Уяач Л.Толя: Хүлэг морио дээдэлж, хор хочгүй сайхан наадаж яваарай

2016 оны 6-р сарын 17 -нд

Адуу гэдэг хийморилог амьтантай амьдрал холбох заяатай хүн гэж бодож явдаг нэгэн бууралтай уулзаж цөөн хором ярилцлаа. Мөрөн сумын уугуул Лхагважавын Толя 53 жил цэрэг цагдаагийн байгууллагад ажилласан бөгөөд аймгийнхаа баяр наадмын комисст олон жил ажилласан, хурдан морины зүтгэлтнүүдийн нэг юм. Түүнийг бэр гуйхаар нийслэл рүү явах гэж байхад нь уулзан ийн цөөн хором хөөрөлдлөө.
-Аймгийнхаа баяр наадмын хурдан морины комисст олон жил ажилласан гэсэн. Энэ албанд хэдэн жил зүтгэсэн бэ?
-Ах нь өөрийгөө адуутай холбогдох заяатай хүн гэж боддог юм. Яагаад гэхээр ухаан орсон цагаасаа өнөөг хүртэл ямар нэг байдлаар адуу гэдэг энэ хийморилог амьтнаас ангид байсангүй. Хамгийн анх 1955 онд таван настай байхдаа морь унаж сураад жилийн дараа хурдан морь унаж уралдаж байлаа. Цэцэрлэг сумын харьяат Самбуу гэж хүний морийг унаж сумын наадамд удаалж байсан. Тэрнээс хойш 10 жил алтан тууртын нуруун дээр нэг хэсэг дэрвэсээн. Мориноос хасагдаад өөрөө уяж, дараа нь ажил амьдралын эрхээр аймгийнхаа морины комисст олон жил ажилласан.
-Таны дээдэс морь мал уядаг хүмүүс байсан уу?
-Манай аав хурдан морь сойдог байсан. Харин буурай аав бол уяж сойж байсан удаагүй юм шиг байгаа юм. Эхнэрийн талд бас морь сойдог улсууд бий. Хоёр гурван хүүхэд ч морь уядаг. Манайхан ер нь адуу олонтой улсууд байгаа юм. Сүүлийн үед адууныхаа чанарыг сайжруулахаар Дорнод аймгийн Чойбалсан хотын Намнан гэдэг дүүгээс гурван азарга, хоёр үрээ авчирсан. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Намнан дүүдээ баярлаж явдагаа дуулгамаар байна. Манай хүргэн Галт сумын харьяат Цэрэннадмидын Жамсранжав маань явж авчраад одоо хамт уяж сойж байгаа. Ах нь энэ жил 65 настай. Морь уяхад ядраад байдаг болж. Тэглээ гээд бас больчихож чадахгүй хүргэн, хүүхдүүдтэй хамжиж дэмжээд уяж л байна.
-Уяачийнхаа хувьд ямархуу амжилтыг үзүүлээд байгаа вэ?
- Би аймаг сумын наадамд олон шөвгөрүүлж чадаагүй. Овооны наадам мэтийн уралдаанд бол нэлээд хэдэн шөвөг бий. Миний уяж байсан морьд 1963-1965 оны хооронд гайгүй давхиж хоёр гурван ч айраг авсан. 1953 билүү 1954 онд сайн санахгүй байна. Манай нэг саарал морь түрүүлсэн. Хүмүүс ярьдаг айраг түрүү аваад гавихгүй адуунд дуртай гэж. Ах нь тэр чинь байгаа юм./инээв/ Гэхдээ оргүйн дэргэд ортой. Өлзий утсан тамгатай миний хонгор азарга шүдлэндээ Бүрэнтогтох сумын наадамд аман хүзүүдэж, аймагт шөвгөрсөн. Түүний дараа аймгийн Аварга уяач Балжинням гэж хүн аваад аймагт дахин шөвгөрүүлж Бүрэнтогтохын 30 жилийн ойгоор аман хүзүүдүүлсэн. Мөн Арбулаг сумын Осоржамаа гэж хүний саарал морийг авч аймагт аман хүзүүдүүлж байсан. Гол амжилт гаргах залуу цагаа улсын ажил гэж яваад барчихсан даа гэж өөрийгөө тайтгаруулж явдаг хүн дээ.
-Нээрэн ч морь уяхыг таашаадаггүй хэцүүхэн цаг үе байсан гэдэг шүү?
-Намын гишүүн хүнд бүр их дарамттай. Би чинь МАХН-ын гишүүн хүн. Тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн хүчний байгууллагад намын гишүүн хүн байж болохгүй гээд чөлөөлөгдсөн. Би 1981 онд төмөр замын сэргийлэхэд байхдаа туувраас хоёр морь авч уяад ажил тасалсан хэргээр намаас хөөгдөх дээрээ тулж байж донгодуулаад салж байсан. Бас дөрвөн тугалтай үнээ, арваад адуу тоолуулаад шийтгүүлж байлаа. Тэр ч байтугай манай аймгийн дарга байсан Хавдал гэдэг хүн азарга уяулахгүй гэсэн шийдвэр гаргаж Хөвсгөл аймгийн түүхэнд хоёр жил азарга уягдаагүй юм шүү дээ. Бас чиг яггүй үе байсан юм шүү. Одоо ч бүх чөлөөтэй сайхан болж дээ. Ийм сайхан цагт морь уяж байгаа залуучууд морины уяа гэдэг сүү хөөрөх дайны эмзэг, гал нь ихэдвэл дэвэрч хөөс нь хагардаг шиг нарийн эд гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас аль болох шантралгүй няцаж цуцалгүй сайн муу үгэнд тэсвэр хатуужилтай байгаасай гэж боддог.
-Тантай санал нэг байна. Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт насалж, удаан жаргаарай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ах нь хот явах гээд яараад байна л дээ. Тэгээгүй бол сайхан ярих байлаа. Ямар ч байсан энэ хүртэл ирж Хөвсгөл нутгийн маань уяачдыг сурталчилж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. Залуучууд маань хүлэг морио дээдэлж, улам бүр хөгжүүлэн хор хочгүй сайхан наадаж яваарай гэж захих байна.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна