танд ээлтэй байдаг юмаа даа?
-Нээрэн тийм байна. Ах нь Сүхбаатар аймгийн Асгат сумын хүн. Алтан Дарь эхийн Овооны тахилга наадамд гурван соёолон айрагдуулсан байдаг юм. Тийм том наадамд соёолон айрагдуулна гэдэг хэн болгонд тохиогоод байхгүй аз завшаан байх шүү.
- 2004 оны тахилгат айрагддаг хар соёолонгийнхоо угшил гарвалыг сонирхуулаач?
-Миний унаган адуу.Эх нь Дарьгангын жижиг зээрд гаралтай, харин эцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тонгоон Жамъяаны адуу байгаа юм. Соёолондоо буюу 2004 онд аймгийн наадамд аман хүзүүдээд, Сүхбаатар сумын 80 жилийн ойд түүнээ баталсан. Жилд дөрөв уралдаад дөрөв айрагдсан адуу даа.
-Бага насандаа яаж давхиж байсан хүлэг вэ?
-Уягдаж байгаагүй. Бүр хонинд унадаг байсан гээд бод доо.
-Хонины морь бүсийн наадамд айрагдчихсан хэрэг үү?
-Уг нь удмаа дагавал хурдан гэдгийг нь мэдэж байсан ч уяа нь нэг л эвлэхгүй, чөмөг суухгүй байсан юм. Тэгж байгаад соёолондоо уяа нь ороод тэгж давхисан. Хар үрээний ах нь даагандаа аймагт гуравлаад, шүдлэндээ бас гуравлаад, хязааландаа аман хүзүүдсэн. Удмаа дагавал аргагүй хурдан адуу л даа.
-Уяачийн бахдалыг хамгийн их мэдэрсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач гэвэл?
-2003 онд аймгийн наадам юмуу даа. Тэр наадмаас би хоёр түрүү, гурван аман хүзүү, нийт долоон айраг түрүү авсан. Тэр амжилтаараа 2004 оны аймгийн шилдэг уяач болж байлаа. Тэр миний уяачийнхаа хувьд ид оргилж байсан юм уу даа. Гол нь тэр адуунууд ахынх нь унаган адуунууд байсан юм. Уяач хүнд унаган адуугаараа амжилттай наадах шиг сайхан юм хаа байхав.
-“Дорнод -2009” бүсийн уралдаанд оролцсон л байлгүй. Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Оролцолгүй яахав. Хязаалан гурвалж, шүдлэн тавласан.
-Ингэхэд хэдэн онд Алдарт вэ?
-2003 оны. Зургаан түрүү, 12 айргаар аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Морь хурдах байхдаа том довон дээр уралдъя гэж бодож байв уу?
-Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг болж улсын наадамд яваагүй. Энэ хавьдаа бол бишгүй л сайхан наадсан. Хүүхдүүд уралдана биз. Миний нэг хүү морь уядаг. Мөн хоёр ачийн маань нэг нь алтан хараацай нэг нь мөнгөн хараацай. Зургаа долоон наснаасаа эхэлж хурдан морь унасан. Тэд маань нэг юм дуулгах байлгүй дээ.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна